Баярлалаа, хурандаа

2021-03-18
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

С.УЯНГА

 

Дэлхий нийт 365 хоногийг онцгой дэглэмд өнгөрүүллээ. Одоо ч гэсэн бөмбөрцгийн өнцөг булан бүрт хором, мөч болгонд олон зуун “аврагч”-д цар тахалтай тулалдаж байна. Манай улсад COVID-19 халдвар бүртгэгдсэнээр өнгөрсөн жилийн гуравдугаар сарын 12-нд Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг уялдуулах, нэгдсэн удирдлагаар хангах үүрэгтэй “Улсын онцгой комиссын шуурхай штаб”-ыг Онцгой байдлын ерөнхий газарт байгуулж байв. Түүнээс хойш ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан шуурхай штаб галын шугамын тэргүүн эгнээнд амсхийх чөлөөгүй ажилласаар өнөөдрийг хүрсэн юм.

Бүтэн жил жаргал, зовлонг нь мэдэрч ачааных нь хүндийг үүрч ирсэн шуурхай штабын хамт олон, түүнийг удирдсан Б.Ууганбаяр хурандаа багагүй баалуулж, шүүмжлүүлсэн. Тэр болгоноос суралцаж туршлагажсаар ирсэн нь лавтай. Гэхдээ шидсэн үг болгонд бүдэрч, гомдоллож, зугтахгүйгээр ноён нуруутай, нэр төртэйгөөр үүргээ биелүүлж ирснийг энд онцлох ёстой. Үүнийг бичсний учир нь Монгол цэргийн бахархлын өдрийн баярын дугаартаа “Баярлалаа, хурандаа” талархлын зурвасыг уншигчдынхаа, Монголын ард түмний өмнөөс Б.Ууганбаяр хурандаад хаяглаж байна. Эрхэм хурандааг баярын дугаарынхаа “Монгол Улсын төлөө” булангийн хойморт залах болсноо товчхон сийрүүлье.

Б.Ууганбаяр хурандаа шуурхай штабыг хэрхэн мэргэжлийн түвшинд удирдаж ирснийг нийтээрээ харсан. Тэрээр онцгой байдлын байгууллагатай холбогдсон 20 гаруй жилийн хугацаандаа Монгол орны аль ч цэгт гал ус, үер, гамшиг осол гээд гашуун зовлонгийн алинд ч үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн нь түүний ямар ч болзолгүйгээр ажлаа хийх мөн чанар, зүтгэлийг харуулдаг.

Эрхэм хурандаагийн онцгой байдлын салбарт оруулсан хувь нэмрийг зөвхөн цар тахалтай тэмцсэн нэг жилээр хязгаарлах боломжгүй. Түүний өнгөрсөн хугацаанд туулж ирсэн зам мөрийг харвал албан тушаалын шат болгон дээр гишгэсэн. Мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын орлогч, дарга, дэд дарга гээд шат болгоноор алхаж үзсэн. Тэр ч утгаараа салбарынхаа хөгжилд чамлахааргүй өөрчлөлт шинэчлэлийг хийжээ. Тухайлбал, гамшгаас хамгаалах төрийн бодлого, чадавхийг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр гэсэн хоёр том баримт бичгийг боловсруулж, УИХ-аар батлуулахад гол үүрэгтэй оролцсон. Дараа нь бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг Засгийн газраар батлуулах хүндтэй үүрэг оногдож байв. Энэ бүхний үр дүнд гамшгаас хамгаалах менежментийг хэрэгжүүлэх орчин үеийн тогтолцоо бүтцийг бий болгох суурийг нь тавилцсан гэж ойлгож болно. Мөн онцгой байдлын гурван байгууллага нэгдэхэд Гамшгаас хамгаалах хуулийн ажлын хэсэгт ажиллаж, Улсын нөөцийн тухай хуулийг батлуулах гээд олон хүнтэй гар сэтгэл нийлж ажиллаж иржээ.

Тэр дунд анхны гэсэн тодотголтой бүхэн ч Б.Ууганбаяр хурандаад олон бий. Мөн түүн шиг 21 аймгийг 3-4 удаа тойрч сургалт, судалгаа хийсэн хүн гарын таван хуруунд багтах биз. 2007 онд Монголд анх удаа НҮБ-ын Хот дотор эрэн хайх авран туслах зөвлөлдөх бүлэгтэй хамтарч олон улсын дасгал сургуулилтыг зохион байгуулсан, дараа нь Сэлэнгэд хоёр жил ажиллачихаад ирэхэд хоёр дахь удаагаа  зохион байгуулж таарсан нь ч сонин давхцал. 21 аймагт гамшгаас хамгаалах иж бүрэн команд штабын сургуулилтыг хийж, “Говийн чоно” арга хэмжээг найман удаа амжилттай гардан зохион байгуулсан гээд энэ салбартаа үнэлүүлэх гавьяатай.

Б.Ууганбаяр хурандаа “Миний хийж чадах зүйлийг, энэ замаар явах зургийг бурхан зурж өгсөн. Судсаар минь гамшгаас хамгаалах үйл ажиллагааны цус урсдаг болов уу гэж боддог. Гамшигтай тэмцэхээс өөр юм бодож, сэтгэж чадахгүй. Хар бага наснаасаа чин үнэнч, шударгаар зүрх сэтгэлээ зориулж зүтгэсэн учраас албандаа нэг л харам байдаг. Албаны амбицтай, бусад хүнээс өмөөрнө, хамгаална. Цаашид ч энэ чигээрээ зүтгэсээр байгаад миний амьдралын тодорхой хугацаа дуусч, гавьяаны амралтдаа гарах байх. Ийм л ёс зүй, хүсэл мөрөөдөлтэй хүсч зорьсон амьдрал маань энэ” хэмээн бахархаж омогших дуртай. Бурхан хүн төрөлхтөнд ямар нэг байдлаар гараа сунгасан бол тэр нь онцгой байдлын байгууллагаар дамждаг гэж албаа цөөн үгээр тодорхойлдог. Ийм л болохоор Б.Ууганбаяр хурандаад “баярлалаа” гэдэг үгийг дайхыг хүслээ.

Ер нь ямар ч үед хүнд талархаж хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж урам өгөх юунаас ч эрхэм. Харин Б.Ууганбаяр хурандаагийн удирдсан шуурхай штабын хамт олон бүтэн жил галын шугаманд ажиллахдаа цар тахлаас сэргийлэх стратеги төлөвлөгөө, гамшгаас хамгаалах дадлага сургууль, хариу тактик гээд цар тахалтай тэмцэх бодлогын хэмжээний бүх баримт бичиг, төлөвлөгөөг гаргасан байдаг. Мөн тусгаарлах байр, гадаадаас татан авалт гээд цаг, минут нь тулсан болгонд шуурхай, оновчтой маневр хийж ирэв. Хэдхэн хоногийн өмнө шуурхай штабын даргаас Б.Ууганбаяр хурандааг чөлөөлөөд байгаа ч  “Баярлалаа” гэдэг үгийг Монголын төр  хэлэх учиртай. Харамсалтай нь Монголын төр нойр хоолоо умартан зүтгэсэн хүнийхээ  гавьяаг нь үнэлж, баярлалаа гэж хэлсэнгүй. Харин Монголын ард түмэн талархал илэрхийлэх нь лавтай билээ. Энэ баярт өдөр мөрдэс зүүж эх орноо батлан хамгаалах үүрэг хүлээсэн хүн болгонд эр цэргийн баярын мэнд хүргэе. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.18 ПҮРЭВ № 52 (6523)

 

Uudanbayar hurandaad bayariin mend hurgie.nutgiin ah naraas n
“Латин Америкийн Кафка” буюу Аргентины зохиолч, яруу найрагч Хорхе Луис Борхес

Аргентины зохиолч, яруу найрагч Хорхе Луис Борхес бол  латин америкийн төдийгүй дэлхийн утга зохиолд гүн мөрөө үлдээсэн уран бүтээлч. Polit.mn сайт “Төрсөн өдөр”  буландаа Латин Америкийн Кафка гэж алдаршсан аргентин яруу найрагч, зохиолчийг онцоллоо.

1 цаг 16 мин
Атомын мөс зүсэгч "Ямал"-ыг Марина Старовойтова удирдана

Оросын атомын мөс зүсэгч флотын түүхэнд шинэ хуудас нээгдлээ. Марина Старовойтова "Ямал" хөлгийн ахмадаар томилогдож,

Уржигдар 15 цаг 36 мин
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагчид оролцоно

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагчид цуглана

Уржигдар 15 цаг 33 мин
Зөвлөхийн сонгон шалгаруулалт

ЗӨВЛӨХИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Уржигдар 09 цаг 31 мин
Б.Бат-Эрдэнэ: Зүү эмчилгээний үр дүн гам сайн барьснаар гардаг

Уламжлалт анагаах ухааны зүү эмчилгээний үед хэрхэн гам барих талаар Монгол Хьюндай эмнэлгийн Уламжлалт анагаах ухааны эмч Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Улаанбаатарынханд адлагдсан дотуур байр миний хүүхдийн хоёр дахь гэр

Говьсүмбэр аймгийн малчин Н.Ганзориг таван хүүхэдтэй. Хүүхдүүд нь бүгд дотуур байранд амьдран сургуулиа

Уржигдар 06 цаг 00 мин
Эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэсчээ

Эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Х найзынхаа санал болгосноор анх хар т

2025-08-21
АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

2025-08-20
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

2025-08-20
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

2025-08-20