1981 оны энэ өдөр төрсөн Гүррагчаа нэртэй 15 хүүхэд байдаг

2021-03-22
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ц.БАЯР

Өнөөдөр Зөвлөлт Монголын хамтарсан сансрын нислэгийн 40 жилийн ой тохиож байна. Одоогоос 40 жилийн өмнө энэ түүхэн үйл явдалтай давхцан, Монгол улсад 206 хүүхэд мэндэлжээ. Монгол хүн сансарт ниссэн энэ өдөр мэндэлсэн 15 хүүхдэд аав ээж нь Гүррагчаа гэж нэр хайрласан байна. Мөн энэ өдөр төрсөн 9 хүүхдийн нэрэнд Сансар гэж үг орохоос гадна, Од, Гариг, Гүр Жанибеков, Сансархүү нэртэй олон хүүхдүүд мэндэлжээ. Өнөөдөр тэдний 40 насны төрсөн өдөр. Бүгд Монгол орныхоо өнцөг булан бүрт, өрх гэрээ төвхнүүлж, өөр өөрсдийн ажил төрлөө эрхлэн амьдарч байна. Тэдний төлөөлөл болох Н.Гүррагчаа, Г.Гүррагчаа нартай утсаар холбогдлоо.

Г.Гүррагчаа: Би Ж.Гүррагчаа баатрыг яг нисэхэд нь төрсөн

- Би Сүхбаатар айгийн Баруун- урт суманд 1981 оны гуравдугаар сарын 22-нд төрсөн. Монголын Радиогоор Монгол хүн сансарт нислээ гэж зарлах яг тэр үед нь би төрсөн гэдэг. Эмнэлгийн удирдлагаас Гүр Жанибеков гэж нэр өгсөн ч өвөө Монгол нэр өгнө гэж эсэргүүцээд Гүррагчаа болгосон гэнэ лээ. Би Гүррагчаа баатартай 20 настайдаа анх уулзсан. Монголын бахархалт хүнтэй уулзаж, бас өөртэйгөө ижилхэн нэртэй найзуудтайгаа уулзаж, танилцсандаа их баяртай явдаг.

Н.Гүррагчаа: Энэ нэрээ өргөж явахыг хичээдэг

- Ээж долоо хоног өвдөөд аймгийн нэгдсэн эмнэлэгт очоод байхад нь радиогоор жирийн малчны хүү Монголд ниссэн тухай мэдээ гарсан гэдэг. Гүррагчаа баатрыг ниссэнээс хойш нэг минут ч болоогүй байхад нь би Дорнод аймгийн нэгдсэн эмнэлэгт мэндэлсэн. Маргааш өглөө нь аймгийн намын  хорооноос надад нэр өгнө гэж ирсэн ч нэгдсэн эмнэлгийн эмч Адъясүрэн гэж хүн надад Гүррагчаа гэж нэр өгчихсөн гээд буцаасан гэж ярьдаг. Оюутан байхдаа Гүррагчаа баатартай уулзаж байсан. Энэ хүний нэрийг өргөж явах гэж хичээдэг. Би таны нэрээр нэрлэгдсэн гэчихээд болохгүй бүтэхгүй юм хийгээд явж болохгүй. Энэ бахархалт нэрийг тээж явах нь тодорхой хэмжээний үүрэг хариуцлага гэж боддог. Одоо эхнэр дөрвөн хүүхдийн хамт Дорнод аймгийн Сэргэлэн сумандаа амьдарч байна.

Эх сурвалж: www.polit.mn

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

51 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

6 цаг 24 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

12 цаг 42 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

12 цаг 42 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин