Хятад улс үүдэл эсээр COVID-19-ийн халдварыг эмчилжээ

2021-04-16
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 Б.ТУУЛ

Одоогоор дэлхий нийтэд үүдэл эсийн судалгаа шинжилгээний ажлыг эмчилгээнд хэрэглэх зорилтот дөрвөн бүлгийнхээ дагуу өргөжүүлэх ажлыг түлхүү хийж байгаа ажээ. Ямартай ч дэлхий нийтэд хамгийн сонирхолтой судалгааны сэдэв, эмчилгээний дэвшилтэт арга болоод буй энэ эмчилгээг БНХАУ  COVID-19 эмчилгээнд туршиж үзжээ. Энэ тухай үүдэл эсийн мэргэжилтэн АШУҮИС-ийн багш, “HFS” Үүдэл эсийн клиникийн үүсгэн байгуулагч, анагаах ухааны доктор Б.Хонгорзул “Зууны мэдээ” сонины 2021.4.12-ны ДАВАА гаригийн № 73 (6550) дугаарт өгсөн ярилцлагадаа дэлгэрэнгүй дурьджээ. Тэрээр “Сүүлийн үеийн мэдээллээс сонирхуулахад, COVID-19 цар тахлын үед мезенхимийн үүдэл эс буюу бидний өөх, яс, цус, булчин шөрмөс зэргийг үүсгэж байдаг үүдэл эсээр коронавирусын халдвараар өвдсөн хүмүүсийг эмчилсэн судалгааны ажил 2020 онд хэвлэгдэж гарсан. Энэ судалгаа, эмнэлзүйн шинэ туршилтыг БНХАУ-д хийсэн байдаг. Судлаачид шинэ төрлийн коронавирусээр өвдсөн хүмүүст дархлааны тогтолцоо алдагдах буюу олон хүнд үрэвсэл үүсч, уушгины цулцанд үрэвслийн шингэн хуримтлагдаж, өндөр халуурч, цитокины шуурга буюу цитокин медиаторууд маш ихээр биед ялгарч байгааг олж тогтоосон. Коронавирусээр өвчлөөд стандарт эмчилгээнд ямар нэг сайжрал авахгүй, биеийн байдал улам бүр муудаж байсан хүмүүст мезенхимийн үүдэл эсээр эмчилгээ хийхэд 14 хоногийн дотор MRI, цусны шинжилгээ, бусад бүх дагалдах нарийвчилсан шинжилгээг хянаж үзэхэд, уушгины хүнд хэлбэрийн бүх шинж тэмдэг эдгэрсэн, хэвийн байдалдаа орсон байна. Тийм болохоор эмийн эмчилгээ аваагүй хүмүүст давхар бас үүдэл эсийн эмчилгээг санал болгож болох юм байна гэсэн саналыг гаргасан. Гэхдээ цаашид практикт нэвтрүүлэхэд олон судалгаа хэрэг болно. Ямартай ч энэ эмчилгээг хийсэн хүмүүст одоогоор ямар нэгэн сөрөг шинж тэмдэг ажиглагдаагүй, хэвийн байна гэсэн дүгнэлтийг гаргаад, нийтэд мэдээллээ өгсөн” гэжээ. Мөн тэрээр “Үүдэл эсийн үндсэн үүрэг бол бидний эд эрхтэн дэх өвдөж гэмтсэн, хуучирч муудсан эсийг шинэ эсүүдээр нөхөн төлжүүлэх юм. Тэр утгаараа  үүдэл  эс бол  нөхөн сэргээх анагаах ухааны гол “түүхий эд” гэж ойлгож болно. Үүдэл эс нь дархлаа тогтолцоо алдагдсан үед дархлааг тогтворжуулж, биеийг эрүүл хэвийн байдалд нь ороход тусалдаг. Тиймээс  олон оронд дархлааг дэмжих  чиглэлээр эмчилгээнд бас өргөн хэрэглэж байна” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

одоо хүний хэлээр биччихвэл ч
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

5 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

5 цаг 38 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

11 цаг 56 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

11 цаг 56 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин