“Аж ахуйн нэгжүүд гадаад иргэдээ хянаж чадахгүй байна”

2021-03-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИН

Монгол Улсад оршин сууж буй, хөдөлмөр эрхлэх ангиллын визээр орж ирсэн иргэдийн талаарх хяналт  шалгалтын үйл ажиллагааны үр дүнгийн талаар Гадаадын иргэн харьяатын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.Энэ үеэр мэдээлэл өгсөн ГИХГ-ын дарга Н.Ууганбаярын байр суурийг хүргэж байна.

 -Манай байгууллагаас өөрийн эрхлэх ажлын хүрээнд Монгол Улсад оршин сууж буй, хөдөлмөр эрхлэх ангиллын визээр орж ирсэн хүмүүсийн талаарх хяналт  шалгалтын үйл ажиллагааг явууллаа. Ингэхэд ирсэн зорилгынхоо дагуу үйл ажиллагаа явуулаагүй, тухайн газар нутагтаа байгаагүй, уригч аж ахуйн нэгж нь тухайн иргэнээ хянаж чадаагүй зэрэг зөрчил илэрсэн. Тухайлбал, Дарханд төмөрлөгийн үйлдвэрт ажиллахаар ирсэн гадаадын иргэд Баян-Өлгий аймагт алтны уурхайд ажиллаж байсан. Тэрэлжид барилга дээр ажиллахаар ирсэн ч тэндээ байгаагүй. Дундговийн Гурвансайхан суманд уурхайд ажиллах байсан ч Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт самрын үйлдвэрт ажиллаж байв. Энэ мэтээр аж ахуйн нэгжүүд нь гадаад иргэдээ хянаж чадахгүй байна. Иймд байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, харьяаллын дагуу нь ажиллуулж, хил нээгдсэний дараа Монгол Улсаас гаргах шаардлага хүргүүлсэн.  2021 оны эхний хоёр сард гадаадын 500 гаруй иргэн нутаг буцсан. 

-Одоогоор Монгол Улсад 1289 хүн хөрөнгө оруулалтын визээр оршин сууж байна. Уг ангиллын виз нь бусад төрлөөс харьцангуй хөнгөлөлттэй, татвараас чөлөөлөгдөх боломжтой байдаг. Гэвч эдгээр иргэн нь бодит хөрөнгө оруулагч мөн үү, биш үү гэдгийг шалгахад дутагдал илэрч байна. Жишээлбэл, ажилчдын цалин, татвар, нийгмийн даатгал төлдөг эсэх нь тодорхойгүй, 100 мянган ам.доллартой тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн эсэх нь тодорхойгүй зэрэг асуудал гарч байна. Иймд шалгалтын явцад бодит хөрөнгө оруулагчдын визийг сунгаж, биш тохиолдол цуцалж байгаа.       

       Эх сурвалж:www.polit.mn

 

Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

5 цаг 51 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

5 цаг 51 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

5 цаг 51 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

Өчигдөр 06 цаг 00 мин
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

Өчигдөр 06 цаг 00 мин
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Өчигдөр 06 цаг 00 мин
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

Уржигдар 13 цаг 42 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

Уржигдар 13 цаг 19 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

Уржигдар 06 цаг 00 мин