ДОТООДЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ - 2020

2021-04-04
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Аялал жуулчлалыг ТЕАТР гэж үзвэл гол дүрийн жүжигчин нь ЖУУЛЧИН юм. Тэр жуулчин хаанаас ирсэн нь, хэр хол явж байгаа нь тийм чухал биш байдаг.

Өөрөөр хэлбэл Дотоод уу? Гадаад уу? гэхээс илүүтэй тухайн орон нутгийн эдийн засагт оруулж байгаа хувь нэмэр нь илүү ЧУХАЛ байдаг.

Дотоод аялал жуулчлал нь тухайн улсын иргэдэд өөрсдийн соёлын онцлог, түүх, байгалийн үзэсгэлэнт газруудынхаа үнэ цэнийг илүү ойлгуулдаг учраас ихэнхи улс орнууд бодлоготойгоор энэ төрлийн аялал жуулалчлалаа хөгжүүлсээр ирсэн байдаг.

Бас нэг заавал дурдах ёстой давуу тал бол, өөрийн эх хэл дээрээ үйлчилгээгээ авч, ханшийн зөрүүнд санаа зовох шаардлагагүйгээс гадна соёлын ялгаа гарахгүй, дээр нь ямар ч гадаад пасспорт, визний асуудалгүй тул илүү тухтай, илүү олуулаа хамрагддаг онцлогтой.

2020 оны аялал жуулчлалын улирал буюу 6-9 сард дотоодын аялал жуулчлалаас ямар үр өгөөж хүртсэн тухай зах зухаас нь хэмээн хальтхан өнгийхөд чамгүй эерэг мэдээтэй байгааг хуваалцъя гэж бодлоо.
Баян-Өлгий аймагт өнгөрсөн жил 13,000 дотоод, гадаадын жуулчид хүлээн авч байсан бол 2020 онд 25,000 жуулчин хүлээн авч хамгийн багадаа 4 тэрбум төгрөгийн орлогыг орон нутгийн эдийн засагт оруулсан байна. Энэ талаар илүү сайн, нухацтай судалвал энэ тоо өсөх нь ойлгомжтой. Учир хүнсний дэлгүүрүүдийн орлого өнгөрсөн оныхоос дунджаар 2 дахин их борлуулалттай байжээ

Дорнод аймгийн Буйр нуур орчимд үйл ажиллагаа эрхэлдэг жуулчны баазууд 2019 оныхтой харьцуулвал 2 дахин их орлого олсон амжилттай байгаа тул дараа жил дотоод, гадаадын жуулчдаа илүү тухтай, байгаль орчинд ээлтэй орчинд бас дээр нь төрөл бүрийн зугаа цэнгэл болон чөлөөт цагийн хөтөлбөрүүд санал болгохоор мэргэжлийн багаас зөвлөгөө аван нэгдсэн зохион байгуулалтанд орж байгаа юм байна.
Дундговь аймгийн тухайд өнгөрсөн жил 6,000 орчим хүн хүлээж авдаг байсан Цагаан суврагын орчимд л гэхэд 20,000 дотоодын аялагчид хүлээж авчээ. Энэ аялагчид маань тухайн нутгийн иргэдэд ямар нөлөө үзүүлснийг судалж байна.
Gobi-Caravanserai ресорт энэ жил үнэхээр тренд болж Байршлын хэрэгслийн загвар дизайн, амжилттай маркетинг дотоод аялагчдын аялах газар сонголтонд нөлөөлж болохыг харуулсан сонирхолтой жишээ боллоо.
Архангай аймгийн Статистикийн газрын мэдээлснээр:

  • Хүнсний худалдааны борлуулалт 2019 онд 685 сая ₮ байсан бол 2020 онд 857 сая ₮ болж өссөн бол Хувиараа тээврийн хэрэгслийн үйлчилгээ эрхэлдэг иргэдийн орлого- 2019 онд 386,648 сая ₮ байсан бол 2020 онд 619,659 сая ₮ болж өсчээ. Эдгээр борлуулалтын дийлэнхийг тус айгийг зорьж очсон эсвэл дайраад өнгөрсөн дотоодын аялагчид оруулсан гэхэд маргахгүй биз ээ.
    Завханы Улиастай хотод ажилладаг өргөн нэрийн хүнсний бүтээгдэхүүний борлуулагчийн мэдээлж байгаагаар өнгөрсөн жилийн аялал жуулчлалын улиралтай харьцуулвал 3 дахин их борлуулалт хийсэн мэдээ байна.
    Нийт аймгуудын дунджаар орон нутгийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний борлуулалт дунджаар 35% өсөлттэй байна. (Сүлжээ дэлгүүрийн хувьд)
    Гээд зах зухаас нь харахад Дотоодын аялагчид маань боловсролын түвшингээсээ шалтгаалан муу нэр их дуулсан ч орон нутгийн эдийн засагтаа бол багахан ч гэсэн эерэг нөлөө үзүүлсэн гэж дүгнэж болохоор байна.

Гэхдээ тэд маань яагаад ийм аяллын боловсролгүй түүх, байгалийн дурсгалт газруудад хүндэтгэлгүй ханддаг вэ гээд бодоод үзэхээр Ковидоос өмнө хэн ч тэдэнд зориулж контент бэлдээд мэдлэгтэй, мэдээлэлтэй байлгахад анхаарч байгаагүй билээ. Тиймээс одоо бид “Айлаас эрэхээр авдраа ух” гэдэг үгээ бодон бодон Монгол аялагчдаа боловсруулах тал дээр хүчээ нэгтгэвэл яасан юм бэ?

 

Нийтлэлийг: Э.Цоморлиг

Эх сурвалж: www.joinme.mn

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

34 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

6 цаг 7 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

12 цаг 25 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

12 цаг 25 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин