Т.Баярхүү: Найруулагч Б.Баатарыг тагнаж, чагнасан асуудлаар Б.Хурцаас мэдүүлэг авахаар дуудсан

2021-03-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Тагнуулын Ерөнхий газраас өнөөдөр албан ёсоор мэдээлэл хийж, “Херо” энтэртайнментын захирал, найруулагч Б.Баатарыг хууль бусаар тагнаж чагнасан асуудалтай холбогдуулан ТЕГ-ын дарга Б.Хурцыг шалгаж эхэлсэн талаар мэдээлэл өгөв.

Тодруулбал, 2014 оны үед Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын гэргий О.Цолмоны “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцож байх үед өгсөн ярилцлагаас хасагдаж, монтаж хийсэн бичлэг олон нийтийн сүлжээнд байршсан бөгөөд түүний дараа мөн "Херо" Б.Баатарын тухайн үеийн Шадар сайд У.Хүрэлсүхтэй утсаар ярьж буй бичлэг нь цацагдсан байдаг. Энэ асуудлаар Б.Баатар ТЕГ-т хандаж, өөрийг нь хууль бусаар тагнаж чагнасан асуудлыг шалгуулах хүсэлт гаргасан билээ. Тагнуулаас удтал шалгасны эцэст түүнийг нэр бүхий УИХ-ын гишүүний заавраар ТЕГ-ын дарга асан Б.Хурц тагнасан гэх мэдээллийг олж илрүүлсэн байдаг.

Энэ талаар ТЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Баярхүү мэдээлэл хийхдээ “Тагнуулын Ерөнхий газарт найруулагч Б.Баатарын өгсөн гомдлын дагуу бичлэг хууль бусаар алдагдсан асуудлыг шалгасан. Мөрдөн шалгах үйл ажиллагааны хүрээнд Гүйцэтгэх ажиллагаа явуулсан байж болзошгүй гэсэн урьдчилсан нөхцөл байдал тогтоогдсон. Хэрэгт холбогдуулан хэд, хэдэн хүмүүсийг дуудан шалгасан. ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Б.Хурцыг дуудсан ч одоогоор ирж мэдүүлэг өгөөгүй.

Хоёр удаа дуудсан ч ирээгүй учраас дараа дараагийн нөхцөлд хуулийн дагуу арга хэмжээ авна. Эрүүгийн хуулийн дагуу хариуцлагын асуудал яригдана. Хэргийг шалгаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл нэмж өгөх боломжгүй” гэлээ. Б.Хурц нь найруулагч Б.Баатарыг хууль бусаар тагнаж чагнасан гэх асуудлаас гадна С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэх хэрэгт сэжиглэгдэн таван жил гаруйн хугацаанд цагдан хоригдсон Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн гэх асуудлаар мөн давхар шалгагдаж байгаа юм.

 

 

Танай байгууллага чинь даад ирэхгүй байна гээд суугаад байдаг эрх мэдэлгүй болчихсон уу жирийн иргэд дээр сүрийг үзүүлээд байдаггүй бил үү аль эсвэл Б.Хурц чинь танай дарга хэвээрээ байгаа юм уу
Дуудсан гэнэ үү та нар ёинь сүрийг үзүүлээд баривчилдаг тшшн шигээ баривчлаач манай дарга байсан гээд ялгавартай хандаад байгаа юм уу
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

55 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

6 цаг 28 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

12 цаг 46 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

12 цаг 46 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин