Сургалт үргэлжлэх, хичээлийн тоог өөрчлөх эсэхийг орон нутаг нь шийднэ

2021-03-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

 Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амрах ёстой хугацаанд хичээл сургалтыг үргэлжлүүлэхээр болсон. Энэ талаар БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир "2020-2021 оны хичээлийн жилийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй бүтцээр сурагчид гурван улирлын турш хичээллэх ёстой. Нэгдүгээр улирлын хичээл арванхоёрдугаар сарын 18-ны өдрийг хүртэл хичээллэсэн. Харин хоёрдугаар улирлын хичээл хоёрдугаар сарын 1-нээс эхэлсэн ба энэ сарын 29-нөөс амрах албан ёсны хуваарьтай байгаа. Гуравдугаар сарын 1-нээс хөдөө, орон нутагт танхимын сургалт эхэлсэн. Дөнгөж дөрөв дэх долоо хоногтоо үргэлжилж байна. Дөрвөн долоо хоног хичээллээд нэг долоо хоног амарч, гэр оронд нь буцаах, хичээл сургалтын үйл ажиллагаа завсардах нөхцөл үүсэж байгаа тул орон нутгаас гарч буй саналд үндэслэн улирлын амралтын хугацаанд танхимын сургалтыг үргэлжлүүлэх, нийслэлд зайн сургалтыг зохион байгуулах хувилбар гаргасан.Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулж, улирлын амралтыг цуцлаагүй. Гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 5-н хүртэлх хугацаа нь сурагчдын амралт тул танхимын сургалтыг яаж үргэлжлүүлэх, зайн сургалтаа хэрхэн зохион байгуулах нь тухайн сургууль, цэцэрлэгийн асуудал. Энэ хугацаанд одоогийн хэлбэрээрээ сургалт үргэлжлэх үү, хичээлийн тоог өөрчлөх үү зэргийг тухайн орон нутаг нь шийднэ. Харин өндөр ачаалал авч буй хувийн хэвшлийн сургуулиудын тухайд өөр зохицуулалт хийх боломжтой.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын өмнөх тушаалуудад хэрэв цахим хичээл зохион байгуулж байгаа бол теле хичээлийг дагах шаардлагагүй, теле хичээлийг үзэж байгаа бол давхар цахим хичээлийг зохион байгуулах шаардлагагүй. Хүүхдийнхээ ачааллыг харгалзан менежментээ хийх эрхийг өгсөн. Гэтэл зарим сургууль цахим болон теле хичээлийг давхар судлуулж, өдрийн турш багш, сурагчдад өндөр ачаалал өгч байна" гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

51 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

6 цаг 24 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

12 цаг 42 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

12 цаг 42 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин