Цайны ашиг тусыг үгүй хийдэг бидний гаргадаг гол алдаанууд

2021-04-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

З.БАТЦЭЦЭГ

Цай бол дэлхийн хамгийн алдартай уух зүйл. Хэдэн арван судалгаагаар цай нь хүний эрүүл мэндэд ач тустай, олон архаг өвчнөөс урьдчилан сэргийлдэг гэдгийг баталсан. Гэсэн хэдий ч цайг бэлдэхдээ бид түгээмэл алдаа гаргадаг. Тэглээ гээд цайны ач тус бүрэн арилахгүй ч, зарим нэг чухал нэгдлүүдэд хор хөнөөлтэй нөлөө үзүүлдэг байна.

Хэт  халуун ус

Олон шинжээчдийн үзэж буйгаар дөнгөж буцалсан усаар цай найруулах дэмий байдаг байна. Халуун ус нь цайны навчны амтыг үгүй хийж, гашуун амт оруулдаг. Үүнээс гадна цайны гол ашигтай катехин буюу антиоксидантыг байхгүй болгодог.  Бүх төрлийн цайнд тохирсон усны халууны хэмжээ гэж байдаггүй. Жишээ нь, ногоон цайг 85˚С-д, хар цайг 95˚С-д хандлах нь тохиромжтой.

Хэт  удаан хандлах

Мэргэжилтнүүд цайгаа дүрж орхичоод мартчих нь буруу гэж үзэж байна. Цайны нэр төрлөөс хамаараад хандлах хугацаа өөр. Цагаан цай 1-3 мин, ногоон цай  3 мин, хар цай 3-5 мин байхад хангалттай. Хэрэв удаан байлгавал таннин гэх бодис үүсдэг, энэ нь хоол боловсруулахад сөргөөр нөлөөлдөг аж.

Хэт бага хандлах

Цайг сайн хандлаагүй бол түүний шим тэжээл хангалтгүй болно. Food Chemistry-ын мэдээлснээр цайг хандлах явцад агуулагдах нэгдлүүд нь задардаг. Эхний задрал цайны навчийг усанд хийсний дараа явагдаж амт, үнэрт нөлөөлдөг. Үүний дараа микроэлементүүд болох флавоноид, полифенол, кофейн задардаг. Дараа нь илүү хүнд микроэлемент, гашуун таннин ялгардаг. Хэрвээ цайг дутуу хандалбал энэ бүх ашигтай элементүүдийг авч амжихгүй.

Дүрдэг цай

Ийм цай хэрэглэхэд хялбар ч, эрүүл мэндэд сайн хувилбар биш. Гол учир нь уутанд цайны хугархай иш, навчнаас хийдэг. Үүнийг голдуу “тоос” гэж нэрлэдэг. Ийм цайнууд голдуу эфирийн тос бага, гашуун таннин их агуулдаг. “Пирамид” хэлбэртэй цайнууд арай илүү үр дүнтэй. “Пирамид” цайнууд голдуу чанар сайтай цай агуулдаг ба уут нь усыг оновчтой нэвтрүүлдэг. Энгийн дүрдэг цайны уутыг боловсруулсан цаасаар хийдэг ба энэ нь биед хортой химийн бодисыг ялгаруулж магадгүй байна.

Эх сурвалж: www.profile.ru 

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

4 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

5 цаг 37 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

11 цаг 55 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

11 цаг 55 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин