Ирээдүйн сансрын нисгэгчдийг бэлтгэж байна

2021-03-22
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ц.БАЯР

Монголын дараагийн сансрын нисэгч, олон улсын сансар судлалын инженерүүдийг бэлтгэх ажил хэдийн эхэлжээ. Монгол хүн сансарт ниссэнээс хойш хэдийн 40 жил өнгөрчээ. Харин хоёр дахь монгол хүн хэзээ сансарт нисэх вэ гэсэн асуулт энэ жил хүчтэй яригдаж байна. Энэ хэдхэн жилийн ажил биш. Бүр хүүхэд байх үеэс нь хүсэл сонирхлыг нь хөгжүүлэхээс эхлүүлэх бодлогын чанартай ажил билээ. Тэгвэл сансарт тэмүүлэх хүсэл тэмүүллийн суурийг  “Дараагийн сансрын нисгэгч” хөтөлбөрөөр дамжуулан бэлтгэж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдийг багаас нь сансар судлал, инженерчлэлийн мэдлэгт шунан дурлуулж, хөгжүүлж чадвал энэ нь хэтийн хоосон мөрөөдөл биш бодит зүйл гэдэгт итгэдэг "Дүдү" боловсролын сангийнхан уг ажлыг есөн жилийн өмнө эхлүүлжээ. Тэд шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик (STEM)-т суурилсан олон талт хөтөлбөрийг монгол хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан хэрэгжүүлж байна. Гэхдээ хүнд хэцүү бодлого томьёо бус хүүхдийн танин мэдэх хүслийг төрүүлсэн сонирхолтой даалгавраар хөгжүүлдэг. Тоглонгоо л сансрын технологийн анхан шатны мэдлэг олоод авчихна гэсэн үг. 

Энд 5-8 насны хүүхдээр цаасаар хүндийн хүчний хуулийг ойлгуулах сэнс, пуужин, 8-аас дээш насныхан гуурсан пуужин хийдэг юм байна. Цаашдаа энэ аргаа боловсруулан гадна талбайд зориулалттай пуужин хийхээр зогсохгүй хэдхэн жилийн дараа гэхэд өөрөө хатуу түлшит пуужин хийх боломжтой гэж уг төслийн санаачлагч Д. Мөнхтулга ярьсан байна. 

 “Шинжлэх ухаан бол ойлгоход хэцүү тоо томьёо биш. Яг үнэндээ бидэнтэй хамгийн ойр зүйл. Дүдү машиныг жишээгээр авч үзье л дээ. Өнгөц харахад хүүхдүүд модон машинаар уралдаж, зугаацах төдий харагдаж болох юм. Гэвч хийхийн тулд хүүхэд аэродинамик, потенциал, кинетик энерги зэрэг байгалийн ухааны хамгийн чухал, энгийн мэдлэгийг туршиж үзсэнээр тодорхой ойлголт авч байдаг. Бид ирээдүйн сансрын нисгэгчийг бэлтгэж байгаа гэдэгтээ итгэдэг” гэж хэлсэн юм. Хүүхэд сониуч, тэр дундаа монгол хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээ онцгой. Яаж хөгжүүлэх вэ гэдэг дээр л анхаарах нь чухал. Тэдний нээсэн музейд зочилсон хэн ч бага хэмжээний сансрын ертөнцөд аялах мэдрэмж аваад гарахаар санагдсан.

Зарим хүүхдүүд үзвэрийн үзүүлэнгийн материалыг сонирхож байгаад эвдчихдэг тохиолдол ч цөөнгүй гэнэ. Хэрвээ тэр үед нь багахан зэмлэчих юм бол тухайн хүүхэд хэзээ ч сонирхохгүй. Тийм учраас ундууцаж уурлахын оронд тайлбарлаж өгөөд бид тэр үзүүлэнгээ илүү сайжруулдаг.

Хүүхэд болгон сансрын нисгэгч болох албагүй гэхдээ энэхүү сургалтад суусан хүүхэд аливааг танин мэдэх суурийг тавьж, төсөөллөө бодит болгох боломжийг өгдөг. Энэ нь хүүхдийн тархины үйл ажиллагааг эрчимжүүлж өөртөө итгэлтэй хүн болон өсөхөд чухал нөлөө үзүүлдэг аж. Үүнийг олж харсан үүсгэн байгуулагч тэрбээр “Бид энд ирээдүйн сансрын нисгэгчийг бэлдэж байгаа гэдэгтээ эргэлздэггүй” гэж инээмсэглэн хэлсэн юм. 

 

Хөвгүүд технологийн чадвартай ч охид бүр онцгой

Охид зөвхөн барбигаар л тоглодог гэх хэвшмэл хандлага хэдийн өөрчлөгдсөн. Эмэгтэйчүүдийн нарийн ажилд нягт нямбай ханддаг нь код бичих, технологийн дэвшилтэд арга бүтээхэд давуу тал болдог байна. Дүдү боловсролын сан үйл ажиллагаа явуулахдаа охидыг ижил тэгш оролцуулдаг.  Эцэг эхчүүд л зөвхөн хөвгүүдийг технологийн чадвартай гэж боддог нь эндүүрэл юм. Үнэндээ зарим тохиолдолд хөвгүүдээс ч илүү хүсэл эрмэлзэл, чадвартай байдаг гэнэ. Гэсэн хэдий ч манай эцэг эхчүүд энэ талын хүсэл сонирхлыг нь тэр бүр дэмждэггүй учраас сургалтад хамруулахдаа хойрго ханддаг гэлээ. 

Сонирхуулахад олон улсын судлалд эмэгтэйчүүд маш чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн байдаг аж. Тухайлбал сансрын томоохон төслүүдийн кодыг нь эмэгтэй хүн бичсэн гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.

Сүүлийн жилүүдэд технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж дэмжих тухай олон санаачлаг гарч, үйл ажиллагаа идэвхжээ. ЮНЕСКО-гоос охидод зориулж техникийн мэдлэг боловсрол(Girls STEM) хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Түүнчлэн энэ жилийн дэлхийн сансрын долоо хоногийг “Women in space” сэдвээр зохиохоор болсон зэрэг жишээг дурдаж болох юм. Мөнхтулга энэ талаар мэдээллийн технологи, харилцаа холбоо өндөр хөгжсөн өнөө цагт бид боломж хязгааргүй. Магадгүй Монголын анхны эмэгтэй сансрын нисгэгчийг сансарт илгээх цаг удахгүй ирэх болно гэсэн юм. 

Эх сурвалж: www.polit.mn

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

51 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

6 цаг 24 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

12 цаг 42 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

12 цаг 42 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин