Цахим сургалт: “Master class” арга зүй гэж юу вэ

2021-04-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

 Цар тахалтай холбоотойгоор цахим сургалт эрчимжиж байна. Тэгвэл цахим сургалтыг сонгохдоо юуг анхаарах талаар “Корпорэйт трейнинг” компанийн үүсгэн байгуулагч, сургагч багш С.Баатарсүрэн  “Зууны мэдээ” сонины  “Leaderships forum” буланд ярихдаа “Байгууллага бол сургууль юм. Өөрөөр хэлбэл, хүнээ бэлтгэж чадсан байгууллага урагшилж, хүнээ бэлтгэж чадсан нийгэм хөгждөг. Сургалтын талбарт ажиллаж байгаа аж ахуйн нэгж, хувь хүмүүс цаг хугацааны аясаар шүүгдэнэ. Шаардлага хангахгүй, чанаргүй нь шахагдана. Цар тахал хөл хориотой холбоотойгоор цахим сургалт идэвхижиж байна. Цахим сургалтууд хоёр шалгуур тавьж байгаа . Нэгдүгээрт, хүлээн авагчид буюу суралцагчид цахимаар суралцахад бэлэн үү, хоёрдугаарт, сургагч багш аргазүй эзэмшсэн үү. Нэг ёсондоо ярих амархан гүйцэтгэл гаргуулах хэцүү, сургалтын гол утга учир нь ажилтанд олгож буй мэдлэгээр дамжуулан үр дүн гаргуулах.  Сургалтын аргазүйгээр дамжуулан мэдлэгийг сонсогчид хүргэсэн бол  суралцагчийн ажил амьдралд нь тодорхой түвшний өөрчлөлт гарахуйц үр дүн авчирсан байх ёстой гэсэн шаардлага тавьдаг.  Дараагийн асуудал  суралцагч цахимаар суралцахад бэлэн үү. Бид  танхимаар суралцах зан үйлийг төлөвшүүлчихсэн учраас цахимд төдийлөн бэлэн биш байна. Гэвч цахимыг цаг хугацаагаа чөлөөтэй өнгөрүүлэх талбар гэдэг ойлголт нэг үеийг бодоход харьцангуй өөрчлөгдөж ажил хийж, хөгжих талбар гэдгийг мэдэрчихээд байгаа. Цахимаар суралцахыг сонгож байгаа бол  нэн тэргүүнд сургагчийн туршлага аргазүйг харах хэрэгтэй. Дараагаар нь сургалтын хэлбэрийг маш сайн анхаарах хэрэгтэй. Онлайн сургалтын хамгийн сайн арга зүй бол “Classic training” буюу  60 хувьд нь онолын арга зүйд суралцаж, 40 хувьд нь суралцагч өөрөө гүйцэтгэдэг. Сүүлийн үед  “Master class”  гэх арга зүй олон улсын түвшинд нилээд давамгайлж байна.  Энэхүү арга зүй нь сургалтын бүхий л арга зүйгээр дамжуулан тухайлсан нэг сэдвийн талаарх мэдлэгийг ерөнхийгөөс нарийвчлан олгодог арга зүй юм. Манай улсад “Master class”  арга зүйгээр мэдлэг олгож байгаа сургалтын байгууллага олон бий. Манай хамт олон борлуулалтын мастер класс сургалт хийдэг. Борлуулалттай холбоотой мэдлэгүүдийг онлайнаар суралцаж, дадлага хийж, хэлэлцүүлэгт оролцож, ганцаарчилсан зөвлөмж авч, танхимаар суралцах боломжийг олгож байгаа” гэлээ.  

Эх сурвалж: www.polit.mn

 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

5 цаг 28 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

11 цаг 46 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

11 цаг 46 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин