Вакцины эхний тунгаа тариулаад халдвар авсан бол дараагийн тунг хийлгэхгүй

2021-04-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 323690 хүн COVID-19 эсрэг вакцины эхний тунд хамрагдаад байна. Гэвч эдгээрээс 532 хүн халдвар авчээ. Эхний тунгаа тариулаад халдвар авсан хүнд дараагийн тунг тарихгүй юм байна.

Энэ талаар Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Г.Болдмаа "Өнөөдрийн байдлаар COVID-19 эсрэг вакцин хийлгэсэн ч бүрэн дархлаа тогтож амжаагүй байгаа үедээ халдвар авсан иргэдийн тоо 532 болсон байна. Тэдгээр иргэдийг дархлаажуулалтад хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ баримтлаагүй гэж үзэж байгаа.Вакцины хоёр дахь тун хийлгэснээс хойш 14 хоногийн хугацаанд дархлаа тогтох тул тэр хугацаанд маш сайн халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг анхааруулж байна. Түүнчлэн вакцины эхний тунгаа хийлгэснийхээ дараа халдвар авсан дээрх 532 хүнд COVID-19 эсрэг вакцины хоёр дахь тунг хийхгүй. Өөрөөр хэлбэл, тэдгээр хүнд коронавирусын эмчилгээ хийж, эмчилгээний явцад эсрэг биет үүсэж буюу бүрэн эдгэрснээс 6-8 сарын дараа дахин шинээр вакцин хийх юм. Халдварын нууц үедээ байхдаа вакцин тариулсан хүнд ямар шинж илрэх талаар  ДЭМБ-аас гаргасан судалгаа одоогоор байхгүй. Гэхдээ тухайн хүн дархлаажуулалтад хамрагдаж болно. Тиймээс л халдвар хамгааллын дэглэмээ баримтлах ёстой"  гэж ярилаа.

Эх сурвалж:www.polit.mn

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

34 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

6 цаг 7 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

12 цаг 25 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

12 цаг 25 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин