Нийгмийн халамжинд зориулан Азийн хөгжлийн банкнаас 73 сая долларын зээл авлаа

2021-03-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Цар тахлын нөлөөг бууруулах зорилгоор Азийн Хөгжлийн Банк (АХБ) ядуу, эмзэг бүлгийн иргэд, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд чиглэсэн нийгмийн халамжид зарцуулах 73 сая ам.долларын зээлийг баталлаа. Цар тахлын хариу арга хэмжээний хүрээнд зургаадугаар сарыг дуустал сар бүр 0-17 насны хүүхдүүдэд сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэмжийг нэмэлтээр олгож байна.  Үүний тодорхой хувийг АХБ-ны зээлээр санхүүжүүлнэ.

Энэ тухай АХБ-ны Нийгмийн салбарын тэргүүлэх мэргэжилтэн Карин Шельциг “Монгол Улс  цар тахлын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх шийдэмгий арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлсэн. Иргэдийн эрүүл мэндэд учрах шууд нөлөөг эхэндээ хязгаарлаж чадсан ч вирусыг хязгаарлах үйл ажиллагаа нийгэм, эдийн засагт ихээхэн сөрөг нөлөө үзүүлсэн. Дотоодод анхны халдварыг бүртгэн, хөл хорио тогтоосон нь нөхцөл байдлыг бүр дордуулсон” гэв.

Судалгааны дүнгээс харахад өнгөрсөн оны тавдугаар сарын эхэн үеийн байдлаар нийт өрхийн дөрөвний гурав орчим, ядуу өрхийн 85 хувь ямар нэг байдлаар эдийн засгийн хямралд өртсөн байна. Нийт өрхийн бараг гуравны хоёр (64 хувь) нь хүнсний үнэ өссөн гэсэн бол хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн дөрөвний гурав (73 хувь) орчим нь орлого тасалдсан гэжээ. Мөн малчид, тариаланчдын 70 орчим хувийнх нь орлого буурчээ.

Төслийн хүрээнд Монгол Улсын нийгмийн халамжийн хөтөлбөр, тогтолцоог бэхжүүлж, ирээдүйн цочрол, хямралд илүү оновчтой хариу арга хэмжээ авах чадвартай болоход дэмжлэг үзүүлнэ. Мөн тусламж хэрэгтэй иргэдэд хүрч ажиллах боломжийг нэмэгдүүлэхийн тулд зорилтот бүлэгт чиглэсэн тогтолцоо болон Өрхийн мэдээллийн нэгдсэн санг шинэчилж, илүү нарийвчилсан мэдээлэл тусгах ажлуудыг хийнэ.

Энэ төсөл цар тахлын нөлөөллийг бууруулах зорилгоор АХБ-наас Монгол Улсад үзүүлж буй нэгдсэн, цогц дэмжлэгийн нэг хэсэг юм. Төслийн нийт санхүүжилт нь 259.64 сая ам.доллар. Үүнээс Засгийн газрын санхүүжилт нь 186.64 ам.доллар байна. Төслийг 2023 онд хэрэгжүүлж дуусгана.

Эх сурвалж:www.polit.mn

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

42 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

6 цаг 15 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

12 цаг 33 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

12 цаг 33 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин