Хашгирах нь сэтгэл хөдлөлийн зургаан шинжийг илэрхийлдэг гэжээ

2021-04-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ТУУЛ

Швейцарын эрдэмтэд өвдөлт, уур уцаар, айдас, таашаал, уйтгар гуниг, баяр баясгаланг илтгэдэг зургаан төрлийн ялгаатай хашгиралт байдгийг тогтоожээ.  Судалгааны талаар саяхан “PLOS Biology” сэтгүүлд нийтэлсэн байна. Хүн дүрст сармагчингууд болон бусад хөхтөн амьтад хоорондын зөрчилдөөн, махчин амьтан дайрах эсвэл өөр аюул тохиолдох зэрэг зөвхөн тааламжгүй нөхцөл байдалд аюулын дохио болгон хашгирдаг бол хүмүүс айсан эсвэл уурлаж бухимдсан үедээ ч цөхрөл, баяр баясгаланг мэдэрч байхдаа ч хашгирдаг байна. Энэ тухай Цюрихийн их сургуулийн эрдэмтэд хашгирах замаар илэрхийлдэг дор хаяж зургаан өөр сэтгэл хөдлөл байгааг тогтоожээ. Жижиг судалгааныхаа үеэр тэд 12 хүнээс нөхцөл байдлаас шалтгаалан мэдэрсэн эерэг эсвэл сөрөг мэдрэмжийнхээ дагуу хашгирахыг хүссэн байна. Энэ үеэр өөр нэг бүлэг хүмүүс тэдний хашгирахыг сонсож, сэтгэлийн хөдлөлөөр нь ангилжээ. Ингэхдээ оролцогчдын тархийг  соронзон резонанст томографын дүрслэлийн (fMRI) аргаар сканнердсан байна. Судлаачид нийтдээ сэтгэл хөдлөлийн дөрвөн тест, мөн шийдвэр гаргахтай холбоотой, мэдрэлийн зураглал хийх туршилтууд явуулжээ.

Судалгааны үр дүнд хүмүүс өвдөлт, уур уцаар, айдас, таашаал, уйтгар гуниг, баяр баясгаланг илтгэх зургаан төрлийн хашгиралтыг ялгах чадвартай болохыг харуулсан байна. Мөн хүмүүс сэтгэлийн түгшүүрт автсандаа биш харин "эерэг мэдрэмжийг" илтгэх хашгиралтад илүү хурдан бөгөөд илүү зөв хариу үйлдэл үзүүлдэг болохыг тогтоожээ.

Эх сурвалж: www.polit.mn

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

4 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

5 цаг 37 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

11 цаг 55 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

11 цаг 55 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин