Хувийн мэдээллийг алдсан нэрийдлээр зарж борлуулсан бол хорих ялтай байх хэрэгтэй

2021-04-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Монгол Улс Хувь хүний нууцын тухай хуулийг 26 жилийн дараа шинэчлэн батлах гэж байна. Хуулийн төсөлтэй холбоотойгоор мэргэжлийн хүмүүс санал, шүүмжээ хэлсээр байгаа. Тэгвэл Хувь хүний нууцын хуульд харицлагын санкцыг илүү нарийвчилж оруулах ирэх шаардлагатай байгааг Zeroday LLC мэдээллийн аюулгүй байдлын компанийн гүйцэтгэх захирал Э.Билгүүн-Эрдэнэ “Зууны мэдээ” сонины  “Leaderships forum” буландаа ярилцлага өгөхдөө онцолжээ. Тэрбээр “Хувийн давхцахгүй өгөгдөл маш үнэ цэнэтэй. Энэ мэдээллээ алдана гэдэг өндөр эрсдэлтэй. Тиймээс хууль гаргаж байгаа бол маш чамбай, нарийн зохицуулах хэрэгтэй. Хууль маш сайн байхаас гадна уян хатан. Хуулиас салбарласан бодлого, дүрэм журам сайн хэрэгжих ёстой. Одоогийн боловсруулж байгаа Хувь хүний нууцын тухай хуулийн төсөлд хувийн мэдээлэл алдахаар бол торгохоор заасан. Энэ бол хариуцлагын санкц биш юм. Иргэний мэдээллийг хадгалж л байгаа бол баталгаатай хамгаалах ёстой. Ялангуяа, хөндлөнгийн шалгалт хийлгэсэн байхыг шаардах хэрэгтэй. Мөн иргэний хувийн мэдээллийг алдсан нэрийдлээр бусдад зарж борлуулсан тохиолдолд тэнсэх эсвэл хорих хүртэл ялтай байдаг хэрэгтэй. Хариуцлага аль болох өндөр байх ёстой. Харин тухайн байгууллага мэдээгүй байхад гаднаас халдсан тохиолдолд хамгаалалтаа сайжруулахыг анхааруулж торгох байдлаар зохицуулж болно. Гэхдээ хууль зөвхөн дотоодын компаниудад биш гадаадад үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад ч үйлчлэх ёстой. Өөрөөр хэлбэл, нэг стандарт тогтооно гэсэн үг.

Мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах нь иргэн хүний ч гэсэн үүрэг. Тиймээс хувийн мэдээллээ хаана, хэнд ямар зорилгоор өгч байгаа. Тухайн газар нь найдвартай хамгаалж чадах уу гэдгийг нягталж байх ёстой. Хэрэглэгч болгон тестер, хакер байдаг учраас программ ашиглах явцад санаандгүй байдлаар ч юм уу өөр хүний мэдээлэл олж авсан бол хаана хандах вэ гэдэг нь манай улсад тодорхой бус байдгийг хуулиар зохицуулах шаардлагатай” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

 

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

34 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

6 цаг 7 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

12 цаг 25 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

12 цаг 25 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин