“Цар тахлын үед ажиллаж байгаа эмч нар хөдөлмөрийн мөлжлөгт өртөж байна”

2021-03-30
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Дэлхийн эмч нарын баярын өдрийг угтаж Эрүүл мэндийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн холбооноос "Цар тахал ба цалин хөлс" сэдвээр хэвлэлийн хурал хийлээ. Цар тахлын үед ажиллаж байгаа эмнэлгийн ажилтнуудын заримд нь  илүү цагийн хөлс олгоогүй, заримд нь дутуу олгож  байна гэдгийг тус холбооныхон мэдэгдлээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга О.Баатарчулуун "Цар тахлын үед төр засгийн гаргасан бодлого шийдвэр үүрэг даалгаврыг цаг алдалгүй түргэн шуурхай хэрэгжүүлэн ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын ажилтнууд хүнд нөхцөлд шат шатандаа ажил үүргээ хариуцлагатай гүйцэтгэж байна. Гэтэл хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажилладаг эмч, сувилагч, ажилтнууд тахлын битүү хувцастай олон цагаар шинжилгээ авч, вакцин хийж, гадаа 24 цагаар пост дээр ажиллах гэсэн хөдөлмөрийн онцгой хүнд нөхцөлд ажиллаж байгаа ч цалин хөлсийг энгийн үеийнхтэй адил өгч байгаа нь хууль бус хөдөлмөрийн мөлжлөг явагдаж байна гэж үзэхийн зэрэгцээ зарим тохиолдлуудад илүү цагийн нэмэгдэл хөлсийг ялгавартай олгож байна. Эрүүл мэндийн салбарын ажилтнууд COVID-19 халдварт өвчинтэй тэмцэн жил гаруй хугацаанд сэтгэл зүй, эрүүл мэндийн хувьд таатай биш хүнд нөхцөлд ажиллаж борви бохисхийлгүй хөдөлмөрлөж байгаа хэрнээ нэг сард их эмчийн дундаж цалин 750 мянгаас-850 мянга төгрөг, сувилагч мэргэжилтэн 670-720 мянган төгрөг, эрүүл мэндийн ажилтан 470 мянгаас-500 мянган төгрөгийн цалин авч байгаа нь амьдралынх нь наад захын хэрэгцээг хангаж чадахгүй байгаагийн зэрэгцээ салбарын нийт ажилтнуудыг 90 орчим хувь нь цалингийн зээлтэй байна. Цар тахлын үед голомтод эмч, ажилтнуудын нүүр тулан ажиллаж олон сар гэр бүл үр хүүхдээсээ хол тусгаарлагдан ажиллаж байгаагийн зэрэгцээ ажиллах явцдаа халдвар авах тохиолдлууд ч нэмэгдсээр байна.  Мөн голомтод ажиллаж буй эмч нарын илүү цагийн мөнгө харилцан адилгүй байгаагаас гадна зарим дүүргийн эрүүл мэндийн төвүүд өрөнд орж, хаалгаа барих хэмжээнд хүрээд байгаа тул мэдээлэл өгч, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байна” гэсэн юм.  

Засгийн газарт хүргүүлэх мэдэгдэлд: 

1.Эрүүл мэндийн ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх
2. Зарим эмч ажилтнуудад олгогдоогүй байгаа илүү цагийн хөлсийг олгох зэрэг асуудлыг нэн даруй шийдвэрлэж өгөхийг хүсэж байна" гэ
жээ.

Эх  сурвалж:www.polit.mn

 

Юун нэмэх бэ?
Асуудлаа шийдэх гарцаа нэг л олохгүй мунгинаад байна. Алийн болгон төрөөс хавтгайрсан халамж шаардах юм бэ? Цалингаа 2 дахин нэмэх тухай биш, харин чаддаг нь ахиу авах, сайн ч муу ч ялгаагүй цалин өгдөг системээ халаад өгөөч гэж шаардмаар юм. Цалинг засаг тогтоох биш, харин тэр хүний авъяас, ур чадвар л мэдэх биш үү
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

38 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

6 цаг 11 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

12 цаг 29 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

12 цаг 29 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин