Дархан-Уул аймагт батлагдсан тохиолдлын ес нь Сэлэнгэ аймагт очжээ

2021-03-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Сүүлийн 24 цагийн хугацаанд Дархан-Уул аймагт COVID-19 халдварын долоон шинэ тохиолдол бүртгэгдсэн.  Үүнтэй холбогдуулан Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал мэдээлэл өглөө.

Тэрээр "Өвөрхангай аймгийн Хужирт сумын сувилалд хэвтэн эмчлүүлж байгаад өчигдөр шөнө 03:00 цагт Дархан-Уул аймагт ирсэн иргэдээс халдвар илэрлээ. Нийт 10 иргэн буюу есөн том хүн, нэг хүүхэд ирсэн. Одоогийн байдлаар  таван том хүний өвчлөл батлагдсан. Эдгээр хүмүүсийг аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлан эмчилж байна. Эдгээр таван хүний ойрын тохиолдол болох 11 хүнийг мөн тусгаарлан ажиглаж байна. Өнгөрсөн шөнө ирсэн болохоор ойрын хавьтал маш бага.Дээрх 10 иргэнээс гадна өөр хүмүүс Хужирт суман дахь сувилалд хэвтэн эмчлүүлсэн эсэхийг судалж үзэхэд энэ сарын 12-нд  хоёр, 13-нд нэг , 17-нд дөрвөн иргэн нийт долоон иргэн хэвтэн эмчлүүлж Дархан-Уул аймаг руу буцаж ирсэн нь тогтоогдсон. Эдгээр долоон иргэнээс өнгөрсөн шөнө бас шинжилгээ авсан. Гуравдугаар сарын 12-нд ирсэн нэг гэр бүлийн хоёр иргэнээс мөн халдвар илэрлээ. Тэдгээр нь Дарханы Шарын гол сумынх. Ингээд Өвөрхангай аймгийн Хужирт суманд байрлах Сэмжид хужирт гэх сувилалд амраад ирсэн Дарханы 17 иргэний долоогоос нь халдвар илэрлээ.Гуравдугаар сарын 12-нд ирсэн нэг гэр бүлийн хоёр иргэний маршрут маш өргөн. Халдвар илэрсэн гэр бүлийн хоёр хүн Дархан хотод олон нийтийн газраар явахаас гадна гэр бүлийн хүрээнд Наурызын баяр тэмдэглэсэн. Тус гэр бүлийн хоёр хүний ойрын хавьтлын 139 хүн одоогийн байдлаар тогтоогдож байна. Ойрын хавьтлын ес нь Сэлэнгэ аймагт, 22 нь Дархан суманд, үлдсэн 108 нь Шарын гол сумын нутаг дэвсгэрт байна" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

51 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

6 цаг 24 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

12 цаг 42 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

12 цаг 42 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин