“Л.Түдэв гуайн бүтээлүүдийг өөр хэлнээс унших дуртай”

2021-04-15
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

Энэ удаагийн “Залуу уншигч” буландаа Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ерөнхий боловсролын II сургуулийн XI ангийн сурагч Б.Нандинцэцэгийг урилаа.

 

-Аймгийнхаа оны шилдэг уншигч шалгаруулах “Судар эгшиглэн” төсөлд оролцох санаа яаж төрөв?

-Ээж маань надад аймгийн нийтийн номын сангаас “Судар эгшиглэн” номын төсөл зарласан гэж хэлсэн юм. Харин төсөлд оролцохын тулд эхний шатанд цахим орчинд 600 гаруй номтой гэрийн номын сангаа танилцуулсан. Ингэснээр манай гэрийнхний чөлөөт цагаа өнгөрөөх дуртай газрыг танилцуулахыг хүсдэг байсан миний нэг хүсэл биелсэн гэж хэлж болно. Мөн 4-65 насны хүмүүс оролцож байгаа энэ гэгээлэг төсөлд өөрийгөө хөгжүүлэхээр шийдсэн. Төслийн хүрээнд энэ жилийн унших номнуудаа  сонгож авсан.

-Номын сангийнхаа ямар номнуудыг онцолж нэрлэх вэ?

-Манай аав ээж хоёр Монголын түүх, соёл, өв уламжлал, уран зохиолын талаар дүү бид хоёрт таниулж, өвлүүлэхийн тулд гэрийн номын санг сэдэв сэдвээр нь төрөлжүүлэн дагнасан номоор баяжуулж өгсөн. Тухайлбал, хүүхдийн, уран зохиолын, аав ээжийн мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн ном бий. Үүнээс онцолбол “Монголын уран зохиолын дээжис” 108 боть, зохиолч Л.Түдэвийн “Бүтээлийн чуулган” эхний 23 ботийг нэрлэнэ. Мөн аав маань заан цуглуулдаг учраас энэ амьтны тухай танин мэдэхүйн монгол, англи, орос хэл дээр бичсэн номнууд байна. Мөн жил бүрийн бестселлер номоор номын сангаа баяжуулдаг.

-Төслийн хүрээнд хэдэн, ямар номнууд сонгон уншиж байна?

-Сурагчдын ангилалд 15 ном унших ёстой юм билээ. Тухайлбал, Л.Түдэвийн “Хорвоотой танилцсан түүх”, Жюль Вернийн “Дэлхийн төв рүү аялсан нь” ном орсон. Гэхдээ хоёр ном сонгож унших номны нэгээр нь миний хувьд Хятадын зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” туужийг сонгож уншсан. Үй Хуа зохиолч амьдралын утга учрын талаар энгийн хэрнээ шууд хүнд хүрэхээр ухааруулан бичдэг гэж боддог. Түүнээс гадна манай гэрийн номын санд жижигхэн нэг ном харагдсаныг авч үзэхэд энэ “Амьдрахуй” нэртэй ном байсан.

-Зохиолын ямар хэсэг нь сэтгэлд чинь хүрсэн бэ?

-“Амьдрахуй” туужийн гол дүр Фуй Гүй өвгөн ганц үхрээ Жиа Жэн, Фэн Шиа, Еу Чин, Ван Чи, Кү Мэн гэж олон үхэр тууж яваа мэт дууддаг. Мөн тэр үхэр, Фуй Гүй өвгөн хоёр адилхан нэртэй. Ганц үхрээ олон үхэр тууж яваа юм шиг дууддагийн учрыг гайхан асуусан залууд өвгөн “Би түүнийг ганцаараа газар хагалан зүтгэж байгаа гэж мэдчих вий гэхээс айсан. Олон нэрээр дуудвал олон үхэр тариа хагалж байна гэж ойлгоод урамтай гэгч нь урагшаа зүтгэдэг юм” гэж хариулдаг нь таалагдсан. Энэ номноос амьтан хүртэл урамшуулбал зүтгэдэг гэдгийг харсан гэж хэлж болно.

-Орос хэл сурахынхаа хажуугаар уншиж байгаа номноосоо орчуулдаг гэж байсан. Одоо ямар уран бүтээлийг уншин орчуулж байна?

-Зохиолч Л.Түдэвийн “Бүтээлийн чуулган”-ы XVI ботийн “Хөтөлгөө морин туульс”, орос хэл дээр бичсэн өгүүлэл, нийтлэл, судалгааны тухай номыг орчуулан уншиж байна. Мөн “Улаан од”, “Бүтэлгүй од” өгүүллэгийг  одоогоор орчуулан уншиж байгаа. Би Л.Түдэв гуайн бүтээлүүдийг унших дуртай. Өөр хэл дээр орчуулагдсан зохиолуудаас нь уншихад тэр хүнээс суралцмаар, бахархмаар санагддаг. Энэ зохиолч орос хэл дээр зохиолуудаа туурвисан нь энэ хэлийг сурахыг зорьж байгаа залуу үеийнхэнд их хэрэгтэй зүйл болж байна. Монгол зохиолчийн бүтээлийг өөр хэл дээр уншиж судлах нь миний хувьд нэр төрийн хэрэг. Гэхдээ монгол хэл их баялаг үгийн сантай. Тиймээс монгол хэлний нэг үгийн баялаг утгыг орос хэл дээр төдийлөн олон утгаар хэлж чадахгүй гэж боддог. Мөн “Монголын нууц товчоо”, Б.Сарантуяагийн “Сорхугтани хатан” номыг уялдуулан уншиж эхэлсэн. Энэ номнуудаа уншсаны дараа номын тэмдэглэлээ хөтөлнө. Дараа нь зохиолч Тодко Самсоны зохиолуудыг уншина. Зохиолчдын хувьд Үй Хуа, Тодко Самсон, Б.Сарантуяа, Н.Хулангийн бүтээлийг унших дуртай.

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Агаарын теннис, волейбол тоглох, ном унших, аялалд явах дуртай. Би өнгийн  бал цуглуулж эхэлсэн. Манай аав заан цуглуулдаг. Харин аялах дуртай учраас дэлхийг тойрон аялах нь миний том хүсэл мөрөөдөл. Түүнээс гадна очсон газар бүрээсээ тухайн улсын шилдэг зохиолчдын номыг авч цуглуулга бий болгоно гэж боддог. Мөн хүүхдийн ном бичиж гаргана гэж мөрөөддөг. Энэ хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд суралцаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.15 ПҮРЭВ № 76 (6553)

 

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

4 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

5 цаг 37 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

11 цаг 55 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

11 цаг 55 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин