Нэг малчинд ноогдох ажлын ачаалал зургаа дахин нэмэгджээ

2021-04-06
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ОД

Зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн сүүлийн 30 жилийн хугацаанд нэг малчинд ноогдох ажлын ачаалал зургаа дахин, малын өвчлөл буюу мал эмнэлгийн үйлчилгээний шаардлага 10 дахин нэмэгдсэн байдаг. Энэ нь түүхий эдийн салбарт орчин үеийн инноваци, автоматжуулалт болон таваар бэлтгэгч бэлтгэх зайлшгүй шаардлага үүсгэж байна. Тиймээс “Хөдөө аж ахуйн бирж” компаниас 21 аймаг, 309 суманд малын гаралтай түүхий эдийг чанар, стандарт шаардлагын дагуу бэлтгэх “Жишиг сум” төслийг хэрэгжүүлж, 16600 ажлын байр бий болгохоор ажиллаж байна.

Баян-Овоо сумын 30 иргэн мэргэшсэн таваар бэлтгэгч боллоо

 Хөдөө аж ахуйн бирж эхний ээлжид Баян-Овоо сумын 30 иргэнийг мэргэшсэн таваар бэлтгэгч болгох ажлыг нутгийн удирдлагатай хамтран зохион байгууллаа. Тодруулбал, Хэнтий аймгийн Баян-Овоо суманд “Жишиг сум” байгуулахаар болж, стандартын дагуу ямаа самнах, ноолуур бэлтгэх, таваар бэлтгэгч сургах нийт  гурван удаагийн танхимын сургалт зохион байгуулсан юм. Сургалтад тус сумын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний гишүүд, дөрвөн багийн 21 аравтын ахлагч, гишүүд болон Засаг даргын тамгын газар, хөдөө аж ахуйн ажилчид, хувийн хэвшлийн төлөөлөл зэрэг 150 гаруй иргэн хамрагдлаа. Улмаар Баян-Овоо суманд 30 иргэнийг чанар стандартын дагуу ямаа самнах, ноолуур бэлтгэх мэргэшсэн таваар бэлтгэгчээр бэлдсэн юм. 

“Хөх чулуутын цуурай” хоршоонд итгэмжлэл олголоо

 Түүхий эд бэлтгэлийн ажлын зэрэгцээ зайлшгүй анхаарах шаардлагатай зүйл бол агуулахын стандартын асуудал билээ. Хөдөө аж ахуйн биржийн арилжаанд орох бараа, түүхий эдийг хүлээн авч анхан шатны тордолт, чанарын хамгаалалт хийж хадгалах, боловсруулах үйлчилгээ үзүүлэх, шалгуур үзүүлэлтийг хангасан этгээдэд Бирж итгэмжлэл олгож, гэрээ байгуулан хамтран ажилладаг. Энэ хүрээнд биржийн итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтийг хангасан Баян-Овоо сумын “Хөх Чулуутын Цуурай” хоршоонд итгэмжлэл олголоо. Тус хоршоо нь малын гаралтай түүхий эд, махны нийт 100 м2 стандарт агуулахыг 2021 онд ашиглалтад оруулсан байна. Мөн тус хоршоонд гишүүн малчдын түүхий эдийг хүлээн авах, анхан шатны чанарын тордолт хийх, бараа түүхий эдийг ангилах, чанар стандартын дагуу хадгалах тээвэрлэх, гишүүн малчдын захиалгыг биржийн арилжааны системд хэрхэн оруулах талаар сургалт зохион байгуулсан юм.Ийн “Жишиг сум” төслийг хэрэгжүүлж, тогтвортой ажлын байр бий болгох малчдыг мэргэшсэн таваар бэлтгэгчээр хангах үйл ажиллагааны эхний алхмыг хийж эхэллээ.

Эх сурвалж:www.polit.mn

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

27 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

6 цаг 0 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

12 цаг 18 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

12 цаг 18 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин