Bluetooth холболт таны маршрутыг хакеруудад “зарна”

2021-04-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.УЯНГА

 

Хэрэглэгчид Bluetooth холболтыг тэр бүр анзаардаггүй. Аюулгүй мэт үзэж байнгын асаалттай байлгах нь элбэг. Тэгвэл гар утас болон бусад цахилгаан төхөөрөмжийн Bluetooth холболтыг асаалттай байлгах нь хакеруудад халдлага хийх таатай нөхцөлийг бүрдүүлдэг болохыг мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүд анхааруулж ирсэн.  Bluetooth холболтыг ашиглан бусдын мэдээлэлд нэвтрэх, утасны яриаг нь чагнахад илүү хялбар, эмзэг болгодог байна.Өөрөөр хэлбэл, хакерууд уг холболтын тусламжтайгаар дурын цахилгаан төхөөрөмжид халдаж, бүхий л мэдээлэлд нь нэвтрэхээс гадна төхөөрөмжийг удирдах боломжтой. Үүний нэг жишээ нь гар утас болон бусад төхөөрөмжийн өсгөгчийг удирдаж, гэнэт “аюултай” чимээ тоглуулдаг ба үүний үр дүнд тухайн төхөөрөмжийн эзэн хэсэг хугацаанд сонсох чадвараа алддаг байна. Үүнээс гадна уг холболтоор дамжуулан хакерууд бусдын дуудлага, мессежийг хянаж, илгээж буй мэдээллийг нь олзворлон, хэн нэгэн рүү өөрчилж илгээх замаар санхүүгийн залилан үйлддэг болохыг олонтаа дурджээ. Түүнчлэн Bluetooth холболтын тусламжтайгаар хакерууд хэрэглэгчдийн байршлыг хянаж, улмаар орох дуртай дэлгүүрүүдийн маршрутыг гаргаж авдаг ба уг мэдээллээ худалдаа, зар сурталчилгааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдэд зарах тохиолдол ч гарсаар байгаа юм.

Техник технологийн дэвшлийг ашиглах хакерууд халдлага хийх арга замаа улам нарийн төвөгтэй болгосоор байгаа бөгөөд дохио өсгөгчийн тусламжтайгаар Bluetooth-д холбогдох радиусыг нэмэгдүүлэх болсон байна. Энэ төрлийн халдлага нь тухайн хүнд мэдэгдэхгүйгээр хэдхэн секундэд болж өнгөрөх ч төхөөрөмжид тусгай програм суулгаснаар үнэ цэнтэй мэдээлэл  хулгайлах эсвэл устгах эрсдэлтэй юм.

Германы кибер аюулгүй байдлын чиглэлээр  үйлчилгээ эрхлэгч ERNW компани Android үйлдлийн системийн CVE-2020-0022 алдааны тусламжтайгаар хакерууд уг үйлдлийн системтэй дурын ухаалаг утасны Bluetooth-д холбогдох эрсдэлтэй болохыг олж тогтоосон байдаг. Дээрх алдааг Android 10 үйлдлийн систем засаж чадсан бөгөөд хэрэв  8, 9 үйлдлийн системийг ашиглаж байгаа бол яаралтай шинэчлэл хийхийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Түүнчлэн Bluetooth холболтыг ашиглаж дуусмагцаа унтрааж хэвшсэнээр луйварчдын хөнгөн олз болохоос сэргийлж чадах аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.14 ЛХАГВА № 75 (6552)

 

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

11 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

5 цаг 44 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

12 цаг 2 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

12 цаг 2 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин