Д.Отгонсүрэн: Музейн үзэгч эрс буурсан учир санхүүгийн асуудал үүсэхээр байна

2021-03-30
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИН

Цар тахлын үед иргэд музейгээр үйлчлүүлэхдээ бэлэн мөнгө ашиглах нь халдвар тараах эрсдэлтэй учир музейнуудын тасалбарыг цахимжуулах ажлыг ойрын хугацаанд эхлүүлэхээр болжээ.  Энэ хүрээнд Соёлын сайд өнөөдөр Чойжин лам сүмийн музейн үйл ажиллагаатай танилцлаа.  
Энэ үеэр Соёлын сайд Ч.Номин “Өнөөдөр бид амьдралын шинэ хэв маяг руу шилжиж байна. Энэ шинэ амьдралын хэв маягтай хэрхэн хөл нийлүүлэн алхах вэ гэдгийг эртнээс төлөвлөх хэрэгтэй. Музейн хувьд хүн хоорондын зайг сайтар сахиад үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой. Гэхдээ Чойжин ламын сүм музей орон зай багатай учир үйлчлүүлэгчдийг цөөн тоогоор оруулах, мөн төлбөр тооцооны асуудлыг цахим болгох талаар хэлэлцлээ“ гэв.

Харин Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн: Чойжин ламын сүм музейн хувьд одоогийн байдлаар өвлийн цагийн хувиараар ажиллаж, ням, даваа гаригт амардаг. Нийт 20 ажилтантай. УОК-оос гаргасан тушаалын дагуу ажилчдын  30 хувь буюу зургаан хүн ажиллаж байна. Чойжин ламын сүм музей Монгол Улсын хосгүй үнэт үзмэрүүдийг хадгалдаг учир сүм болгонд нэг ажилтан зогсох шаардлагатай байдаг. Музейн таван сүмд таван ажилтнаа зогсоочихоор касс, халуун хэмжигч хүн, захиргааны ажилтан маань дутагддаг. Тэгэхээр соёлын байгууллагын хувьд 30 хувьд захирагдахад хүндрэлтэй байна.    Музейн үзэгч эрс буурсан. Заримдаа өдөрт 20 ч хүрэхгүй хүн ирдэг. Төсөв санхүүгийн хувьд хүндрэл үүсэхээр байна. Цар тахлын үед бид үзэгчдээ нэг газар бөөгнөрүүлэхгүй байх, аудио хөтчөө түлхүү ашиглах зэрэг арга хэмжээг авч байна“ гэсэн юм.

Уламжлалт барилга дээр үйл ажиллагаа явуулж байгаа музейнүүдэд орох, гарах хөдөлгөөнийг зохицуулалт байдаггүй, зай талбай багатай. Ийм учраас эхний орсон хүмүүсээ гарахыг нь хүлээхээс өөр арга байхгүй. Иймээс жижиг сүмүүдийн орц, гарцын асуудлыг шийдвэрлэх, үзэгчдээ хэсэгчлэн оруулах, музейн үзмэрүүдийг тайлбарлагч үйлчлүүлэгчидтэй ойроос харьцахгүй байх, аудио хөтчөө түлхүү ашиглах, халдвар гарсан тохиолдолд ямар арга хэмжээ авах тухай сургалт авах зэрэг зөвлөмжүүдийг ажлын хэсгээс өглөө.  

Эх сурвалж:www.polit.mn

монгол
энэ хүн уул нь их л юм хийх юмдаа
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

38 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

6 цаг 11 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

12 цаг 29 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

12 цаг 29 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин