Дахин төлөвлөлтөөс  хойш 15 хүн нас баржээ

2021-03-31
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ц.MЯГМАРБАЯР

Өнөөдөр Монголын Эмнести интернэшнл, “Дахин төлөвлөлөлт-иргэний оролцоо” эвсэл хамтран  “ Дахиан төлөвлөлт- орхигдсон иргэд- хотын хөгжил ” хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр Монгол улсад хэрэгжүүлж байгаа хот, суурин газрыг дахин төлөвлөх үйл ажиллагаа, түүнийг зохицуулж буй холбогдох хууль тогтоомж, тэдгээрийн хэрэгжилт, зохицуулалт, хяналтын асуудлыг Улаанбаатар хотын төвийн зургаа  дүүргийн дахин төлөвлөлтийн бодит тохиолдол жишээн дээр тулгуурлан хэлэлцлээ.  

Монгол улсын нэгдсэн олон улсын гэрээ конвенцийн дагуу төрөөс иргэдийнхээ шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийг хангах ёстой. Иймээс 2013 оноос эхлэн ашиглалтын шаардлага хангахгүй барилга байшин болон гэр хорооллын газрыг дахин төлөвлөх ажил эхэлсэн. Одоогоор Улаанбаатар хотын гэр хорооллын 27 байршлын 86 хэсэг болон ашиглалтын шаардлага хангахгүй 344 барилгыг дахин төлөвлөж, барилгажуулах шийдвэр гарч, төсөл хэрэгжээд зургаан жил болж байна. Үүний үр дүнд олон айл өрх тав тухтай орон сууцанд орж, ая тухтай амьдрах орчноо бүрдүүлсэн. Гэвч дахин төлөвлөлтийн ажлын явцад иргэдийн өмчлөх болон бусад эрхийг ноцтой зөрчих тохиолдол гарч буйг Монголын Эмнести интернэшнл ТББ-ын хийсэн судалгаа тайлангаас тодорхой харж болно.

Дахин төлөвлөлтийн хүрээнд өнгөрсөн хугацаанд 1899 айл өрх газраа чөлөөлсөн. 2020 оны хагас жилээр  орон сууцанд орсон 1443 өрх,  түрээсийн байранд байгаа 243, түр орон сууцанд байгаа 182, орон сууц худалдаж авсан 38, амьдрах нөхцөл байдал хүндэрсэн 164 өрх байна.

 

Хуульд хохирогсдын эрхийг хамгаалах заалт байдаггүй

П.Давааням

Төрөөс дахин төлөвлөлт хийх компанийг сонгон шалгаруулдаг. Ингэхдээ нийт оршин суугчдын 80 хувь нь тухайн компанийг дэмжсэн байх ёстой. Гэтэл 80 хувь нь дэмжсэн юм чинь бусад нь хамаагүй гэх байдлаар үлдсэн айл өрх, хүмүүсийнх нь эрхийг ноцтой зорчих тохиолдол гардаг байна. Ингэж хохирсон ииргэний төлөөлөл /төмөр замын хуучин хоёр  давхар шар байранд оршин суудаг, өмчлөгч/ П.Давааням өнөөдрийн цахим хэлэлцүүлэгт оролцож, өөрийн өрх гэрт тохиолдсон асуудлаа ярьсан юм. 2019 онд түүний гэрт нь төсөл хэрэгжүүлэгч хувийн компанийн хүмүүс үүд хаалгыг нь эвдлэн дайрч орж, гэрийн тавилга, эд хогшлыг нь хүчээр ачаад явсан байна. Хүний хувийн өмчид халдсан энэ үйлдлийг одоо хүртэл хууль шүүхийн байгууллага шалгаж дуусаагүй, харин ч өөрийг нь гэрт нь дайрч ороход нь хийсэн бичлэгээр нь буруутган Зөрчлийн хуулиар торгууль ноогдуулсан  байна.

Яг ийм байдлаар төслийг нь дэмжихгүй байгаа иргэдийг хувийн компаниуд дарамтлах, шахалт үзүүлэх, хувийн өмчид нь халдах зөрчил түгээмэл гардаг. Мөн дахин төлөвлөлтийн компаниуд иргэдээс санал авахын тулд танай байрныхан бараг бүгдээрээ зурчихсан, та л зурах дутуу байна гэх зэргээр иргэдийг төөрөгдүүлдэг. Ийм байдлаар иргэдийг будилуулж, талцуулах зэргээр замбараагүй байдлыг зохиомлоор үүсгэдэг. Ингээд мэдээлэл муутай, яаран сандран гэрээ байгуулсан иргэд орох оронгүй болох, түрээсийн байр дамжих, нийгмийн үйлчилгээгээ авч чадахгүй байх гэх зэргэээр хүнд нөхцөл байдал үүсэх шалтгаан болж байна. Гэвч үүнд нь төрөөс ямар нэгэн хөндлөнгийн хяналт байдаггүй. Иргэдийг асуудал тавихаар тухайн компанитайгаа л учраа ол гэх байдлаар ханддаг гэлээ.

 

Түрээсийн төлбөрт нэг өрх 19,5  сая төгрөг зарцуулжээ

 

Б.Нямжав

Монголын Эмнести интернэшнл ТББ-аас хийсэн судалгаагаар дахин төлөвлөлтийн хүрээнд 1500 орчим айл өрх орон сууцанд орсон бол, амьдрах нөхцөл нь хүндэрсэн болон түрээсийн байр, түр орон сууцанд 400 орчим айл өрх амьдарч байна. Энэ хүмүүсийн шаардлагад нийцсэн орон сууцтай байх эрх зөрчигдөхөөс гадна, бусад эрхүүд давхар зөрчигдөж байгааг судалгаагаар тогтоожээ.  “Дахин төлөвлөлт – Иргэний оролцоо” эсвэлийн тэргүүлэгч байгууллага “Газрын эзэн баян зүрх нөхөрлөл”-ийн захирал Б.Нямжав “БЗД-ийн IV хороонд л гэхэд дахин төлөвлөлт эхэлснээс хойш 15 хүн нас барсан. Түүвэр судалгаанаас харахад дахин төлөвлөлтөд орсон ч байрандаа орж чадаагүй айл өрхүүд түрээсийн төлбөрт дунджаар 19.5 сая төгрөг, тавилга эд хогшил хохиролд 5.8 сая, сургууль цэцэрлэгийн зардалд 6.5 сая төгрөг зарцуулсан гэх судалгаа гарсан” гэлээ.

Мөн тухайн айлын хүүхдүүд сэтгэл санаагаар унах, стресдэх, сэтгэл гутралд орох гэх зэргээр нийгэмшил, сурлагын чанарт нь эрс өөрчлөлт ордог байна.  Үүнээс үүдэн хүүхдүүд түгшүүртэй байдалд ордог. Судалгаагаар энэ хүүхдүүдийн түгшүүрийн хэмжээ амиа хорлохын өмнөх түвшинд байгаа нь гарчээ.

“Иймээс дахин төлөвлөлтийн ажилд төрөөс онцгойлон анхаарч дээрх алдаа дутагдлыг засах ёстой. Энэ чиглэлээр олон хууль тогтоомж, дүрэм журам гарсан ч бодит байдал дээр хэрэгжилт нь хангалтгүй. Хэрэгжүүлж буй хүмүүс нь хүний эрхийн мэдлэг мэдээлэл, мэдрэмж муутай байна. Түүнчлэн дахин төлөвлөлтийг цаашид хүний эрхэд суурилсан хандлага, хүний эрхийн зарчимд нийцүүлэн хэрэгжүүлэх боломж бололцоог бий болгох, иргэдтэй бодитоор зөвлөлдөх, иргэдийн оролцоог идэвхжүүлэх нь чухал” гэж Монголын Эмнести Интернэшнлийн Удирдах зөвлөлийн дэд дарга, хуульч, өмгөөлөгч, судлаач П.Очирбал онцоллоо. Мөн иргэд ч эрхээ хамгаалахын тулд мэдлэг мэдээлэлтэй байж, мэргэжлийн байгууллага, хүмүүсээс зөвөлгөө авч байхыг мэргэжилтнүүд санууллаа. 

П.Очирбал

Эх сурвалж: www.polit.mn

Маш сайхан судалгаа, хэлэлцүүлэг хийсэн бн.Иргэдийг хохироосон ийм асуудал хаа сайгүй гарч бн.Тухайлбал Яармагийн 4-р хороонд иргэдийн саналыг төрийн байгууллагуудын зарим нөхдийн ашиг сонирхолын зөрчлийн оролцоотой иргэдийн саналыг авсан гэх иргэд их бн
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

4 цаг 53 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

4 цаг 53 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

4 цаг 53 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

Өчигдөр 06 цаг 00 мин
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

Өчигдөр 06 цаг 00 мин
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Өчигдөр 06 цаг 00 мин
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

Уржигдар 13 цаг 42 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

Уржигдар 13 цаг 19 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

Уржигдар 06 цаг 00 мин