Их Британийн эдийн засгаа сэргээх “Recovery Loan Scheme” хөтөлбөр

2021-04-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.УЯНГА

Жил тойрон үргэлжилж буй COVID-19-ийн хямрал эдийн засгийг элгээр нь хэвтүүлээд байна. Тэгвэл манай улс эдийн засгаа дэмжиж, ажлын байрыг хамгаалах зорилгоор 10 их наяд төгрөгийн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд жижиг, дунд бизнес эрхлэгч нарт зориулсан эргэлтийн хөрөнгийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай, 500 сая төгрөг хүртэлх зээлийг олгож эхлээд байгаа юм. Зээлдэгчийн барьцаа хөрөнгө хүрэхгүй тохиолдолд Зээлийн батлан даалтын сангаас зээлийн дүнгийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргахаар зохицуулсан. Тэгвэл манайхтай ижил төстэй “Recovery Loan Scheme” хөтөлбөрийг Их Британи улсын Засгийн газраас хэрэгжүүлж эхэлжээ. Их Британи хатуу хөл хорионы дэглэмийг цуцалж эдийн засгаа сэргээхтэй холбогдуулан бизнес эрхлэгч нарт зориулсан зээлийн тусгай хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлэхээр болжээ. Уг хөтөлбөрийн хүрээнд бизнесүүд £14 сая хүртэлх зээл авч болох юм.
 Их Британийн  төрийн өмчит хөгжлийн банк хөтөлбөрийг хэрэгжүүлэх бөгөөд арилжааны банкууд болон төрийн зөвшөөрөлтэй бусад зээлдэгч нар зээлийг олгож, Засгийн газрын зүгээс зээлийн үндсэн дүнгийн 80 хувьд батлан даалт гаргаж өгөх хэлбэрээр энэ оны төгсгөл хүртэлх хэрэгжинэ. Харин зээлийн хүүг 14.99 хувиар хязгаарлахаар тусгасан байна.

Зээл хүсэгчдэд Их Британид үйл ажиллагаа явуулдаг байх, цар тахал болоогүй бол бизнес тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжтой байсан эсэх, хөл хорио бизнест  сөргөөр нөлөөлсөн байх, төлбөрийн чадваргүй болох эсвэл дампуурлаа зарлаагүй байх гэсэн үндсэн шаардлагыг тавьж байгаа аж. Гэхдээ банк, барилгын нийгэмлэг, даатгагч, давхар даатгагчид, төрийн салбарын байгууллагууд, улсын бага, дунд сургуулиудад олгохгүй байхаар журамлажээ. Зээлийн хугацаа 3-6 жил байх гэнэ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

23 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

5 цаг 56 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

12 цаг 14 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

12 цаг 14 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин