Дархан төмөрлөгийн үйлдвэрийн Концессын гэрээг төрөөс хянан шалгахаар болжээ  

2021-04-13
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.ЗОТОЛ

Дархан  төмөрлөгийн  үйлдвэр  Концессын  гэрээгээр  төрөөс  хувьд  шилжээд  долоон  жилийн нүүр  үзэж  байна.  Анх  2014  онд  Дархан,  Сэлэнгийн  бүсэд  “Уул  уурхай,  металлургийн  цогцолбор  байгуулах”  төслийг  хэрэгжүүлэх  зорилгоор  Эдийн  засгийн  хөгжлийн  яам  (хуучин нэрээр)  “Кью  Эс  Си”  ХХК-ийн  хооронд  Концессын  гэрээг  30  жилийн  хугацаатай  байгуулсан  байдаг.  Төслийн  зорилго  нь  2018  оны  дөрөвдүгээр  сар  гэхэд  жилд  300  мянган  тонн  ган  бүтээгдэхүүн  үйлдвэрлэх  хүчин  чадал  бүхий  гангийн  үйлдвэр  байгуулж,  дотоодын  зах  зээлийг  хангах   хэмээн тодотгож  байсан.  Ингээд Үйлдвэрийн  цогцолбор  барих  нэрээр  Хөгжлийн  банкнаас  олон  сая ам.долларын  зээл  авсан  ч  өнөөдөр  үйлдвэр  ч  үгүй,  ган  бүтээгдэхүүн  ч   үгүй,  гагцхүү  хүдэр  урагш  нь  зөөдөг  л  компани  болсон  гэх  мэдээлэл  гарсаар  удаж  буй.  Ямартай  ч  дарханчуудын  төдийгүй  Монгол  Улсын  хүнд  үйлдвэрлэлийн  гол  итгэл  найдвар  болсоор  ирсэн  Төмөрлөгийн  үйлдвэр,  түүнд  харъяалагдах  асар  их  баялаг  бүхий  орд  газрууд  учир  битүүлэг  Концессын  гэрээгээр  хувийн  компанийн  мэдэлд  шилжээд  долоон  жил  өнгөрч  байна.   

Харин    саяхан  УИХ-аас  уг  үйлдвэрийн  концессын  гэрээний  хэрэгжилтийг  хянан  шалгах,  шийдвэрлэх  Ажлын  хэсэг  байгуулжээ.   Ажлын  хэсгийн  ахлагч,  УИХ-ын  гишүүн  Г.Дамдинням  энэ  талаар  өөрийн  цахим  хуудастаа  мэдээлсэн байна.  Тэрээр  “УИХ-ын  өнгөрөгч  сонгуулиар  Дархан- Уул  аймгийн  сонгогчид  маань  Дархан  төмөрлөгийн  үйлдвэрийг  орон  нутаг  болон  улс  оронд  үр  өгөөжтэй,  нийтэд  хүртээлтэй  байдлаар  ажиллуулах  тал  дээр  идэвхитэй  ажиллаж,  үүсээд  буй  маргаантай  асуудлыг  шийдвэрлүүлж  өгөөрэй  гэж  онцгойлон  бидэнд  захисан.   Маш  олон  хүн  санаа  тавьж  буй  энэ  асуудлыг  шалгаж,  гэрээний  хэрэгжилтийг  дүгнэн  асуудлыг  нэг  тийш  болгох  ёстой.  Ямар  ч  байсан  энэ  үйлдвэр  зөв  менежмент,  хариуцлагатай  зарчмаар  ажиллаж,  Дарханчууд  ажлын  байраар  хангагдан,  улс  нийгэмдээ  үр  өгөөжөө  өгч  байх  нь  чухал.   Ингэж  байж  улс  орны  баялаг  зөв,  шударга  хуваарилагдана”   гэжээ.

 Ажлын  хэсгээс  уг  үйлдвэрийг  анх  төрөөс   авахдаа  концессын  гэрээгээр  хүлээсэн  амлалт  үүргээ  хэрхэн  биелүүлж  байгааг  нь хянаж,  шалгасны  дараа  гарсан  санал,  дүгнэлтээ  УИХ-д  танилцуулах   аж.  Түүнчлэн  уг  асуудалд  УИХ,  МАН-ын  бүлэг  болон  Дархан –Уул  аймгаас  сонгогдсон  Б.Жавхлан,  Б.Баттөмөр  нарын  гишүүд  онцгой  анхаарал  хандуулан  ажиллаж  байгааг  онцолжээ.  

Эх сурвалж: www.polit.mn 

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

11 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

5 цаг 44 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

12 цаг 2 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

12 цаг 2 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин