ДЭМБ: COVID-19 халдвар Ухань хотын лабораториос алдагдаагүй

2021-03-30
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Анх 2019 оны арванхоёрдугаар сард амьтнаас хүнд халдварласан гэх COVID-19 халдварын эх үүсвэрийг тодорхойлохоор ДЭМБ-ын баг БНХАУ-ын Ухань хотноо ажиллаж байна. Ухань хотын лабораториос тархсан хэмээн таамаглаж байсан  ч амьтнаас хүнд халдварласан байж болзошгүй гэсэн судалгааны дүнгээ ДЭМБ өнөөдөр танилцууллаа. Ингэхдээ фермд өсгөж байсан зэрлэг амьтнаас эзэнд нь халдварласан байх магадлалтай гэж үзлээ. Гэвч вирусын анхны эх үүсвэр хэмээн зарласан сарьсан багваахайнаас өөр амьтанд халдаасан гэх баримтыг олсонгүй. Мөн хөлдөөсөн хүнсээр дамжин халдварласан байх боломжтой, лабораториос халдварласан байх магадлал хамгийн бага гэдгийг ДЭМБ-ын шинжээчийн багийнхан тайлбарлав.

Энэ тухай АНУ-ын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвийн захирал асан, доктор Роберт Рэдфилд

“Халдвар анх тархсан 2019 оны арванхоёрдугаар сараас өмнө Уханийн лабораторид SARS-CoV-2 вирус тархсан гэх нотолгоо алга. Цар тахал лабораториос эхэлж халдварласан гэх ямар ч баталгаа олсонгүй. Хөлдөөсөн хүнснээс халдвар тархсан гэдэг нь ч магадлал багатай” гэж ярилаа.

Халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн Ухань хотын Хуанан далайн хүнсний зах ч цар тахлын жинхэнэ үүсвэр байх боломжгүй. Гэхдээ олон хүн цуглардаг, агаар муутай орчин учир вирусын тархалтыг хурдасгасан байж болзошгүй гэж ДЭМБ-ын шинжээчид тайландаа дурджээ.  Хүнсний захаас шинжилгээ авахад захын гадаргуугаас вирус илэрсэн ч худалдаалж байсан амьтны гаралтай хүнснээс илрээгүй байна. Тиймээс вирус Хуанан зах болон бусад захаас илрэхээс өмнө тархчихсан байсан гэж дүгнэжээ.

Энэ тухай “Эхний хэд хэдэн халдвар Хуанан болон бусад хүнсний захтай холбоотой байсан. Гэвч Хуанан зах вирусын эх үүсвэр гэж хэлэх боломжгүй. Харин халдвар хэрхэн зах руу нэвтэрсэн вэ гэдгийг олж мэдэх хэрэгтэй. Одоохондоо дүгнэлт хийх боломжгүй байна” гэж тайланд дурджээ. Тиймээс Зүүн Өмнөд Азиас гаралтай амьтдаас шинжилгээ авахыг, мөн амьтны фермийн аж ахуйнуудыг шинжлэхийг судлаачид санал болгожээ. Тухайлбал, сарьсан багваахайнаас тэжээвэр усны булга, туулай гэсэн амьтанд халдсан байх магадлал өндөр гэж үзэж байна.

Эх сурвалж:CNN

 

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

38 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

6 цаг 11 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

12 цаг 29 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

12 цаг 29 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин