Дэлхийн зэвсэгт хүчнүүд цахим дипломат ажиллагаанд нэгдэж байна

2021-04-01
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.УЯНГА

 

 COVID-19 бүх нийтийн өмнө тулгарсан шинэ сорилт боллоо. Тэр хэрээр нийгмийн харилцаа хумигдаж, онлайн хэлбэр зонхилох боллоо. Өөрөөр хэлбэл, улс орнууд цахим үндэстэн рүү эрчимтэй шилжиж байгаагийн дотор дипломат харилцаа ч трендээ алдсангүй. Цар тахлын халдварын нөлөөгөөр төрийн дээд хэмжээний айлчлалууд цуцлагдаж, дипломатчид цахимаар хамтрах шаардлага үүсч  байна. Тэр хэрээр цахим дипломат ажиллагаа улс орнуудын олон улсын тавцанд нэр хүндээ өсгөх боломж болж хувирч буйг шинжээчид тэмдэглэж эхэллээ.

Мэдээллийн технологи дипломатын үүрэг гүйцэтгэж буй нөхцөлд АНУ, Их Британи, Энэтхэг улс “Дижитал дипломат бодлого”-д идэвхтэй анхаарч байна. Мэдээ мэдээлэл авах, нийгмийн харилцааны чиглэлээр цахим платформ хэрэглэх хүмүүсийн тоо нэмэгдэхийн хэрээр нөгөө талд эрэлт өсч интернэт худалдаа өргөжиж, хил дамнасан тээвэр харилцаа холбооны сүлжээнд татагдан орж байна. Тэгвэл дижитал харилцаа бүхнийг зохицуулж буй онцгой цаг үед улс орнуудын Зэвсэгт хүчин ч цахим шилжилтэд нэгдэж эхэллээ.Тухайлбал, АНУ-ын Тагнуулын төв газар сошиал орчин буюу жиргээнд албан ёсны хаяг нээв. Тагнуулын анхны жиргээ богино хугацаанд олон улсын анхаарлыг татсан юм. Мөн Крымийн хямралын үеэр Орос, АНУ хоёулаа Украйнд болж буй үйл явдлыг өөрсдийн өнцгөөс цахим хуудсаараа дамжуулан тайлбарласан. ОХУ-ын Гадаад хэргийн яам “Киевт төрийн эргэлт гарч, Крым дэх Оросын цөөнхийн амь насанд аюул учраад байгаа учир бид яаралтай арга хэмжээ авах нь чухал” гэж жиргэсэн бол АНУ “ОХУ Крымийн хүн амыг хүчээр айлган сүрдүүлж санал асуулгад оролцуулсан нь  олон улсын хэм хэмжээ, хүний эрхийг зөрчсөн явдал байлаа” гэсэн агуулгатай жиргээ оруулж байв. Энэ мэтээр улс орнууд дижитал дипломатын арга ажиллагааг харилцан явуулж байна. Түүнчлэн дэлхийн олон орны үндэсний аюулгүй байдлын байгууллагууд аль хэдийнэ өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан дэлхий дахинд албан ёсны байр сууриа илэрхийлдэг болсон нь эгзэгтэй цаг үед дижитал дипломат сувгийг ашиглан цаг алдалгүй байр сууриа илэрхийлэх, тайлбар тавих боломж болж байна.

Олон улсын мэдээллийн хэрэгслийн онцолж буйгаар дэлхийн таван тивийн 70 гаруй улсын Зэвсэгт хүчин жиргээнд өөрийн хаягтай ба түүгээрээ дамжуулж үндэсний эрх ашгаа шууд илэрхийлдэг болсон. Олон орон  дижитал дипломат ажиллагааг өдөр тутамдаа үр дүнтэйгээр ашиглаж байна. Зэвсэгт хүчний байр суурийг ямар ч зөрчилдөөнт цагийн байдлын үед товч, ойлгомжтойгоор богино хугацаанд өргөн хүрээнд илэрхийлэх арга нь дижитал дипломат ажиллагаа, тэр дундаа твиттер гэж үздэг байна. Монгол Улсын хувьд ч мөн адил зэвсэгт хүчин, батлан хамгаалах яам зарим онцгой тохиолдолд цахим хэлбэрээр байр сууриа илэрхийлж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.1 ПҮРЭВ № 65 (6542)

 

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

38 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

6 цаг 11 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

12 цаг 29 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

12 цаг 29 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин