ЗХЖШ:Хэрэг гарсны дараа албан тушаалтанд заавал хариуцлага тооцдог

2021-04-06
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ОД

Хүний эрхийн Үндэсний Комиссоос цэргийн анги, байгууллагад хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг таслан зогсоох чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажиллахыг шаардаж, 2021 оны гуравдугаар сарын 02-ны өдөр Зэвсэгт Хүчний Жанжин Штабт Шаардлага, Хил хамгаалах ерөнхий газарт Зөвлөмж хүргүүлжээ.

Энэ талаар ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжид “Гомдол, мэдээллийг үр дүнтэй шийдвэрлэдэг болгох шаардлага хүргүүлсэн. Цэргүүд гомдол санал өгдөг ч тэр нь эргээд өөр дээр нь дарамт болж ирдэг байж болзошгүй. Нэг тодорхой үйл явдал болохоор араас нь явдаг хэвшил тогтоод байна. Тогтолцоог шинэчлэх хэрэгтэй. ЗХЖШ-аас "орчин үеийн залуусын зан араншин хандлага өөрчлөгдөж байгаа тул тогтолцоог шинэчилнэ" гэсэн мэдээлэл өгсөн. Төрийн байгууллагууд бүгд хүний эрхийг хамгаалах үүрэгтэй. Тэдгээр байгууллагууд чиг үүргийнхээ дагуу хамгаалж чадаж байгаа эсэхийг байнга сануулж байх хэрэгтэй. Цэргийн дүрэм журам, сургалтын хөтөлбөрт мониторинг хийх санал хүргүүлсэн” гэж ярилаа.

Харин Зэвсэгт хүчний жанжин штабаас “Анги нэгтгэлүүдэд камер тавих ажлыг судалж байна. Хэрэг гарсны дараа хэн нэгэн албан тушаалтанд хариуцлага тооцох ажил орхигддоггүй. Гэхдээ энэ үр дүнтэй арга биш. Боломжит байдлаар далд байгаа зүйлийг ил гаргахаар ажиллаж байна” гэсэн тайлбарыг өнөөдөр өглөө.

Шаардлагад:

1.Хүний эрхийн сургагч багш нарын үйл ажиллагааг эрчимжүүлж, офицер, ахлагчийн бүрэлдэхүүн, хугацаат болон гэрээт цэргийн алба хаагчдад хүний эрхийн мэдлэг олгох, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг цэргийн анги, байгууллагуудад үе шаттай зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах;
2. Цэргийн алба хаагчдын дүрмийн бус харьцааг илрүүлэх, гомдол, мэдээллийг хүлээн авах, шалгах, нууцыг чанд хадгалах, гомдол, мэдээлэл гаргагчийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр холбогдох дүрэм, журмыг батлан мөрдүүлэх, энэ талаар нийт бүрэлдэхүүнд танилцуулах;
3. Хүний эрхийн зөрчил, хүнлэг бус харьцааг ямар ч тохиолдолд нуун далдалж, өөгшүүлэн дэмжиж, захирах, захирагдах ёсны үзэл санааны дор зөвтгөж болохгүй бөгөөд цэргийн анги салбарын удирдлагын болоод дотоод хяналтын үйл ажиллагааг сайжруулах, хүний эрхийн зөрчил илэрсэн тохиолдолд тухай бүр хуульд заасан үндэслэл журмын дагуу хариуцлага тооцож, хууль хяналтын байгууллагад асуудлыг шилжүүлэн шалгуулдаг байхыг тусгажээ.

Эх сурвалж:www.polit.mn

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

27 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

6 цаг 0 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

12 цаг 18 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

12 цаг 18 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин