Барилгажилтад зориулсан улсын төсвийг нарийн тооцоо, судалгаа хийлгэж суулгамаар байна

2021-04-06
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Х.ОЮУНБОЛД

Улаанбаатар хотын хот тохижилт, өнгө үзэмж, барилгажилттай холбоотой асуудал хүмүүсийн анхаарлын  төвд байсаар ирсэн. Барилгын зураг төслийн “Эл энд Эйч констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал,мэргэшсэн архитектор Ч. Баярсайхан “Зууны мэдээ” сонинд ярилцлага өгөхдөө энэ талаар үзэл бодлоо хуваалцлаа.

Тэрээр “Барилгын салбар 2000 оноос үсрэнгүй  үсрэнгүй хөгжиж байна. Тухайлбал, хөрөнгө оруулалт нь гацахгүй бол богино хугацаанд барьдаг болсон байна.  Өмнө нь Дарханы 16 давхар барилга Монголын хамгийн өндөр барилгад тооцогддог байсан. Харин одоо 22,2324,25 давхар барилгыг Монголын барилгачид барьдаг болжээ.  Өмнө нь Монголын барилгууд I,III, IV хорооллын барилга шиг  ижилхэн хэв загвартай байсан. Харин одоо барилгын загвар өөрчлөгдөж байна. Барилгажилтад ашиглаж байгаа материалын хувьд  дулаалга маягаар хөөсөнцөр, шилэн хөвөн хийдэг байсан бол одоо чулуун хөвөн хийдэг болсон. Барилгын бусад материалын сонголт ч нэг  үеэ бодвол сайжирсан гэж хэлж болно. Гэхдээ энэ нь захиалагч талын хийж байгаа хөрөнгө оруулалтаас хамаарна. Үүнтэй холбоотой нэг зүйлийг хэлэхэд  манайд нэн тэргүүнд шаардлагатай, шийдвэрлэх ёстой тулгамдсан асуудал бол улсын төсөвт тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт суулгасан  гэдэг. Гэхдээ хуваарилсан төсөвтөө тааруулж барилгажилтын ажлыг хийдэг яаруу үзлээ болимоор байгаа юм” гэв. Тухайлбал,орон нутагт эмнэлэг, соёлын төвөө засаж шинэчилье, томсгож өргөтгөе гэж хүн бүр бодно. Гэхдээ их давчуу богино хугацаанд хийгээд байгаа юм шиг санагддаг юм.  Тиймээс өөрт байгаа нөөц бололцоогоо ашиглах эсвэл тэр ажлыг хийх хугацааг нь зургийн байгууллагуудтайгаа гэрээ байгуулж урт тавиу  хийж өгмөөр санагддаг. Сая цар тахлын үеэр тонн цементийн үнэ өссөнөөр төсөвт ямар өөрчлөлт гарсныг харж болно. Ингэснээр 600 саяд багтах байсан ажлын зардал 800 саяд багтах төсөвтэй болох гэх мэт өөрчлөлт ордог.  Мөн Ч. Баярсайхан “Улсын төсвөөр барилга барих нэг өөр. Хувийн хөрөнгө оруулалтаар барилга барих нэг өөр асуудал.Тиймээс миний хувьд  захиалагч тал аймгуудын Засаг даргын Тамгын газар нэлээн ул суурьтай нарийн тооцоо, судалгаа шинжилгээ хийлгэж байж төсөвтөө мөнгө суулгадаг баймаар байна. Өөр нэг анхаарах зүйл нь төсөвт мөнгө нь суучихсан байлаа ч инфляцыг тооцсон төсөвтэй баймаар” гэж боддог хэмээн ярилаа. Мөн архитектурын салбарт зураг төслийн хувьд инженерүүдийн тооцооны программууд орж ирснээр илүү сайжирсан гэж хэлж болно. Социализмын үед инженерүүд бүх тооцоогоо өөрсдөө бодож гараараа хийдэг байсан. Харин 2010 оноос  бүх зураг төслийн салбарын тооцоо хийдэг программ хангамж сайжирсан зэрэг өөрчлөлтүүд бий болж байна. Гэхдээ инженерүүд программаар бодсон ч тооцооллоо өөрсдөө бодож шалгадаг гэв.

Эх сурвалж: www.polit.mn

 

 

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

28 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

6 цаг 1 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

12 цаг 19 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

12 цаг 19 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин