Бодлогын түвшний, өндөр ур чадвар шаардсан ажлыг гадны ажилчид зайнаас гүйцэтгэх эрсдэлтэй

2021-04-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

 Цар тахалтай холбоотойгоор бүхий л байгууллагууд зайнаас ажиллаж байна. Мөн улс орнууды зайнаас ажиллах бодлого зохицуулалтыг хийж эхэлсэн талаар “Корпорэйт трейнинг” компанийн үүсгэн байгуулагч, сургагч багш С.Баатарсүрэн  “Зууны мэдээ” сонины  “Leaderships forum” буланд ярихдаа “Дийлэнх улс орон 20 жилийн дараа гэхэд ямар ажлын байр давамгайлах вэ гэдгээ тооцож түүндээ тулгуурласан зохицуулалтыг шат шатандаа хийдэг. Өнөөгийн нөхцөл байдлаас харвал ирээдүйд нэлээдгүй ажлын байранд зайнаас ажиллах юм байна. Үүнийг дагаад бодлогын түвшний өндөр ур чадвар шаардсан ажлуудыг гадны ажиллах хүч зайнаас гүйцэтгэх эрсдэл тулгарч мэднэ. Ер нь бүхий л салбарт зайнаас ажиллах үндсэн нөхцөл бүрэлдэж байгаа учраас суурь болон мэргэжлийн боловсрол олгох талбарт анхаарах ёстой. Өөрөөр хэлбэл, байгууллагын хүсч байгаа суурь боловсрол эзэмшсэн ажилтныг бэлтгэж өгөх хэрэгтэй. Дараагийн асуудал эрхзүйн зохицуулалт. Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулга яригдаж байгаа энэ үед зайнаас ажиллах асуудлыг эрхзүйн хувьд маш цэгцтэй, системтэй зохицуулж өгөх ёстой. Зайнаас ажиллаж байгаагийн давуу тал нь цагийн ажил бий болох учраас хагас цагийн ажлын байрны зохицуулалт, цалин хөлс, хариуцлагыг Хөдөлмөрийн хуульд тусгаж өгөх хэрэгтэй” гэлээ.  

Эх сурвалж: www.polit.mn

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

5 цаг 28 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

11 цаг 46 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

11 цаг 46 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин