Брюс Ли ча ча бүжигт дуртай байжээ

2021-03-16
Нийтэлсэн: Админ
 5 мин унших


Х.ОЮУНБОЛД

 

Гар тулааны урлагийн багш, жүжигчин, АНУ-ын философич хятад гаралтай Брюс Ли амьд байсан бол өнгөрсөн арваннэгдүгээр сарын 27-нд 80 нас хүрэх байжээ. Тиймээс “Спутник” цахим хуудаст энэ домогт кино найруулагч, жүжигчний тухай сонирхолтой зарим мэдээллийг сануулан бичсэн байна.

Төрөлхийн луу,  олон авьяастай хүн

Ли Жун Фан Сан Франциско хотын хятад хороололд 1940 оны арваннэгдүгээр сарын 27-нд хятад зурхайгаар луу жилийн луу өдөр, луу цагт төрсөн байна. Тэрээр  хан үндэстний дуурийн дуучин, жүжигчин Ли Хой Чуен, хятад, герман гаралтай Грейс Хогийн хүү байжээ. Брюс Ли хүүхэд нас Хонгконгод өнгөрсөн бөгөөд тэнд Хятадын гар тулааны урлагийн анхны хичээлээ заалгасан байна. Гэхдээ хожим нь хүүхэд байхаасаа сонирхсон гар тулааны урлагаа хөгжүүлсэн түүнийг гарамгай мастераас гадна өөр авьяастай байсан аж. Ялангуяа, 1958 онд Кроун Колоны ча ча бүжгийн тэмцээнд оролцож аварга цолыг хүртсэн байна. Түүний ах Роберт Ли “Тэр тэмцээнд оролцохоор шийдсэн байсан. Учир нь түүнд ча ча бүжиглэх нь таалагддаг байсан” гэж дүүгийнхээ тухай өгүүлсэн “Брюс Ли, миний дүү” кинондоо дурсан ярьжээ. Мөн Брюс Ли бүжиглэх дуртайгаас гадна зураг зурах авьяастай байв. Түүнээс гадна сэргэн мандалтын үеийн хүн Вашингтоны их сургуульд философи сурч судалсан байна. Тэрээр суралцахынхаа хажуугаар өөрийн гар тулааны урлагийн арга барил, жит кун до гэж нэрлэсэн амьдралын философийг хөгжүүлж байв. Түүнээс гадна бокс, туялзуур сэлэм, биомеханикчийн талаар сурчээ. Тэрээр ном унших дуртай байсан бөгөөд гэртээ 2000 гаруй номтой номын сантай байв. Улмаар 1999 онд “Жон Литтле Брюс Ли” нэртэй түүний уран зохиолын зарим бүтээлээс уншиж болох номыг хэвлүүлсэн байна.

Гэнэт бүтээсэн анхны дүр

Брюс Ли түүний анхны кино “Golden Gate Girl” кинонд саяхан төрсөн охины дүрийг бүтээжээ. Харин “Кид” драмын киноны Кид Чен хүүгийн  дүрд тоглосон нь анхны гол дүр байжээ. Сонирхуулахад түүний аав нь киноны зураг авалтад бас оролцсон байна. Харин тэд нэг хэсэгт нь ч хамт гардаггүй аж. Брюс Ли 18 настайдаа  20 гаруй кинонд тоглоод байв.

Эрүүл мэндийн асуудал

Түүний биеийн байдлаас үл хамаарч Брюс Лигийн хараа муудсан байна. Энэ шалтгаанаар АНУ-ын цэргийн албанд түүнийг алба хаах боломжгүй гэж мэдэгджээ.  Мөн кино зураг авалт, папарацци нараас бусад үед нүдний шил зүүдэг байсан аж. Түүнээс гадна түүхэнд анх удаа контакт линз зүүж хэрэглэсэн хүмүүсийн нэг байв.  Гар тулааны их мастер тэрээр 1972 онд суганыхаа хөлс булчирхайг авахуулах мэс засал хийлгэсэн байна. Гэвч энэ мэс заслыг хийлгэснээр түүний бие их хурдан халдаг болжээ. Тухайлбал, “Enter The Drago” киноны зураг авалтын үеэр их халууцсанаас түүнийг эмнэлэгт аваачсан байна.

Лигийн хараал

Түүний гэр бүлийнхний домог яриагаар Брюс Лигийн аав Ли Хой Чуеныг хараалд өртсөн хүн гэдэг байна. Тиймээс түүний удам угсааны залуу эрчүүд залуугаараа нас барна гэдэг байжээ. Ли Хой Чуеныг 64 настайдаа нас барсан болон ач хүү Брэндоныг төрснөөс хойш зургаан өдрийн дараа Брюс Ли гэнэт нас барсан нь одоо ч нууц хэвээрээ байсаар байна. 1973 оны долдугаар сарын 20-нд тулааны урлагийн их мастер Тайванийн жүжигчин Бетти Тинг Пейгийн гэрт байх үеэр толгой нь өвдөж өвдөлт намдаах эм уусан Брюс Ли унтсан бөгөөд дахиж сэрээгүй байна. Түүнд хийсэн задлан шинжилгээгээр нас барахад хүргэсэн шалтгаан нь уусан эмэнд харшилснаас үүссэн тархины хаван байсан болохыг тогтоожээ. Гэвч зарим шүтэн бишрэгч нь мансууруулах бодисонд донтсон эсвэл Хятадын мафи өш хонзонгоо авсан гэж сэжиглэдэг байна. Харин түүний хүү жүжигчин Брэндон Ли 28 настайдаа нас баржээ. Түүний үхэл бас нууцлаг бөгөөд алдарт “Хэрээ” киноны зураг авалтын үеэр санамсаргүй буудуулсныхаа дараа нас барсан байна. Энэ эмгэнэлт явдлын гэрэл зургуудыг цагдаагийнхан хурааж авсан ч дараа нь киноны найруулагч Алекс Прояс шатаасан аж.

Харин гар тулааны урлагийн их мастер Брюс Ли түүний тоглосон кинонууд болон номны тусламжтайгаар түүхэнд зөвхөн орж үлдсэнгүй. Ард түмний урлагийн жинхэнэ бэлэг тэмдэг болсон байна. Ялангуяа, киноны нэрт найруулагч Квинтен Тарантиногийн кинонууд адал явдлаар дүүрэн байдаг аж. Тэрээр олон удаа Брюс Лигийн шүтэн бишрэгч гэж ярьж байжээ. Найз бүсгүйгийн шар өмсгөл, “Биллийг ал” киноны Ума Турманы бүтээсэн дүрийн хар судалтай шар хувцас нь хятад луунд хүндлэл үзүүлж байгаа нь тодорхой байдаг аж. Түүнээс гадна Брюс Лигээс санаа авч бүтээсэн видео тоглоомын олон дүр байдаг гэнэ. Нэг тод жишээ нь “Мортал Комбат”-ын  Лю Канг, “Гудамжны зодоон” тоглоомын Фей Лонг, “Теккен” тоглоомын Маршалл, Форест Лау болон бусад дүр юм байна.

Эх сурвалж www.polit.mn

Баяр наадмын хүндэт зочин Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхитог угтан авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, эрхэм дээд хатан Масако нар м

9 цаг 59 мин
Р.Сэддорж: Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулж малчдад хатуурхсан заалтаа хасах хэрэгтэй

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржтой ярилцлаа.

9 цаг 59 мин
Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

Өчигдөр 12 цаг 29 мин
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

Өчигдөр 12 цаг 14 мин
Х.Нямбаатар: АТГ-ынхаан намайг сайн шалгаарай

Х.Нямбаатар: АТГ-ынхаан намайг сайн шалгаарай

Өчигдөр 12 цаг 10 мин
“Улс төрийн намнаа” хийгээд байсан 7.3 их наядын учир нь олдов

Унагасан улстөрчдөө улам “намнах” ажиллагаа Монголын улс төрд үргэлжилсээр л байн

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Парламентын дархлаа”-г Ц.Даваасүрэнд даалгажээ

Сүүлийн үед “...Парламентын дархлаа суларч байна” гэх үгс илүү тод яригдах болов.

Өчигдөр 06 цаг 00 мин
SOS: Ерөнхий сайд аа! “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд “Чайна энержи”-г шантаажилж л байг уу?

SOS: Ерөнхий сайд аа! “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд “Чайна энержи”-г шантаажилж л байг уу?

Уржигдар 10 цаг 46 мин
Тавтай морил, эрхэм Нарүхито

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, эрхэм дэ

Уржигдар 06 цаг 00 мин
Х.Тэмүүжиний хуулиар “хонгилын түлхүүр атгагч”-гүй болно

Энэ УИХ-ын эрх зүйн мэдлэг дээртэй, илүү чанга тод үгтэй гишүүдийн нэг нь яахын ар

Уржигдар 06 цаг 00 мин