“ХӨСҮТ-ийн эмч нарыг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй”

2021-04-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ноос "ХӨСҮТ-ийн эмч нар PCR шинжилгээг хуурамчаар үйлддэг үү" гэсэн сэдвээр хэвлэлийн бага хурал хийлээ Хуралд PCR шинжилгээг хуурамчаар үйлддэг гэж нэр цохсон эмч нарын төлөөлөл оролцсон юм.

ХӨСҮТ-ийн үйлдвэрчний хорооны дарга О.Баатарчулуун “ХӨСҮТ-д Тагнуул, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас хийсэн шалгалттай холбоотойгоор Livetv.mn сайтад эмч нарыг буруутгасан нэвтрүүлэг гарсан. Бодит байдлаас илт гуйвуулсан энэ нэвтрүүлэг  ХӨСҮТ-ийн ажилчдад  том цохилт болж, сэтгэл санааны маш хүнд байдалд орлоо. Цахим хаягуудаар 50 мянган хүний хариуг 80 мянган төгрөгөөр сөрөг гаргасан гэх мэдээлэл гарч байна. Энэ бол зохион байгуулалттай улс төрийн гүтгэлэг гэж харж байна. Шинжилгээг бар кодоор оруулдаг, бүх хариу автомат машин дотор хадгалагддаг.  Тиймээс өөрчлөх ямар ч боломжгүй. Gerege систем рүү нэгэнт орсон мэдээллийг манайхаас ч, gerege системээс ч өөрчилж чадахгүй. Хууль хяналтын байгууллагаас яаралтай дүгнэлт гаргаж зөв бурууг нь олох хэрэгтэй. Хэрэв үнэхээр тийм зүйл болсон бол үндэсний хэмжээний гэмт хэрэг. Бид ажлаа хийх ямар ч хүч тэнхэлгүй боллоо. Цар тахлын үед хоёр жил зүтгэчхээд хийсэн ажлынхаа хариуд яагаад буруутгагдаж байгаа юм бэ. ХӨСҮТ-д ажиллаж байгаа эмч нарыг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Цар тахлын голомтод ажиллаж байгаа төрийн алба хаагчид, эмч нар халдвар авч нас барж эхэлсэн” гэж ярилаа.

Харин эмч нарын төлөөлөл “Шинжилгээ авсан эмч нар хариуг нь өөрчилж чадахгүй. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэх хэрэгтэй. ПСР шинжилгээ маш нарийн явцтай. Шинжилгээг өдөр нь аваад шөнө нь шинжилдэг. Лаборатори руу орсон шинжилгээг хэн ч өөрчилж чадахгүй.Энэ бол зөвхөн цөөн хэдэн хүмүүсийн эсрэг бус эрүүл мэндийн байгууллагын нэр хүндийг унагасан хэрэг” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

 

зочин
Засгийн газар УОК НОК маш олон алдаа хийчээд дийлхээ байхаар буруутан хайж бна
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

5 цаг 28 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

11 цаг 46 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

11 цаг 46 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин