
Б.ОД
Хөвсгөл аймагт халдварын гурван тохиолдол нэмэгдэж арав болсныг тус аймгийн Онцгой комиссоос мэдээлэв. Цэцэрлэг сумын ойрын хавьтлуудаас 58 сорьцид шинжилгээ хийхэд гурван хүнээс халдвар илэрчээ. Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 375 хүнд халдвар илрүүлэх PCR шинжилгээг хийсэн байна. Мөрөн болон бусад сумдаас тандалтын зорилгоор 317 иргэнээс авсан сорьцонд эерэг тохиолдол бүртгэгдээгүй байна.
Эх сурвалж:www.polit.mn