Л.Баттөр:Тодорхой тооны албан хаагчийг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа

2021-04-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИН

ХӨСҮТ-ийн нэр бүхий эмч, ажилчид хуурамч шинжилгээний хариу үйлддэг гэсэн мэдээлэл амралтын өдрүүдээр цацагдсан. Энэ  асуудалд тус төвийн захирал Л.Баттөр тайлбар өглөө.

 Тэрбээр "Нэг хаалга-Нэг шинжилгээ үйл ажиллагаанаас хойш тодорхой тооны ажилтан, албан хаагчийг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа. Шалгалтын үйл явц одоог хүртэл үргэлжилж байна. Гэхдээ ХӨСҮТ-ийн нэр дээр "Тийм тийм хүмүүсийг шалгаж байна,  энэ хүмүүст арга хэмжээ авлаа" гэсэн зүйл хуулийн байгууллагаас албан ёсоор ирээгүй. Тиймээс ямар албан тушаалтан, эмч мэргэжилтнийг шалгаж байгааг хэлэх боломжгүй. Хууль хяналтын байгууллага эцэслэн тогтоогоогүй бол хэнийг ч буруутай гэж үзэх боломжгүй. Алдаа гаргасан байж магадгүй цөөн хүнээс болж ХӨСҮТ-ийн 850 гаруй эмч, мэргэжилтэн, эрүүл мэндийн салбарынхны нэр хүндэд халдаж байгаад бид сэтгэл дундуур байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр батлагдаагүй мэдээллийг цацаж, ард иргэдийн итгэл үнэмшлийг үгүй хийж байгаагаас үүдэн ажилтан, албан хаагчид маань сэтгэл зүйн хувьд хүнд байдалд байна. Цар тахал улам өргөн хүрээнд тархаж байгаа энэ үед эмч, мэргэжилтнүүд  үндсэн ажлаа хийх шаардлагатай. Тиймээс батлагдаагүй мэдээлэлд итгэж, эрүүл мэндийн салбарынханд хүнд дарамт үзүүлэхгүй байгаа ч ээ гэж хүсмээр байна. Хууль хяналтын байгууллагын шалгалтын ажил дуусахаар тодорхой арга хэмжээ авна" гэв.

Эх сурвалж:www.polit.mn

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

саяхан
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

5 цаг 33 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

11 цаг 51 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

11 цаг 51 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин