
Б.ОД
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, улсын заан, МҮОХ-ын ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үндэслэлээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж эхлээд байна. Тэрээр өмгөөлөгч Л.Данзанноровын хамт мэдүүлэг өгч байгаа юм.Цагдаагийн алба хаагчид түүнийг өнөөдөр "Интермед" эмнэлгээс очиж баривчилжээ. Тэрээр дөрөвдүгээр сарын 2-ны орой Монгол Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг хүнд гэмтээн, өөрөө "Интермед" эмнэлэгт эмчлүүлж байсан юм.
Эх сурвалжийн хэлснээр, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд Н.Түвшинбаярыг 48 цаг саатуулах үндэслэл бүрдсэн ч ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих анги цар тахлаас шалтгаалан гаднаас хүн оруулах эсэх нь тодорхойгүй байгаа аж. Мөн хохирогч болох Э.Энхбатын биеийн байдал маш хүнд байна.
Эх сурвалж:www.polit.mn