Цар тахлын улмаас Азиудын эйсрэг гэмт хэрэг 150 хувиар өсчээ

2021-04-07
Нийтэлсэн: Админ
 5 мин унших
Б.ДОЛЖИНЖАВ
 

АНУ-ын Жоржиа мужийн Атланта хотын гурван массажны газарт өнгөрсөн сард дараалсан зэвсэгт халдлага гарч, найман хүн амь үрэгдсэний зургаа нь Ази эмэгтэй байв. Энэ хэрэгт 21 настай цагаан арьст эрэгтэйг  сэжигтнээр баривчлан шалгаж байна. Үүний дараагаар хэд хэдэн удаагийн  ийм хэрэг Америкт удаа дараа гарсан нь тус улсад төдийгүй дэлхий дахинаа Азиудыг гадуурхах үзлийн эсрэг тэмцэх ёстойг сануулж, томоохон хөдөлгөөн өрнөж эхэллээ.

АНУ-ын Нью Йорк хотод Филиппин гаралтай цагаач 65 настай эмэгтэйд халдсан 38 настай эрэгтэйд холбогдох шүүх хурал даваа гаригт болох үеэр Ази гаралтай Америкчууд болон Азиудын гадуурхлын эсрэг тэмцэгчид шүүх хурлын танхимын гадаа жагслаа. Учир нь Нью Йорк хотод энэ он гарсаар Ази гаралтай хүмүүст халдсан 31 гэмт хэрэг бүртгэгджээ. 2020 оны мөн үед 11 ийм хэрэг бүртгэгдэж байсан аж. Мөн Калифорниа мужид зургаан настай хүүтэйгээ явж байсан Ази эмэгтэйн машин рүү чулуу шидэж, цонхыг нь хагалсан 28 настай эрэгтэйн үзэн ядах гэмт хэрэгт холбогдох хэргийн шүүх хурал даваа гаригт болсон юм. Калифорниа мужид зургаан сая орчим Ази гаралтай Америк хүн амьдардаг нь хүн амынх нь 15 хувийг эзэлдэг юм.

Атлантад болсон халдлага болон настай эмэгтэй гудамжинд халдлагад өртсөний дараа АНУ даяар Азиудыг ялгаварлан гадуурхах, үзэн ядахын эсрэг тайван жагсаал өрнөж, цахим сүлжээнд хүмүүс #StopAsianHate буюу “Азиудын эсрэг үзэн ядалтаа зогсоо” уриан дор нэгдэж байна. Энэ хөдөлгөөнд олны танил урлаг соёлынхон ч нэгдэж, дуу хоолойгоо өргөж, хэн нэгнийг гарал үүсэл, арьс өнгөөр нь ялгаварлахгүй байхыг уриалсан бичлэгүүдийг олон нийтийн сүлжээнд байршуулж эхэллээ.

 

АНУ-ын 50 мужид 4000 гаруй Ази хүн бие махбодиороо хохирчээ

 

Ялаварлан гадуурхах үзэл ямар ч цаг үед АНУ-д байсаар ирсэн боловч цар тахал дэгдсэнээс хойш тус улсад Азиудын эсрэг гэмт хэрэг хэд дахин өсч, мянга мянган Азиуд гудамжинд явж байгаад хараалгах, үйлчилгээний газраас хөөгдөх, метро, автобусаар зорчих үедээ бие махбодийн халдлагад өртөх болов. Тухайлбал, COVID-19-ийн улмаас Азиудын эсрэг гэмт хэрэг 150 хувиар өсч, АНУ-ын 50 мужид 4000 гаруй хүн бие махбодиороо хохирчээ. Энэ нь цар тахал хамгийн анх Хятад улсаас эхлэн тархсантай холбоотой юм. Энэ талаар Жоржиа муж улсын Ардчилсан намын  гишүүн Бий Нгуен “Энэ удаагийн халдлагаас болж олон нийт айдаст автсангүй. Учир нь Азиудыг үзэн ядах үзэл экс ерөнхийлөгчийн үед цар тахлын гарал үүсэлтэй холбоотойгоор өнгөрсөн жилээс өсөн нэмэгдсэн. Ази гаралтай Америк эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн олон тохиолдол АНУ-ын түүхэнд бий. Бидний эцэг эх, түүнээс дээш үеийнхэн ч ийм төрлийн хүчирхийлэлтэй нүүр тулж байсан” гэж ярьсан юм.

Азиудын эсрэг гадуурхал бол дан ганц АНУ-д тулгамдаж байгаа асуудал биш. Англи, Шинэ Зеланд, Австрали  болон бусад барууны орнуудад Азиудыг  үзэн ядах хандлага огцом өсчээ. Тухайлбал,  Английн цагдаагийн газрын мэдээлснээр 2020 оны нэгдүгээр улиралд Хятад, Зүүн, Зүүн Өмнөд азиудыг үзэн ядах гэмт хэрэг 2018, 2019 оны мөн үетэй харьцуулбал 300 хувиар өссөн байна. Франц улсын иргэд Ази тэр дундаа Хятад хүмүүстэй дургүй болсон гэсэн судалгаа гарсан бол Испани амьдарч байгаа Ази хүмүүсийн гурван хувь нь үзэн ядалтын гэмт хэргийн хохирогч болжээ.

 

Жо Байден:Америкт үзэн ядалт байх ёсгүй

 

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг ажиллахаа амлаж байсан  АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн сарын эхээр Ази-Америк гаралтай хоёр хууль тогтоогчийн санаачилсан цар тахалтай холбоотой үзэн ядах гэмт хэргийн тухай хуулийн төслийг батлахыг Конгресст уриалав. Тэрээр Атланта хотод очиж, тус улсад амьдарч буй Азиудаас уучлалт гуйсан юм. Энэ үеэр  “Ази гаралтай хүмүүсийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл манай үндэсний дунд хамгийн удаан оршиж байгаа хамгийн муухай “хор” юм. Энэ нь COVID-19-ийн үед улам нэмэгдлээ. Үүнийг зогсоохын төлөө Америкчууд бүгд ажиллах ёстой. Хуулиар зохицуулах нь сайн ч бид зүрх сэтгэлээ өөрчлөх нь чухал. Америкт үзэн ядалт байх ёсгүй ” гэж ярьсан юм. Дээрх хуулийн төсөл нь “Цар тахлын үеэр ихэссэн үзэн ядалтын гэмт хэргийг эсрэг үзүүлэх Засгийн газрын хариу үйлдлийг түргэсгэх, үзэн ядалтын гэмт хэргийн талаарх орон нутгийн болон мужийн засаг захиргааны тайлан, дүн мэдээг сайжруулах, энэ төрлийн мэдээллийг Ази-Америкийн байгууллагуудад хүртээмж байхад чиглэнэ” гэж Цагаан ордон мэдээлэв. Мөн Ази гаралтай хүмүүсийг гэмт хэргээс хамгаалах цогц арга хэмжээ авахаар болсныг Цагаан ордон гуравдугаар сарын 30-нд зарласан. Энэ арга хэмжээний хүрээнд цар тахлын хямралаас эдийн засгийг аврах хөтөлбөрт зориулсан төсвөөс 49.5 сая ам.долларыг үзэн ядах гэмт хэргийн хохирогч болсон Ази гаралтай хүмүүсийн эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулахаар болсон юм.

Азиудыг үзэн ядах гэмт хэргийн эсрэг нэгдэж байгаагаа  Цахиурын хөндийн технологийн том компаниуд мэдэгдлээ. Технологийн 700 гаруй компанийн удирдлагууд нэгдэн өнгөрсөн баасан гаригт цахим хурал хийж, Азиудыг гадуурхах гэмт хэргийг бууруулахад хэрхэн туслах талаар гурван цагийн турш ярилцсан юм. Хурлаар тэд өөрсдийн давуу талыг ашиглан Азиудын талаар хүмүүст зөв ойлголт өгөх контент мэдээллийг олон хүнд, хурдан хугацаанд түгээх  кампанит ажил өрнүүлэхээр болжээ. Facebook, Twitter, YouTube тэргүүтэй технологийн толгой компаниуд COVID-19-тэй холбоотой Азиудыг буруутгасан “Уханийн вирус”, “Хятадын вирус” гэсэн хаштаг ашигласан сөрөг сэтгэгдэл, контент, нийтлэлүүдийг хязгаарлаагүй нь  Аме­рик дахь Азиудын эсрэг гэмт хэргийг өдөөсөн хэмээн үзэж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.7 ЛХАГВА № 69 (6546)

 

“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

12 цаг 34 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

12 цаг 57 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

13 цаг 1 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

19 цаг 11 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

19 цаг 14 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

23 цаг 4 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

23 цаг 9 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

23 цаг 14 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

23 цаг 19 мин