МоАХ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд сануулга хүргэлээ

2021-03-22
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.ОЛДОХ

“Монголын төр, монгол хүн аюулд учраад байна”, “Авлигачдад ард түмэн дарлуулах ёстой юу” гэх мэт уриа лоозон, хариулт нэхсэн асуулт бүхий уриалга барьсан 3000 гаруй иргэн өнгөрсөн баасан гарагт Сүхбаатарын талбайд цуглаж, тайван замаар үзэл бодлоо илэрхийлсэн.

“Монгол Улсын төлөө зүтгэе” уриатай уг жагсаалыг Монголын Ардчилсан Холбооноос зохион байгуулжээ. Энэ ч утгаараа жагсаалд оролцогчдын дийлэнх нь одоогоос 31 жилийн өмнө хүний эрх, эрх чөлөө, нийгмийн шинэчлэлийн төлөө үг, үйлдлээ нэгтгэж явсан МоАХ-ны ахмад гишүүд байв. Тэд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, түүний гишүүд болон төрийн түшээдэд мэдэгдэл хүргэх зорилгоор уг ажиллагаанд нэгдэж байгаагаа илэрхийлж байсан юм.  Учир нь, “УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар үндэсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтын шийдвэр гаргахаас удаа дараа санаатай зайлсхийлээ” хэмээн үзэж байгаагаа жагсаалд оролцогчид хэлж байлаа.

Тодруулбал, дээр нэр дурдсан албан тушаалтнууд ҮАБЗ-ийн хуралдаанд оролцохгүй байгаа нь цаагуураа гадны захиалга, улс төрийн явцуу зорилготой байж магадгүй хэмээн  хардаж байгаагаа тэд илэрхийлж байсан юм. Тиймээс төрийн үйл ажиллагааны хийдлийг арилгах, цар тахлаас үүдэлтэй сөрөг нөлөөллүүдийг бууруулах, гадаад өрүүдийг тэглэх, Оюутолгой, Хармагтайн ордын ашиглалтын талаар нэгдмэл байр суурьт хүрэх зэрэг тулгамдсан асуудлуудыг яаралтай хэлэлцэн шийдвэрлэхийн чухлыг эрх баригчдад албан ёсоор сэрэмжлүүлэн сануулж байлаа. Мөн  үндэсний аюулгүй байдлыг хангахад олон нийтийн үүрэг оролцоог дээшлүүлэх, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудыг улс төрөөс ангид байлгах, хариуцлагыг чангатгах шаардлагатай байгаа талаар ч давхар хэлж, сануулсан юм.

Эх сурвалж: www.polit.mn

Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

5 цаг 50 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

5 цаг 50 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

5 цаг 50 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

Өчигдөр 06 цаг 00 мин
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

Өчигдөр 06 цаг 00 мин
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Өчигдөр 06 цаг 00 мин
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

Уржигдар 13 цаг 42 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

Уржигдар 13 цаг 19 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

Уржигдар 06 цаг 00 мин