“Альтернатив” дуучин Х.Отгоо Соёлын тэргүүний ажилтан боллоо

2021-04-06
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Амьдрал заримдаа ув улаан шинэхэн гүзээлгэнэ мэт амттай санагдах нь бий. Харин заримдаа цэлмэг тэнгэрийг гэнэт өтгөн үүл бүрхэж, аянга цахилгаантай аадар бороо орох мэт гунигтай, зугтмаар санагдах үе ч байдаг. “Альтернатив” Отгоо нэрээрээ олонд танигдсан дуучин Х.Отгончимэгийн уран бүтээлүүдээс яг ийм амьдралын олон өнгийг мэдэрдэг. Түүний дотоод ертөнц өнөөх “Гүзээлзгэний амьдрал” дуу шигээ байдаг болов уу гэмээр.

 Рок поп урлагийн эмэгтэй уран бүтээлчдээс хамгийн анх бие даасан пянзаа гаргаж байсан тэрээр өнөөдөр /2021.04.06/ Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаалаа.

“Би өөрийгөө альтернатив дуучин болно гэж боддог”

Хамгийн анх гавьяат жүжигчин Т.Ариунаагийн төрсөн өдрийн тоглолтын үеэр  тайзан дээр гарч өөрийн зохиосон “Би ч үгүй” дуугаа 1997 онд  тэр дуулж байв. Тухайн үедээ Х.Отгоо халимаг үстэй, ногоон гитар барьсан, “Би өөрийгөө альтернатив дуучин болно гэж боддог” гэж  үргэлж ярьдаг охин байсан юм билээ. Тэр энэ мөрөөдөлдөө хүрсэн. Түүнийг Монголын ард түмэн “Альтернатив” Отгоо гэсэн нэрээр нь сайн танина. Тэр гитараа бариад би дуулах дуртай. Гитар нь түүний хувьд  аз жаргал, баясал бэлэглэх анд нь байдаг юм.

Хоёрдугаар ангид байхдаа дуу хөгжмийн хичээл дээрээ  анхныхаа шүлгийг зохиож байсан тэрээр урлагтай хэрхэн холбогдсон тухайгаа манай сонинд өгсөн ярилцлагадаа “Гэрээ цэвэрлэж байх үедээ жимсний тухай, аав ээжийн тухай гээд тухайн үед санаанд орж ирсэн зүйлийнхээ тухай дуу  зохиогоод дуулчихна. Аав, ээж урлагийн хүмүүс биш боловч өвөө эмээгийн талд авьяаслаг удам байдаг юм билээ. Үүнд би их баярладаг.  Энэ  л намайг хөглөөд урлагийн зам руу оруулаад дуу зохиох сэдэл төрүүлсэн юм болов уу гэж боддог юм. Тэрнээс  хоёрдугаар ангийн хүүхдэд хэн ч  чи дуу зохио гэж зааж, хэлж өгөхгүй. Ганцаараа, уйтгартай байх үедээ дуу дагаж эсвэл өөрөө зохиож дуулдаг хүүхэд байсан.Хүн ихэвчлэн гунигтай, ганцаардсан үедээ дуу зохиодог болов уу гэж би боддог. Тийм үед амьдралыг олон талаас нь өөр өнцгөөс хардаг” хэмээн ярьж байв.

Дөрвөн хүүхдийн ээж болж, уран бүтээлээсээ хэсэг хугацаанд засварласан ч энэ хугацаандаа бас нэгэн шинэ цомгоо гаргасан билээ. 

Бас түүнд өөрийнхөөрөө, ямар нэгэн юманд баригдмал бус, хэнтэй ч яриа өрнүүлж, ямар ч хүнийг ойлгож чаддаг зоригтой хүмүүс таалагддаг. Дуучин, Соёлын тэргүүн ажилтан Х.Отгончимэг ч яг ийм өөрийнхөөрөө, өвөрмөц хэв маягтай, дахин давтагдашгүй онцгой дуучин билээ.  Монголын рок попын ертөнцөд өөрийн өвөрмөц стиль имиж, дүр төрх, дуу хоолойгоороо орон зайгаа бий болгож чадсан түүний “Заримдаа”, “Нэгэн залуу”, “Чамайг би хайрласаар”, “Гитарын дуу”  гэсэн олон  уран бүтээл нь хит болж байсан. 

Эх сурвалж:www.polit.mn

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

28 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

6 цаг 1 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

12 цаг 19 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

12 цаг 19 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин