Д.Ганбат:Улаанбаатарт зам засвар, арчлалтын 10 бригад ажиллаж байна

2021-04-19
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ОД

Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ нийслэлийн хэмжээнд нийт 10 байршилд авто замын тэмдэг, хайс арчлалт, авто замын заадас засварлах ажлыг хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган, заавар, зөвлөмжийн дагуу хийж байна. Энэ талаар Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Зам засвар, ашиглалтын хяналтын хэлтсийн дарга Д.Ганбатаас тодрууллаа.

-Зам засварын ажлын явцын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед бид зөвхөн замын заадас засварлах ажил хийх биш, хөдөлгөөн зохион байгуулах тэмдэг, хайс, хашилтын засварын ажлыг хийж байна. Мөн тэмдэг, тэмдэглэгээг угааж цэвэрлэх, хяналтын инженерүүд шаардлага хангахгүй тэмдэг, тэмдэглэгээг газар дээр нь сольж байгаа. Чингисийн өргөн чөлөөний өнгө үзэмжээ алдсан хайс, хашлагыг будаж, сэргээж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын 10 бригад ажиллаж байгаа. Тэмдэг угаах ажилд хоёр бригад, хайс тэмдэг солих, заадас засварын ажилд дөрвөн бригад ажиллаж байна. Хатуу хөл хорио тогтоосон энэ үед түгжрэл ихтэй хотын гол гудамж, замуудын заадас засварын ажил, нөхөөснүүдийг хийхээр төлөвлөсөн.

-Энэ онд нийт хэчнээн зам, талбайд засвар, арчлалтын ажил хийхээр төлөвлөсөн бэ?

-2021 онд нийслэлийн авто зам арчлалтын төлөвлөсөн ажлын хүрээнд нийт 175 гудамж, зам болон орон сууцны хороолол доторх  65 мянган ам метр авто замд нөхөн эвдрэл, хотын 33 гудамж замд 300 мянган метр заадас, 65359.47 ам метр тэмдэг, тэмдэглэгээ хайс арчлалт, гүүр, хоолой, туннель зэрэг засварын ажил хийхээр ажиллаж байна. Авто зам болон явган зорчигчийн замын заадас нөхөх, зам шинэчлэл, нийтийн эзэмшлийн зам, талбай болон явган зорчигчийн гарц, тэмдэг тэмдэглэгээ, хайс хашлагыг сэргээн засварлах шинэчлэх ажлуудыг хийж дуусах юм. Ажиллаж байгаа 10 бригадад хөдөлмөрийн аюулгүй байдлын таван инженер өдөр тутмын зааварчилга өгч, ажилчдын аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, гэрлэн дохио, авто замын гэрэлтүүлгийн засвар шинэчлэл, автобусны буудал, гудамж талбайн хөшөө дурсгал, сандал, хүүхдийн тоглоомын талбай, авто замын гүүрэн гарц зэрэг байгууламжийн өнгө үзэмжийг сэргээн засварлах, ариутгал халдваргүйтгэлийн ажлуудыг хийж байгаа. Мөн нийтийн эзэмшлийн гудамж, талбайн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, өнгө үзэмжийг сайжруулах тал дээр дүүргүүд өөрсдийн онцлогт тохируулан ажиллаж байна.  

Эх сурвалж:www.polit.mn

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

саяхан
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

5 цаг 33 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

11 цаг 51 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

11 цаг 51 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин