Синофарм вакциныг ойрын хугацаанд нийлүүлэхээ мэдэгдэв

2021-04-16
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

Б.ОД

Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйтай өчигдөр уулзлаа.

 Эрээн хот руу орох, гарах авто тээврийн хөдөлгөөнийг БНХАУ-ын талаас түр хугацаагаар хязгаарласан. Үүнээс үүдэж Замын-Үүд боомтын үйл ажиллагаа доголдож, хүнс ачаа тээврийн эргэлт саатаж байгаатай холбогдуулан хилийн боомтуудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэхээр БНХАУ-ын Элчин сайдтай ярилцлаа.Цар тахлын эсрэг хариу арга хэмжээг сулруулахгүйгээр ачаа тээврийн хэрэгслийг нэг бүрчлэн шалгаж хилийн боомтоор нэвтрүүлж байгаа нь эргэлт саатах шалтгаан болж байгааг Элчин сайд мэдэгдээд, цаашид богино хугацаанд ачаа тээврийг нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Мөн Синофарм компаниас худалдан авах гэрээний дагуу ойрын хугацаанд вакцины нийлүүлэлтийг хийхээр талууд санал нэгдлээ.Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, цар тахлын нөхцөл байдалд хамтын ажиллагааг идэвхжүүлэх, цар тахлын тархалтыг хязгаарлах, урьдчилан сэргийлэхэд худалдаа, эдийн засгийг аль болох хэвийн явуулахыг зорьж хамтран ажиллахаар тохиролцов.

Эх сурвалж:www.polit.mn

 

 

 

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

саяхан
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

5 цаг 33 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

11 цаг 51 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

11 цаг 51 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин