Улсын их дэлгүүрт гарсан гал түймрийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

2021-04-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Улсын их дэлгүүрт өнгөрсөн  оны зургадугаар сарын 7-нд гал гарч, 5, 6, 7 дугаар давхар бүхэлдээ шатсан. Гал түймрийн улмаас тус барилгын 1-7 дугаар давхарт худалдаа, үйлчилгээ эрхэлдэг 125 хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа бүхэлдээ тасалдан эд хөрөнгө, барилга байгууламжийг болгоомжгүйгээр устгаж гэмтээн, нийт 24 тэрбум 23 сая 847 мянга 554 төгрөгийн их хэмжээний болон ноцтой хохирол учирсан юм. Жил гаруйн хугацаанд шалгасан дээрх хэрэгт Нийслэлийн прокурорын газраас гуравдугаар сарын 26-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, “Ай Ти Эн” компанийн захирал Ц нь 2020 оны тавдугаар сарын 20-ны өдөр “Улсын их дэлгүүр” ХК-тай Улсын их дэлгүүрийн зургадугаар давхрын парпедны хар цаасан дээвэр солих ажлыг хийж гүйцэтгэх гэрээ байгуулжээ. Тус компани нь барилгын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй, энэ чиглэлээр мэргэшээгүй атлаа мэргэжлийн бус Б, Б, Т, О нартай аман гэрээ байгуулан, дээрх ажлыг хийж гүйцэтгэхдээ ноцтой зөрчил дутагдлууд гаргасны улмаас гал алдаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан байна. Тухайлбал, барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, ажлын байрны зааварчилгаа өгөх аргачилсан зөвлөмж зэргийг өгөөгүйн улмаас гал гарсан гэж прокуророос дүгнэжээ.

Хэргийг эргэн сануулахад, 2020 оны зургадугаар сарын 7-ны өдөр Б нь газ, газан хошуу ашиглаж, элэгдэлд орсон хуучирсан дээврийн хар цаасыг солихдоо ил галаар халааж, наах ажлыг гүйцэтгэхдээ гал алдсан байна. Улмаар Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Ц, Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар буюу бусдын эд хөрөнгийг болгоомжгүйгээр устгаж, гэмтээн ноцтой хохирол учруулсан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

28 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

6 цаг 1 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

12 цаг 19 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

12 цаг 19 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин