Д.Сумъяабазар:Төрийн албан хаагч бүр тасралтгүй хөгжиж байх ёстой

2021-03-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулж буй  төрийн албан хаагчийн ерөнхий шалгалт өнөөдөр эхэллээ.  Тус шалгалтын нээлт нийслэлийн засаг, захиргааны V байранд болсон. 

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар төрийн албаны шалгалтад оролцож буй хүмүүст хандаж үг хэлсэн юм.Тэрээр “XXI зуунд мэдээллийн технологийн хэрэглээ өсөж, шинэ зууны мэргэжилтнүүдийн мэдлэг, чадвар, хандлага өөрчлөгдөж байгаатай уялдуулж улс орнууд төрийн үйлчилгээг шинэ түвшинд гаргах шаардлага тулгарч байна. Улаанбаатар хотын хувьд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээнд шинэ менежмент нэвтрүүлэн, мэдээллийн технологийн ухаалаг шийдлүүдийг ашиглаж, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, тэгш, нээлттэй хүргэх тогтолцоог хөгжүүлэхээр олон арга хэмжээг төлөвлөн тусгаж, эхний алхамуудыг хийж эхэлсэн.   Төрийн албаны шинэтгэлийн цөм нь төрийн албан хаагчийн манлайлал юм. Манлайлал бол зөвхөн удирдах ажилтанд хамааралтай ур чадвар биш. Хувь хүн бүр, төрийн албан хаагч бүр өөрийгөө, хамт олноо цаашлаад нийгмээ манлайлан тасралтгүй сурч, хөгжиж байх ёстой.  Төрийн албан хаагчид та бүхнийг шударга, ил тод, хариуцлагатай, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулж, орон нутгийн удирдлагын бүх шатны байгууллагад ажлын хариуцлага, сахилга дэг журмыг сахин, Монгол төрийнхөө төлөө чин шударгаар зүтгэж, улс орныхоо нийгмийн хөгжлийн манлайлагч, түүчээлэгч нь байгаасай хэмээн уриалж байна” гэсэн юм.

 Эх  сурвалж:www.polit.mn

 

 

сум орон нутгийн төрийн албан хаагч нар гэж арай л байна. Хаан юмуу заан юмуу гэмээр даам гарсан новшнууд их л
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

1 цаг 8 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

6 цаг 41 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

12 цаг 59 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

12 цаг 59 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин