Дээрэм хийсэн тагнуулын ажилтнаас 14 сая төгрөг хураажээ

2021-04-12
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.УЯНГА

 

Нийслэлийн прокурорын газар мөрдөн шалгах ажиллагааны цар хүрээ ихтэй эдийн засгийн болон авлига, албан тушаалын хэргүүд, түүнчлэн улс дамжиж үйлдэгдсэн, мөнгө угаах хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ. Энэ оны нэгдүгээр улиралд 83 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн  байна.  Энэ дунд, авлига албан тушаал, хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэргүүд багтаж байна. Тухайлбал, Б.Баттүвшин нарт холбогдох “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан” эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж Cүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Мөн Нигери улсын иргэн Адекола Олавасен Азеез нарт холбогдох “Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн, бусдад худалдсан, хадгалсан ” хэрэг, Б.Цэрэн-Очир нарт холбогдох “Улсын Их Дэлгүүрийн дээврийн засварын ажил хийж байх явцдаа ил гал алдаж бусдад их хэмжээний хохирол үйлдэлтэй” хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас авлига албан тушаалын гэмт хэрэг, мөнгө угаах гэмт хэргүүдэд холбогдсон этгээдэд зөвхөн ял шийтгэх бус хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж улсын орлого болгох, мөрдөн шалгах ажиллагааны явцад түүнийг хамгаалах тал дээр онцгойлон анхаарч байгаа аж.  Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар Нийслэлийн прокурорын газраас шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс нийт есөн гэмт хэрэгт 515.112.445  төгрөгийн хөрөнгийг хурааж, улсын орлого болгохоор шүүхээр шийдвэрлүүлжээ. Тухайлбал, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн О.Заяамандахаас 304.040.000 төгрөг, 152.020.000 төгрөгийн үнэ бүхий нэг орон сууцыг хураасан.

Түүнчлэн  бусдыг дээрэмдэх, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн буюу тагнуулын алба хаагчид бусдыг дээрэмдсэн хэрэгт холбогдсон Г.Доржсүрэнгээс 14.000.000 төгрөгийн үнэ бүхий нэг автомашиныг хурааж улсын орлого болгохоор шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Тодруулбал, Оросын холбооны улсын иргэн “Г”, Монгол Улсын иргэн “М” нарыг 2020 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр тагнуулын дөрвөн ажилтан хүч хэрэглэн 50.000 доллар, 2500 еврог дээрэмдсэн хэрэг гарсан. Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад тагнуулын байгууллагад ажилладаг Монгол Улсын иргэн 1984-1992 онд төрсөн Н, Д, М, Б нар уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсныг цагдаагийн байгууллага,  Тагнуулын ерөнхий газартай хамтран шалгаж эхэлсэн байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.12 ДАВАА № 73 (6550)

 

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

11 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

5 цаг 44 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

12 цаг 2 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

12 цаг 2 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин