“Охидоо, мөрөөдлөө хамгаалж, хувь заяагаа атгая”

2021-03-24
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

“Би найз залуутайгаа фэйсбүүкээр танилцаж байсан. Өдөр бүр сайхан үгтэй чат илгээж, намайг халамжилдаг байлаа. Удалгүй найз залуу маань гадагшаа явж, хамтдаа амьдралаа дээшлүүлэх талаар ярих болсон. Би ч бас санал нийлж байсан болохоор түүнтэй хамт явахаар шийдсэн. Хятадад байрлах газраа очсны дараа тэр ор сураггүй алга болж, огт танихгүй гадаад хүмүүс намайг биеэ үнэлэхийг шаардах болсон” хэмээн хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон залуухан бүсгүй ярьж байна. Энэ бол цахим сүлжээгээр танилцан, охидын найз залуу мэт дүр эсгэн дотносоод хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгийн хохирогч болгож байгаа тохиолдлуудын энгийн нэг жишээ юм.

Өнөөдрийн байдлаар дэлхий дахинаа 4.3 тэрбум хүн олон нийтийн сүлжээ ашиглаж, хил хязгаар үл хамааран бие биетэйгээ харилцаж байгаа нь том боломж юм. Гэвч  энэ нь цаг үргэлж бидний санааг зовоосооор, аль ч нийгэмд оршин байдаг хүн худалдаалах гэмт хэргийн золиос болох замыг илүү хялбарчилж өгч байна гэсэн судалгааг НҮБ-ын Хүний эрхийн хороо танилцуулсан талаар бид өмнөх нийтлэлдээ дурдаж байв. Харин энэ удаа охид, бүсгүйчүүдийн хүсэл мөрөөдөл, амьдралаа сайжруулж, боловсролоо нэмэгдүүлэх гэсэн эрмэлзлийг ашиглан хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болгож байгаа үйлдлээс хэрхэн урьдчилан сэргийлэх арга замыг эрэлхийлэхийг зорилоо. Учир нь энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдын ихэнх нь 17-28 насны охид, бүсгүйчүүд байна.

Хүн худалдаалах гэмт хэрэгтнүүд таны мөрөөд­лийг ашиглан хоосон амлалтаар хуурч мэхлэхийг завддаг. 

Сүүлийн гурван жилийн хугацаанд цахим орчин ашиглан бусдын биеийг хүчээр үнэлүүлсэн найман бүлгийн 18 этгээд, гадаад улсад бусдыг хуурч мэхлэн улсын хил нэвтрүүлэн үйлдсэн нэг бүлгийн дөрвөн этгээд нийт есөн бүлэгт холбогдох 22 этгээдэд шүү­хээс 3-20 жилийн ял оноосон гэж Эрүүгийн цаг­даагийн албанаас мэдээлэв.

Хүн худалдаалах гэмт хэрэгт хэн ч өртөх эрсдэлтэй. Тусгайлсан эрсдэлтэй бүлэг гэж байхгүй. Харин эрсдэлийг нэмэгдүүлдэг хүчин зүйлүүд гэж байдаг.Тодруулбал, 2020 онд шүүхээр шийдэгдсэн хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдын нөхцөл байдлыг судалбал гэр бүл салалтад өртсөн, эх эцгээ алдсан, эдийн засгийн байдлаа сайжруулахыг хүссэн, сургууль завсардсан хүмүүс байв. Тиймээс хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд  энэ төрлийн мэдээ мэдээллийг охид, бүсгүйчүүд, иргэдэд тогтмол, шат дараалалтай хүргэх нь хамгийн чухал юм. Энэ талаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл “Хүн худалдаалах гэмт хэрэг гэхээр хүнийг зардаг  эсвэл эд эрхтэнийг нь худалдахаар хулгайлаад явдаг гэсэн ташаа ойлголт иргэдийн дунд байдаг. Хохирогчдыг авч үзвэл дийлэнхдээ бэлгийн мөлжлөг эсвэл хөдөлмөрийн мөлжлөгийн зорилгоор худалдаалагдсан хүмүүс байдаг. Гадны оронд өндөр цалинтай ажилд зуучилна, хэлний сургалтад суулгана гэж хэлдэг. Харин хөдөө орон нутгаас шилжин суурьших үед богино хугацаанд их хэмжээний орлого олох найдвартай ажилд зуучилна хэмээн хохирогчдыг хуурдаг. Тиймээс тухайн зуучлалын байгууллагыг судлах, гэрээгээ мэргэжлийн хуульчаар шалгуулах хэрэгтэй. Залуу охидын гол алдаа нь ямар ажил хийж байгаагаа, хаашаа явж байгаагаа ар гэрийнхнээсээ нуудаг. Энэ нь маш өндөр эрсдэлтэй” гэсэн юм. Хүн худалдаалах гэмт хэргийн талаарх мэдээллийг сургуу­лийн өмнөх боловсролын байгууллагаас эхэлж хүүхдийн нас сэтгэхүйн онц­логт тохирсон хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Ин­гээд цааш салбар дундын мэргэжилтнүүд, эцэг эх, эрсдэлд өртөх магадлалтай оюутан залуус болон нийт иргэдийн мэдлэгийг нэмэгдүүлэх нь чухал юм. Хүн худалдаалах гэмт хэрэгтнүүд таны мөрөөд­лийг ашиглан хоосон амлалтаар хуурч мэхлэхийг завддаг. Гэвч мөрөөдөлд хүрэх хялбар зам гэж үгүй. Мөрөөдлөө хамгаалж, хувь заяагаа атгая, охидоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.24 ЛХАГВА № 57 (6534)

 

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

46 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

6 цаг 19 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

12 цаг 37 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

12 цаг 37 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин