Б.Бямбадорж: Вакцинд хамрагдах шаардлагатай 5800 гаруй өндөр настан бий

2021-04-12
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ТУУЛ

ЭМЯ, Геронтологийн үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, ДЭМБ, Монголын улаан загалмай  нийгэмлэг хамтран УОК-ын дэмжлэгтэйгээр хөдөө орон нутгаас ирээд нийслэлд гацсан, вакцинжуулалтаасаа хоцорсон, гэрийн асаргаанд байдаг, архаг хууч өвчтэй, ахмад настнуудыг COVID-19-ийн дархлаажуулалтад хамруулах ажлыг өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байна. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржтой ярилцлаа.

 

Дархлаажуулалтыг нийтийн хөдөлгөөнд саад болохгүйгээр зохион байгуулна

 

-Нийслэлийн хэмжээнд вакцинжуулалтаас хоцорсон зорилтот бүлгийн иргэдийг вакцинжуулалтад хамруулж эхлээд байна. Хол хориотой энэ өдрүүдэд вакцинд хамрагдах иргэдэд мэдээллээ хэрхэн хүргэж ажиллаж байгаа вэ?

-Энэ вакциныг 60-аас дээш насны эрүүл мэндийн IV бүлэгт хамаарах буюу хүний асаргаанд байдаг, гадуур явах боломжгүй өндөр настай, зорилтот бүлгийн иргэдэд вакцинжуулалтыг хийж байгаа. Геронтологийн үндэсний төв, Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран энэ үйл ажиллагааг зохион байгуулж байна. Эдгээр иргэн нь Өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад байдаг учир нэрс нь тодорхой байгаа.  Тиймээс дархлаажуулалтыг олон нийтийн хөдөлгөөнд саад болохгүйгээр зохион байгуулж байна. Жишээ нь, Сүхбаатар дүүргийн нэг цэгийг Геронтологийн үндэсний төв хариуцан 11 дүгээр сургууль дээр ажиллаж байгаа.

-Эдгээр иргэдийг автобусаар зөөнө гэсэн. Хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхаар яаж зохицуулж байгаа вэ. Мөн давтан тундаа хамрагдах ахмад настнууд очиж болох уу?

-Дээрх шалтгаантай иргэдийн нэрс дүүрэг, хороогоороо гарчихсан байгаа учраас нэг автобусанд 20 хүн байхаар төлөвлөж, иргэдийг автобусаар зөөж дархлаажуулж байна. Тухайн автобусанд Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн хоёр ажилтан өндөр настнуудад тусалж, вакцинжуулалтын цэгт очиход эмчийн үзлэгт хамруулж, асуумж бөглүүлж, вакцин хийлгэсний дараа гэрт нь хүргэж өгч үйлчилнэ. Эхний 20 хүн вакцинаа хийлгэж дууссаны дараа дараагийн автобустай 20 хүн ирэхээр зохион байгуулсан. Ямар ч дараалал үүсэхгүй. Ахмадуудад ачаалал, эрсдэл үүсгэхгүй байхаар төлөвлөсөн байгаа. Давтан тун хийлгэх болон 60-аас дээш настай боловч архаг хууч өвчингүй, зорилтот бүлгийн биш ахмадууд энэ удаагийн вакцинжуулалтад хамрагдахгүй. Хөл хорио тавигдсаны дараа эдгээр иргэд вакцинжуулалтад хамрагдана.

 

Дүүрэг бүрт гурван автобус үйлчилгээнд явна

 

-Вакцинд хамрагдах шаардлагатай өндөр настнуудыг гэр бүлийнхэн нь хувийн унаагаар  дархлаажуулалтын цэгт хүргэж өгч болох уу?

-Тусгайлан гаргасан автобусанд хамт явж болно. Харин хувийн унаагаараа хүргэж өгөх бол хэсгийн ахлагч, улаан загалмайн ажилтнууд зэрэг вакцинжуулалтын цэгт ажиллаж байгаа хүмүүстэй ярьж, тохирох хэрэгтэй. Гэхдээ дуртай цагтаа биш, вакцинжуулалт хийх хуваарийн дагуу очих шаардлагатай. Дүүрэг бүрт гурван автобус үйлчилгээнд явна. Эрүүл мэндийн дөрөвдүгээр бүлгийн, өндөр настай 5800 гаруй иргэний бүртгэл бий. Вакцинжуулалт сайн дурынх учир дээрх иргэдтэй холбогдон вакцин хийлгэх үгүйг нь тодруулж, вакцин хийлгэх иргэдийг хуваарьт оруулан, төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.

 - ПСР Шинжилгээ өгөхөд өмнө нь иргэд урьчилаад цаг авдаг байсан. Харин өнөөдрөөс цаг авах шаардлаггүй боллоо гэж байсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?

- Өмнө нь шинжилгээ өгөх иргэд eruul.gerege.mn сайтаар цаг авдаг байсан. Харин бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан урьдчилан цаг авах ажил түр зогссон. Буяны ажил болон зайлшгүй шаардлага гарсан иргэд бичиг баримтаа үзүүлж, дүүргүүдэд ажиллаж байгаа цэгүүдэд шинжилгээ өгч болно. Шинжилгээ авах цэгүүд 09:00-17:00 цагийн хооронд ажиллана.  Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг тус бүрд хоёр, бусад дүүрэгт нэг шинжилгээний цэг тогтмол ажиллаж байна. Мөн явуулын шинжилгээний цэг Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт ажиллаж байна. Энэ нь шалган нэвтрэх товчоогоор нэвтрэх хүнс болон ачаа тээврийн жолооч нарт илүү ойртож ажиллаж байгаа. Харин өөрийгөө ойрын хавьтал болсон гэж үзэж байгаа иргэд Өрхийн эрүүл мэндийн төвдөө эхлээд мэдэгдэх хэрэгтэй. Ингэхдээ хэзээ, хэн гэдэг хүний ойрын хавьтал болсон гэдгээ хэлнэ. Мэдээллийг компьютер дээр шүүж, ойрын хавьтал болсон эсэхийг тодорхойлно. Ойрын хавьтал мөн болох нь тогтоогдсон тохиолдолд өөрийгөө тусгаарлах хэрэгтэй. Гурав дахь болон найм дахь өдөрт нь тандалтын баг гэрт нь очиж, шинжилгээ авна. Мөн утсаар биеийн байдлыг тогтмол асууж байгаа. Хэрэв халуурах зэрэг шинж тэмдэг илэрвэл Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчдээ хандах хэрэгтэй. Халдвар авсан нь батлагдвал гэрт нь тусгаарлах уу, эмнэлэгт тусгаарлах уу гэдгийг шийднэ. 

-Иргэдэд анхааруулж хэлэх өөр ямар мэдээлэл байгаа вэ?

-Иргэдэд анхааруулж хэлэхэд энэ удаагийн дархлаажуулалтад зөвхөн эрүүл мэндийн дөрөвдүгээр  бүлгийн шалтгаантай 60-аас дээш насны иргэд хамрагдана гэдгийг дахин хэлье. Дархлаажуулалт анх эхлэхэд халдварын голомтод ажиллаж байгаа хүмүүс, олон хүнтэй харьцдаг худалдаа үйлчилгээний газар ажилладаг иргэдээ, дараа нь 50-аас дээш насны иргэдээ хамруулсан. Вакцинжуулалтад хамрагдаагүй иргэд болон хоёрдугаар тунгаа хийлгэх иргэд хөл хорио тавигдсаны дараа вакцинаа хийлгэх боломжтой. Бид  суурин 120 цэг, явуулын 40 цэг ажиллуулах бэлтгэлээ бүрэн хангасан. 

Эх сурвалж: www.polit.mn

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

10 цаг 22 мин
Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

11 цаг 5 мин
АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

13 цаг 21 мин
Сэтгүүл зүйн ёс зүйн форум болно

Хэвлэл мэдээллийн Зөвлөлөөс Сэтгүүл зүйн ёс зүйн форум буюу JEF-2026 форумыг есдүгээр сарын 17-ны өд

13 цаг 29 мин
Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй жилийн түүх, соёлын үнэт өвийг олон нийтэд таниулах, ха

17 цаг 15 мин
Мориноос унасан хүүхдийг барьж өгдөг байсан хүү өнөөдөр 9000 гаруй хүнд үйлчилсэн бариач болжээ

-Х.Мягмардорж буюу “Бариач МС” - бага насны сонирхол, удам дамжсан уламжлалаа мэргэжлийн мэдлэг, 10 жилийн туршлагатай хослуулсан түүх-

17 цаг 21 мин
C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, Үндсэн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

18 цаг 9 мин
Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

19 цаг 54 мин
Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батлахаар т

23 цаг 37 мин
2001 оны есдүгээр сарын 11-ний Нью-Йоркийн эмгэнэл, дэлхий дахины өөрчлөлт, Монголын оролцоо

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “ТВ-9” телевизийн “Анализ тойм” хөтөлбөрт оролц

23 цаг 37 мин