"Ганлингийн дуу" роман нийгэмд хүчтэй илгээлт болж чадлаа

2021-03-12
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ш.Лувсанванданы нэрэмжит шагналт, Хэлбичгийн ухааны доктор, судлаач Чимэдийн Чимэгбаатар нь утга зохиол шүүмжлэгчийн хувьд, ялангуяа монгол хэл шинжлэлийн талаар хэнийг ч дагуулахааргүй боловсорсон, энэ талаараа аргагүй л авъяаслаг нэгэн нэгэн билээ. Судлал шинжлэлийн хорь орчим ном, 300 гаруй үгүүлэл, нийтлэл хэвлүүлсэн тэрбээр эдүгээ Монгол хэл шинжлэлийн сэтгэлгээ, монгол хэлний найруулга зүй, уран зохиол судлалаар зонхилон ажиллаж байна. Ч.Чимэгбаатар нь саяхан шинээр хэвлэгдсэн “Ганлингийн дуу” романы талаар ийм дүгнэлт хийжээ.

 

...Шашны мөн чанарыг үзэх үзэл эрин эринд өөрчлөгдөж, түүний шинж зуун зуунд эерэг сөргөөр илэрч байдаг аа.

Шашны тухай манайхан дуугарсаар ирсэн. Тэгэхээс ч өөр яахав.

Удирдагчид, улс төрчид, эрдэмтэдийн хэлсэн үг нийгмийн сэтгэгдэл, үзэл санаанд хэзээ ч хүчтэй нөлөөлдөггүй, ялангуяа манайх шиг улсад. Тэд олон нийтийн сэтгэл санаанд нөлөөлөх, дэмжлэгийг татах, илбэн тохинуулах зорилгоор ихэвчлэн хэлдэг учраас үг нь төдөлгүй замхрах үүлнээс онц ялгалгүй.

Эрдэмтэдийн хэлсэн үг хувь судлаачийн үзэл бодол гэх утгаар нийгмийн явцуухан хүрээнд дуулдаад өнгөрдөг. Тэгвэл...

Манай ард түмэнд уран зохиол тун нөлөөтөй. Эртнээс ийм уламжлалтай, сэтгэлгээтэй юмаа. Гэвч зохиолчид маань шашны сэдвийг мөн чанарын хувьд нь хөндөхөөс ямагт зайлсхийж ирсэн. Үүнд мэдлэгийн ч, чадварын ч, үзлийн ч хүчин зүйл бий. Харин эерэг сөрөг шинжий нь хөндсөн, дурдсан зохиолууд олон бий. Энэ бүгд нь, ахуйн хүрээнд, амьдралын харилцаа, зөрчлийн хүрээнээс халихгүй.

Б.Ойдовын энэ зохиол нийгэмд хүчтэй илгээлт боллоо. Хэлсэн үг мартагддаг, хэрэгтэй үед хэн нэг нь сөхөж сануулаад, буцаад мартагддаг. Зохиол бол мөнх. Олон ч хүн үе дамжин уншина. Үүнд зохиолч, уран зохиолын үнэт чанар оршдог оо.

Туурвилын онцлог

1.Зохиол эцсээ хүртэл, яаж дуусах нь үл мэдэгдэнэ. Тэр бүүхэл, зохиолын дундуур ч, олон үйл явдлын өрнөл дунд ч, үйл явдал яах нь, дараах үгүүлбэрт юу гарах нь мэдрэгдэхгүй. Энэ бол туурвилын ур чадвар юм. Ийм л зохиолыг уншигч, “яах бол, яах бол” гэсээр барьж дуусгадаг. Би ч тэгж уншиж дуусгав.

2.Зохиолын хэл энгийн, хүүрнэл шинжтэй. Уншихад маш амар, санаанд шууд уусна. Зарим зохиол хөдлөл үгүүлэмжийг хэт хийсвэрлээд, хэл найруулга нь хиймэл дэгжирхэлийн хөөсрөлд автдаг нь, зүйрлэвэл түрхэц нь ихэдсэн талх мэт. Тийм зохиолыг унших маш хэцүү, номын үйл явдалд ер орж болдоггүй. Энэ зохиол, хөндлөнгийн нэгэн явдал шиг биш, яг тан руу харж суугаад, хүүрнэж байгаа, нэн сонирхолтой яриа.

3. Дүрслэл нь үгүүлэмжтэйгээ нийцсэн. Үгүүлэх явцдаа дүрийн шинжийг дүрслэжээ. Эхэлж, дүрсэлчихээд дараа нь үгүүлсэнгүй. Харилцан уусгаж бичиглэсэн байна.

4.Цаг хугацаа, орон зайн асар тэлүү ахуй ертөнцөд үйл явдал өрнөж байна. Эрт өдгөөн олон явдлын учир холбоос, үр дагавар, одоогийн байдал гээд олон зүйлийг үгүүлнэ. Эртний Энэтхэгийн шашин шүтлэгийн учир, Хүннүгийн хүчирхэг цагийн нэгэн агшин тодорч, түүх домгийн ахуй сүүмэлзэж, дайн байлдааны анир сонстоно. Түвдийн мөргөл тасалдаж, англичуудад буудуулж, хятадуудад хядуулна. Соёлын хувьсгалын сүүдэр ч тусна. Монгол улсын байдал ч тодорно. Ийм ахуй дэлгэц дээр Даянанда хэмээх багш ламтан, түүний хоёр монгол шавийн адал явдал хөвөрнө. Энэ гурван дүр бол, манай уран зохиолд хэвшсэн зохиомжит зогсонго дүр биш, маш ээдрээт сүлжмэл адал явдлын төв дөх,  маш хөдлөнгө дүрүүд юм.

Ингэж дуугарах зохиол нийгэмд хэрэгтэй байлаа. Яагаад гэвэл, уран зохиол бол зохиолч үзэл бодлоо нийгэмд илгээх нэгэн хэрэгсэл юм. Маш хүртээмжтэй хэрэгсэл.

Нийгмийн аливаа үзэгдэл зохист хэмжээнээсээ хэтрэх нь олон нийтийн санаа сэтгэлээс түлхэгдэхийн шалтагийг үүсгэдэг ээ. Түүний нэг нь шашин. Түүхийн туршид хүн төрөлхтөн шашинд наалдаж, шашныг түлхэж ирсэн. Монголчууд бид ч бас. Зохист хэмжээнээсээ байсгээд л алдардаг үзэгдэл гэж хэлж болно. Өнөө үе бол мөн л алдраад эхэлсэн, хурдтай даамжирч байгаа гэж олон нийт бодох юм.

Энэ зохиол мөн л тийм нэгэн үзэгдлийг үгүүлнэ. Үгүүлээгүй ч байж болно. Зохиолч шашны зарим үйлдэлд шүүмжлэлтэй хандсан ч байж болно. Түүнд санаа зовсондоо, шүүмжилсэн ч байж болно. Огт тийм биш ч байж болно. Уншигчийн л бодол ухаан, үзэл ухамсар л мэдэх хэрэг. Ямар ч л байсан, амьдралд байж болох, бас байхгүй ч байж болох нэгэн онц сонирхолтой үгүүлэмжийг, түүхэн үнэний дэлгэц дээр, нийгмийн ахуйд шингээн, өнөөгийн бодит харилцаагаар бичжээ.

Зохиолч, энэ бүтээлээрээ өнөөгийн нийгэмд чухал илгээлт сонордууллаа. Зоригтой хүчирхэг энэ зохиолыг олон жилийн турш, олон жилийн дараа ч дурдсаар, дурссаар байх нь лавтай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.12 БААСАН № 48 (6525)

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

1 цаг 8 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

6 цаг 41 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

12 цаг 59 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

12 цаг 59 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин