Хаягдал маскаар зам, барилгын материал хийж болно

2021-04-16
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.СОЛОНГО

 

“Зууны мэдээ” сонин баасан гараг бүрийн дугаартаа “Ногоон мэдээ” буланг тогтмол хөтлөн явуулахдаа хаягдал багатай амьдрахыг уриалсан нийтлэл, ярилцлагуудыг уншигчиддаа хүргэсээр ирсэн билээ. Дэлхий нийтээр жил хагасын хугацаанд тэмцэж байгаа коронавирусын халдвартай холбоотойгоор хэрэглэгдэж дууссаныхаа дараа маш олноороо хог хаягдал болон үлдэж байгаа хамгаалах хэрэгслүүд, нэг удаагийн хэрэглэлүүд зэрэг нь магадгүй дараагийн цар тахал болох хэмжээнд аюул дагуулж байгаад дэлхий нийтээр санаа зовж эхэллээ. Энэ тухай асуудал хөндсөн нийтлэлийг өмнө нь  “ Халдвараас хамгаалсан хаягдлууд бол дараагийн цар тахал” нэртэйгээр нийтэлж байв. Цаашид цар тахлаас үүдэлтэй хог хаягдлыг бууруулахад хувь нэмэр оруулах шинэ санаа, мэдээллийг тогтмол хүргэж байх болно. Энэ удаад нэг удаагийн амны хаалтыг зам барихад ашиглаж болох судалгааг дэлгэсэн “RMIT” их сургуулийн профессор Жие Ли-гийн “AzoCleantech”-т өгсөн сонирхолтой ярилцлагыг тоймлон хүргэж байна.

COVID-19 тахал нь дэлхий даяар эрүүл мэнд, санхүүгийн хямралыг бий болгохын зэрэгцээ байгаль орчинд урьд өмнө үзэгдээгүй нөлөө үзүүлж байна.

 

Өдөр бүр дэлхий даяар ойролцоогоор 6.8 тэрбум ширхэг амны хаалт хэрэглэж, хаягдал болон үлдэж байна.

 

Зөвхөн Австралийн Викториа мужид болсон коронавирусын эхний болон хоёр дахь давалгааны үеэр ойролцоогоор нийтдээ 300 орчим тонн маск хаягдал болжээ.

 

ДАЛАЙ ДАХЬ МАСКНЫ ТОО ЗАГАСНААС ИХ БОЛНО

 

Хэрэв нөхцөл байдал энэ хэвээрээ үргэлжилбэл тун удахгүй далай дахь хаягдал маскны тоо загасны тооноос давж гарна гэсэн аймшигтай судалгаа байна. Учир нь далай тэнгис бол яг одоогоор амны хаалтны хаягдлыг агуулах хамгийн том хогийн сав болж хувирсан.

 

Нэг удаагийн амны хаалт нь  биологийн задралд ордоггүй хуванцар материалаар хийгдсэн тул байгальд бүрэн шингэх хүртэл 450 жил шаардлагатай.

 

Цар тахлаас өмнө олон тооны хаягдал хуванцрууд асуудал үүсгэж байсан бол одоо нэг удаагийн амны хаалт нэмэгдсэнээр нөхцөл байдлыг бүр ч дордуулж байна гэсэн үг. 

Профессор Жие Ли хаягдал маскийг барилгын материалтай хольж хэрэглэх боломжийг судлахаар шийдсэн байна. Учир нь биологийн задралд ордоггүй хуванцраар хийгдэж байгаа тул боломж байна гэж харжээ.  Түүний хийсэн судалгаа гайхалтай үр дүн өгсөн бөгөөд зам, барилгын ажилд хаягдал маскийг ашиглаж болох аргыг олжээ.

 

Жишээлбэл, гурван сая ширхэг маскаар нэг км орчим зам барих материал хийж болно гэв. Өөрөөр хэлбэл, өдөр бүр задгай хаягдаж байгаа маскны тоог маш ихээр бууруулах боломж байна.

 

ХАЯГДАЛ МАСКИЙГ БУСАД ХОГНООС САЛГАЖ АВАХ НЬ ЧУХАЛ

 

Нэгдүгээрт хийх хамгийн чухал ажил бол хаягдал амны хаалтыг бусад хогноос ангилж авах нь чухал гэж тэрээр хэлжээ. Дэлхийн зарим улс орнууд эхний ээлжинд энэ арга хэмжээг авч байгаа ч ихэнх нь ахуйн хог хаягдалтай хамтад нь хаяж байгаа. Манай улсын хувьд ч мөн адил. Хэдийгээр халдвараас хамгаалах асуудал юуны түрүүнд байгаа ч гэсэн цар тахалтай холбоотой хог хаягдлын менежментийг давхар хэрэгжүүлж явах ёстойг бид өмнөх нийтлэлдээ хөндсөн билээ. Ангилж, ялгаж авсан маскийг эхлээд ариутгаж, дараа нь утас шиг болгон жижиглэж, бутлана. Үүнийгээ зам, барилгын дүүргэгч материалтайгаа холино. Судалгааны явцад жижиглэсэн нүүрний маск нь барилгын материалын бүтцийг хүчирхэгжүүлж, суналтын эсэргүүцлийг нэмэгдүүлж, уян хатан, бат бөх чанарыг нь сайжруулж байгааг олж тогтоосон байна. Зөвхөн амны хаалт гэлтгүй бусад хамгаалах хэрэгслүүдийг ихэвчлэн полипропилен, поливинил хлорид, нитрил бутадиен резин зэрэг хуванцар материалаар хийж байгаа тул дээр дурдсан аргачлалаар бусад материалуудтай хольж ашиглах боломжтойг ч судалгааны багийнхан онцолжээ. Профессор юуны түрүүнд өөрийн орон нутгийн хэмжээнд энэхүү аргыг бодит ажил болгохоор ажиллаж эхэлсэн байна. 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.16 Баасан № 77 (6554)

 

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

4 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

5 цаг 37 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

11 цаг 55 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

11 цаг 55 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин