COVID-19: Ес хоногт 1400 гаруй хүнээс халдвар илэрчээ

2021-03-22
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Саяхан гуравдугаар сарын 08-нд 108 тохиолдол бүртгэгдэхэд манай улсад нэг өдөр бүртгэгдсэн хамгийн олон халдварын тохиолдол боллоо хэмээн хүмүүс сандралдан хүлээж авч байв. Гэвч гуравдугаар сарын 12-ноос эхлэн өдөр бүр 100 гаруй тохиолдол бүртгэгдэж,эцэстээ олон нийт энэ тоонд дасав. Учир нь бямба гаригт 148 хүнээс халдвар илэрсэн бол ням гаригт 170 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 4976 боллоо. Энэ нь өчигдрийн байдлаарх Монгол Улсад нэг өдөрт бүртгэгдсэн COVID-19-ийн хамгийн олон тохиолдол юм. Удахгүй халдварын тоо өдөрт 200, дараа нь 400 эцэстээ 1000 хүн нэг өдөр халдвар авах эрсдэлтэйг Эрүүл мэндийн яамнаас эрт анхааруулсан. Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан энэ сарын 12-нд ХӨСҮТ-д ажиллах үеэрээ “Сүүлийн 7 хоногийн нөхцөл байдлаас харахад хүн амын дундах халдвар өргөн тархалт руу орж байгаа нь санаа зовоож байна. 14 хоногийн дараа өдөрт 150-400 хүртэл халдвар  бүртгэгдэх магадлал 50 хувьтай байна" гэж ярьж байв.  Сүүлийн өдрүүдэд бүртгэгдэж байгаа халдварын тоог харвал  түүний хэлсэн тоо үнэний ортой бололтой. Учир нь энэ сарын 12-ноос хойш есөн хоногт 1415 хүн халдвар аваад байна.

Халдвар бүртгэгдсэн хэд хэдэн аймаг тархалтаа хумьж, ногоон бүс болсноо зарлаад байв. Гэвч гуравдугаар сар гарснаар гурван аймагт халдвар голомтлон тархаад байна. Тодруулбал, Завхан аймагт-зургаа, Төв аймагт-21, Хөвсгөл аймагт-12 тохиолдол бүртгэгдлээ.

Эдгээр иргэд бүгд Улаанбаатар хотоос хөдөө орон  нутагт зорчсон юм. Ням гаригт бүртгэгдсэн халдварын 170 тохиолдлын 168 нь Улаанбаатарт, хоёр нь Төв аймагт бүртгэгдсэнээс  10 хүний халдвар авсан эх  үүсвэр тодорхойгүй байна. Халдвар эрчимтэй тархаж байгаа гол шалтгаан нь өдөр бүр эх үүсвэр тодорхойгүй олон халдвар бүртгэгдэж байгаатай холбоотой юм. Харин дэлхийд 123.4 сая хүн халдвар авч, 2.7 сая хүн нас баржээ. АНУ-д 30.4 сая, Бразилд 11.9 сая,  Энэтхэгт 11.5 сая хүн халдвар авсан үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байна.

 

Дэлхийд 430 сая хүн COVID-19-ийн эсрэг вакцинд хамрагджээ

 

Манай улсад цар тахлын эсрэг вакцинжуулалт хоёрдугаар сарын 23-нд эхэлснээс хойш 200 гаруй мянган хүн хамрагдлаа. Тодруулбал, гуравдугаар сарын 20-ны 20:00 цагийн байдлаар 14071 хүнийг вакцинд хамруулж, нийт 204129 иргэн вакцины эхний тунг тариулжээ. Энэ нь зорилтот бүлгийн 10 хувь юм. Эдгээр иргэд Энэтхэг улсад үйлдвэрлэсэн AstraZeneca болон БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Verocell  вакцинд хамрагдсан юм.

Вакцины татан авалтын талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг "Дөрөвдүгээр сараас вакцин татан авалт, хоёр дахь тунтай холбоотой өдөрт 30 мянгаас доошгүй хүнийг вакцинд хамруулна.Халдварын голомтууд идэвхтэй буй Улаанбаатар хотын хүн амыг вакцинд хамруулах хугацаа тавдугаар сарын дунд үе гэж төлөвлөсөн. Үүний дараагаар орон нутагт дархлаажуулалтын ажил өргөн хүрээнд өрнөнө" гэж ярьсан юм. Харин энэ сарын 21-ний байдлаар дэлхийн 133 улсад 430 сая хүн COVID-19-ийн эсрэг вакциндаа хамрагдсан гэж Bloomberg мэдээлжээ.  Түүнчлэн өдөрт дунджаар 10 сая хүн вакциндаа хамрагдаж байгаа юм. Тухайлбал, АНУ-д өдөрт 2.2 сая хүн вакцинд хамрагдснаар өчигдрийн байдлаар 121 сая хүн эхний тунгаа тариулсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.22 ДАВАА № 54, 55 (6531, 6532)

 

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

51 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

6 цаг 24 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

12 цаг 42 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

12 цаг 42 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин