Бага Хуан Антонио Самаранч ОУОХ-г удирдах хүсэлтэй байна

2021-04-10
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

З.БАТЦЭЦЭГ

1980 онд ЗХУ-д Олимпийн эрх авахад нөлөөлсөн гэгддэг Самаранчийн хүү одоо ОУОХ-г удирдах хүсэлтэй байна. 

Хуан Антонио Самаранч-бага нь аавыхаа 21 жилийн туршид хашсан албан тушаал болох ОУОХ-г тэргүүлэх ажилд  өрсөлдөхөд бэлэн байна гэж мэдэгдэв. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг “МК-спорт” хүргэж байна. 

61 настай Маркиз де Самаранч (бүтэн нэр нь- Хуан Антонио Самаранч-и-Салисакс) нь Италийн СОРЕ радиод өгсөн ярилцлагадаа ирээдүйн төлөвлөгөөнийхөө тухай ярьжээ. 

-2025 онд ОУОХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшихийг та үгүйсгэж байна уу?

-Үгүй ээ, үгүйсгэхгүй. 

Энэ яриа маш хурдан дэлхий даяар мэдээ болон түгэж, Олимпийн хөдөлгөөний ирээдүйд ихээхэн сонирхол татахуйц үйл явдал боллоо. 

Одоогийн ерөнхийлөгч Томас Бахын хугацаа 2025 онд дуусна. Одоогийн ОУОХ-ны дүрмээр нэг хүн хэдэн арван жилээр ОУОХ-г тэргүүлэх боломжгүй болсон юм. Үүнээс өмнө Хуан Антонио Самаранч 1980-2001 он хүртэл ОУОХ-г удирдаж байсан. 

Анх Самаранч олон улсын олимпийн хөдөлгөөний хямрал дээд цэгтээ хүрсэн үед Москвад болсон ОУОХ-ны чуулганаар сонгогдон ерөнхийлөгч болж байжээ. Түүнийг сонгогдоход барууны ихэнх орнууд Москвад болох Олимпийн тоглолтод бойкот зарласан байсан юм. Дөрвөн жилийн дараа ЗХУ, түүнийг дагагчид 1984 оны Лос-Анжелест болсон зуны Олимпийг бойкотолжээ. Аль аль тохиолдолд бойкотолсон орнууд ОУОХ-ны хяналтаас гадна өөрсдийн тоглолтыг зохион байгуулж байсан. 

Хуан Антонио Самаранч нь ОУОХ-г дамуурлаас авран, Олимпийн тоглолтыг устаж үгүй болохоос сэргийлж чадсан удирдагч юм. Түүний удирдлага дор тоглолтын санхүүжилт эрс өөрчлөгдөн, Олимпийн тоглолтод ганц сонирхогчид биш, мэргэжлийн тамирчид оролцдог болон, томоохон корпорацуудтай спонсорын гэрээ байгуулан, тоглолтыг зурагтаар цацах эрхээр ОУОХ хэдэн тэрбум доллар олдог болжээ. 

Үүнтэй зэрэгцэн түүнийг ОУОХ-г хэт арилжааны болгосон, тоглолтын прогораммыг хэт өргөтгөсөн, спортын бүх зах зээлтйг хяналтдаа авах гэсэн, хүнд суртал, хэний ч өмнө тайлан тавьдаггүй зэргээр буруутгаж байсан. Мөн түүнийг авилгын хэрэгт буруутган, хэт тансаг амьдарлыг нь хангах гэж ОУОХ их мөнгө зарцуулж байсан, хүний эрх зөрчлийг үл тоомсорлосон, допингийн зөрчлийн системийг нуух гэж оролдсон хэмээн буруутгаж байлаа. Эцэст нь түүний дуулиант залуу нас, Франсиско Франко генералын үзэл бодлыг дэмжиж байсан хэмээн буруутгадаг. 

Тэрээр 2001 онд ажлаа өгсөн ч, ОУОХ-ны насан туршийн хүндэт ерөнхийлөгчөөр өөрийгөө өргөмжлүүлэн, хүүгээ ОУОХ-нд оруулжээ. 

Самаранчийн дараа сонгогдсон Жак Рогге, Томас Бах нар ОУОХ-г өөрчлөх гэж багагүй хүч гаргасан. Дүрмийг шинэчлэн, томилолтын зардалд хязгаар тогтоосон. Рогге бүр 2002 онд Олимпийн тоглолтын үеэр Олимпийн тосгонд байрлан олныг алмайруулж байсан. Хүү Самаранч нь 2020 онд ОУОХ-ны гүйцэтгэх зөвлөлөөс гарсан юм. 

Гэхдээ сүүлийн жилүүдэд ОУОХ-ны санхүүгийн үр дүн тун муу байгаа. Орлого нь өсөхөө больж, допингийн удаа дараах дуулиант хэргүүд олон спосорыг үргээн, тоглолт зохион байгуулах нь хэт их зардалтай байгаа тул олон хот нэр дэвшиж, өрсөлдөхөөсөө татгалзаж байна. Эцэст нь саяхан АНУ-ын Засгийн газраас 2022 онд Бээжинд болох өвлийн Олимпийг бойкотлох санал гарсан. Бүх зүйл яг л 70-аад оны төгсгөл үед, Хуан Антонио Самаранчийг ерөнхийлөгч болохоос өмнөх үеийг тун санагдуулмаар болжээ. 

Яг энэ үед хүү Самаранч ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтэйгээ илэрхийллээ. Гэхдээ маш болгоомжтойгоор, ярилцлагадаа тэрээр эхлээд ОУОХ-ны гүйцэтгэх зөвлөлд эргэж орох хүсэлтэй байгаагаа хэлжээ. “Одоо би гүйцэтгэх зөвлөлд боломжийн хугацаагаар эргэж орж болох уу гэдэг асуудал байна. Би болно гэж найдаж байна. Бусдаар, би асуудлыг дэс дараатай шийдэхийг хүсэж байна” гэжээ. 

Түүний мэдэгдэл олныг шуугиулав. The Times of India хэвлэлийн үзэж буйгаар Самаранчид боломж бий, ялангуяа Африк, Азийн орнуудын ҮОХ-оос дэмжлэг их ирнэ гэв. Учир нь Рогге, Бахын үед хөгжингүй орнуудын спортын хөдөлгөөнийг дэмжих зардалд хэт хатуу хяналт тавьсан байгаа юм. Үүнээс гадна тэрээр Хятадтай сайн харилцаатай байгаа билээ. Тэрээр 2022 онд Бээжинд болох тоглолтын бэлтгэлийг хангах зохицуулах комиссын тэргүүнээр ажиллаж байгаа юм. Аавтайгаа адилхан бас нэгэн түүх. Аав нь ЗХУ-д Элчин сайдаар бууж байх үедээ Зөвлөлтийн удирдлагуудтай сайн харилцаатай байж, социалисторнуудын саналаар эрх мэдэлд хүрсэн юм. 

ОУОХ-ны ерөнхийлөгчийн сонгууль 2025 онд Афинд болох чуулганы үеэр болно. 

 

Эх сурвалж: www.sportmk.ru

 

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

19 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

5 цаг 52 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

12 цаг 10 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

12 цаг 10 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин