Э.Бумхүү: Дуурийн дуучид тамирчид шиг байнгын бэлтгэлтэй байдаг

2021-03-19
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Р.ОЮУН

 

УДБЭТ-ын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Э.Бумхүүг “Өөр зочин” буландаа урьж ярилцлаа. Тэрээр 2011 онд ОХУ-ын Буриад улсад зохиосон ОХУ-ын Ардын жүжигчин Л.Л.Линховойнагийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд тэргүүн байр эзэлсэн юм.

 

-Хөл хориог хэрхэн өнгөрүүлж байна вэ?

-Хөл хорионы үеэр өөрийнхөө уран бүтээлийг сайжруулах талаар ном, сонин уншиж хувийн бэлтгэлээ хийж байна даа. МАН-ын 100 жилийн ойд зориулж “Шивээ хиагт” дуурийг тоглохоор бэлтгэл сургуулилт хийж байсан ч боломжгүй болж зогссон байгаа.

-Та “Шивээ хиагт” дуурьд ямар дүрд дуулах байсан бэ?

-Би энэ дуурьд Сүхбаатарын дүрийг бүтээх байсан. Бэлтгэл сургуулилтаа хийгээд бэлэн болсон байсан. Харамсалтай нь тоглолтыг цуцлаад хөл хорио тогтоочихлоо. Ажил эхлэхэд бэлэн байх зорилгоор гамма сайн хийж байгаа. Бид тамирчид шиг байнгын хувийн бэлтгэлтэй байхгүй бол болдоггүй юм. 1-2 сар амарч байгаад шууд очоод дуулдаг юм биш. Байнга дасгал хийж хоолойгоо бэлэн байлгахгүй бол гурван бадаг дуу биш гурван цагийн дуурь болохоор шууд дуулж болохгүй. Бид бараг нэг жил амарчихлаа. Ялангуяа, дуурийн дуучид амьд махан хоолойгоор дуулдаг болохоор тамирчид шиг байнгын бэлтгэл сургуулилттай байхгүй ёстой. Гурван цаг дуурь дуулахад хэдэн цаг уурхайд ажилласантай тэнцдэг гэсэн жишээ байдаг.   

-Нутаг ус хаанах вэ, өөрийгөө товч танилцуулахгүй юу?

-Би Завхан аймгийн Тэс суманд төрж, сумынхаа 10 жилийн дунд сургуулийг төгссөн. 2002 онд Завхан аймгийн Хөгжим бүжгийн сургуулийг дуу хөгжмийн багш мэргэжлээр, 2005 онд тус сургуулийг дуучин мэргэжлээр, 2008 онд СУИС-ийг дуурийн дуучин мэргэжлээр гавьяат жүжигчин М.Найдалмаа багшийн удирдлага дор суралцаж төгссөн. Аймагтаа сургууль төгсөөд ирсэн учраас бэлтгэл нэгдүгээр курсээ алгасаад шууд хоёрдугаар курсээсээ СУИС-д суралцсан. 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл УДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллаж байна.

-Таныхаар дуурийн дуучин байхын бахархал нь юу вэ?

-Сургуулиа төгсөөд СУИС-д сурч байхдаа дуурийн дуучин болно гэж бодож байгаагүй. Ер нь мөрөөдөл байсан. Тэр үед өндөр босготой театрт орно гэдэг хэцүү байсан л даа. Оюутан байхдаа дуурийн театрт тоглолт үзээд том Баттөр ах, Ардын жүжигчин Н.Дашпэлжээ багш, Жинжиймаа Баттөр гэсэн хүмүүсийг харж, биширч явсан. Бүрэнтөгс маэстро шалгалт авчаад энэ хүний хараанд өртөж энэ том театрын босгыг алхаж орсондоо баяртай байдаг. Дуурийн театрын гоцлол дуучин гэдэг ховор мэргэжил. Дуучин хүний хоолойн чадвар, авьяас, их хүч хөдөлмөр шаарддаг.

Хүн харахад зүгээр дуулаад, жүжиглээд байгаа юм шиг хэрнээ их хөдөлмөр, тэвчээр, сургуулилт, хүнээс их хүч, авьяас шавхсан ч сайхан кайфтай байдаг. Мэргэжилдээ дурлаж, шимтэж, өөрийнхөө хүч, авьяасыг шавхаад үзэгч түмэндээ үнэлүүлээд алга ташуулаад зогсох сайхан санагддаг. “Учиртай гурван толгой” дуурийн Балганы дүр гэхэд Ардын жүжигчин Пүрэвдорж, Жаргалсайхан нараас уламжлаад одоо Бумхүү миний бие болон залуу дуучин Цэрэндаш бэлтгэгдэж дуулах нь их тэвчээр, хатуужил, хичээл сургуулилт шаардана. Мэргэжлийн уран бүтээлд өөрийгөө хөгжүүлж тайзан дээр бүтээл туурвиж байгаадаа бахархдаг. Монголын болон дэлхийн сонгодог бүтээлийг дуулж ард түмэндээ үнэлэгдэж, дүгнүүлж явна.

-УДБЭТ-т ороод анх тоглосон дүр тань. Уралдаан тэмцээнд хэр оролцдог вэ?

-Театрт шалгуулж ороход намайг басс, баритон хоолойтой гэсэн тодотголтой байсан. Удирдаачид, найруулагчид, концертмейстр багш нар ярилцаж байгаад Балганы дүрд тоглуулах нь зүйтэй юм байна гэж шийдснээр “Учиртай гурван толгой” дуурийн Балганы дүрд бэлтгэж анх тайзан дээр хөл тавьж байсан. УДБЭТ-т ороод ажиллаж, суралцаж байгаа баритон хоолойтой залуус халхын сайхан Юндэн, басс хоолойтой нь Балган, ноёны дүрд, сапронууд Нансалмаа, Хоролмаад дуулдаг. Анхны энэ дүр ирээдүйд хэр дуучин болох, их урлагийн тайзан дээр тэнцэх үү, үгүй юу гэдгийг шалгадаг анхны сонголт нь “Учиртай гурван толгой” дуурь байдаг. Миний хувьд хоолойны өнгө, том биетэй байсан болохоор Балганд дуулж анх тайзан дээр гарч байсан.

2011 онд ОХУ-ын Буриад улсад зохиосон ОХУ-ын Ардын жүжигчин Л.Л.Линховойнагийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд тэргүүн байр эзэлсэн. Тэр үед би Монголын болон дэлхийн том сонгодог бүтээлүүдээс дуулсан. Ажлынхаа хажуугаар уралдаан тэмцээнд бэлдэхэд хомс байсан. Ер нь хувийн зохион байгуулалт сайн байж уралдаан тэмцээнд орно. Миний хувьд уралдаан тэмцээнд оролцох сонирхол байдаггүй юм.

-Дуурийн дуучид жилд тэдэн дуу дуулах ёстой гэсэн юм байдаг уу?

-Театрын уран сайхны урын санд байгаа дууриудаас жилд 10-ыг нь тоглолоо гэхэд бүгдийг нь дүртэй байлгах ёстой. Шинэ гоцлол дуучдад хоёр гол, 3-4 туслах дүр хийх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Харин дөрвөөс дээш жил ажилласан, туршлагатай дуучид өөрийнхөө хийсэн дууриуддаа тоглоод явна. Уран бүтээлч хүн байнга өөрийгөө хөгжүүлж, шинийг эрэлхийлж, сорьж байх ёстой учраас нэг дуучин жилд хоёр дуурьд хувийн бэлтгэл хийж гаргана.

-Та дууриас өөр бусад жанрт дуулахыг боддог уу?

-Манай дуурийн дуучид дуулдаг. Миний хувьд ард түмэнд хүрээгүй ч гэсэн 4-5 дуу бий. Ийм дуу байна дуулаад өгөөч гэсэн захиалга ирэхээр дуулна.

-Мэдээж цаашид энэ дүрийг бүтээчих юмсан гэсэн нууцхан хүсэл байдаг байх?

-13 жилийн хугацаанд Монголын сонгодог дууриас 5-6, дэлхийн сонгодгоос энэ жил гол дүрийн 10 гаруй дуурь, 30-аад гол болон туслах дүр бүтээсэн байдаг. Мөрөөдөж явдаг дуурь гэвэл Вердийн Верголидда, Монголоос Х.Билэгжаргал гуайн “Ламбугайн нулимс” дуурьд дуулж өөрийнхөө хүчийг сорих нь уран бүтээлч хүний сонирхол, хобби юм даа. Би ширээний теннис тоглодог. Мөн хөдөө аяллаар явах дуртай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.19 БААСАН № 53 (6530)

 

МОНГОЛ ДАХЬ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН “TВ-9” ТЕЛЕВИЗТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

МОНГОЛ ДАХЬ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН “TВ-9” ТЕЛЕВИЗТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

Уржигдар 17 цаг 17 мин
Р.Сэддорж:Онооны системтэй болсноор зээлийн хүү буурна гэсэн хүлээлт байгаа

Р.Сэддорж:Онооны системтэй болсноор зээлийн хүү буурна гэсэн хүлээлт байгаа

Уржигдар 11 цаг 45 мин
Э.Батшугар: Зээлийн оноо нь зээлдэгчийг банкинд бүрэн илэрхийлнэ

Э.Батшугар: Зээлийн оноо нь зээлдэгчийг банкинд бүрэн илэрхийлнэ

Уржигдар 11 цаг 39 мин
267 дахь папаар Роберт Превост тодорчээ

267 дахь папаар Роберт Превост тодорчээ

Уржигдар 11 цаг 28 мин
Монгол цэргүүд өнөөдөр Ялалтын талбайд алхана

Монгол цэргүүд өнөөдөр Ялалтын талбайд алхана

Уржигдар 11 цаг 25 мин
Сайхны тухай санаануудад хүрэх замд

Угтаа дээрх бодлууд яруу найрагч Ц.Буянзаяагийн “САЙХНЫ ТУХАЙ САНААНУУД” шүлгийн номыг уншсанаас маань үүдсэн юм.

Уржигдар 10 цаг 47 мин
Түүхэн хэвлэл мэдээллийн цахим архив олон нийтэд нээлттэй боллоо

News.esan.mn — Монгол улсын сэтгүүл зүй, хэвлэлийн түүхийн 100 гаруй жилийн өвийг цахим хэ

Уржигдар 07 цаг 00 мин
“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Жил гаруйхны өмнө, ногоон автобусны хэрэг илэрч улсаараа нэг “юм” болсон. Ер нь бол, ногоо

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ордоор тогтоосон. Эдгээ

Уржигдар 06 цаг 00 мин
100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гарчээ

100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гарчээ

2025-05-08