Чацуутнууд: Д.Болд & Usher

2021-03-12
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Хорвоо дээр орших долоон тэрбум гаруй хүн арьс өнгө, үзэл бодол, хүсэл сонирхол, соёл уламжлалаас эхлээд сонсдог хөгжим, уншдаг ном, үздэг киногоороо харилцан адилгүй. Тэр дундаа нас чацуу хүмүүс ч өссөн орчин, хувь хүний хандлага, төрсөн улсаасаа шалтгаалан тэс өөр байх нь бий. Тиймээс бид Монголын болон дэлхийн нас чацуу алдартнуудын амьдралын хэв маяг, эерэг дадал, биеэ авч явах соёлоос хуваалцах “Тэд” буланг хүргэж байна. Энэ удаа Монгол Улсын Төрийн соёрхолт, дуучин Доржсүрэнгийн Болд болон Америкийн дуучин, жүжигчин Usher нарын дотоод ертөнцөөр аялацгаая. Тэд хоёул 42 настай.

Д.Болд: Гэгээлэг юмтай ойрхон байвал хүн цаанаасаа тэжээгдэж гоё явдаг

Монгол урлагийн хамгийн том голомт болсон Хөгжмийн дунд сургуульд  сурч байсан 14-16 насны дөрвөн хөвгүүн нийлж хамтлаг байгуулахаар шийдэж, хоосон өрөөнд хурал хийснээр бидний сайн мэдэх Камертон хамтлагийн үндэс суурийг тавьжээ. Тухайн үед “Та нар намайг ахлагчаа болгоод цаашдаа Камертон хамтлаг болъё гэж бодож байгаа бол бидэн дотор дээд ангийн атаман гэж байхгүй шүү.  Хэдүүлээ нэг хүн шиг сэтгэл зүрхтэй явах хэрэгтэй” хэмээн  хамтлагийн ахлагчаар сонгогдсон хөвгүүн хэлсэн нь Д.Болд байв.

Доржсүрэнгийн Болд 1978 оны арваннэгдүгээр сарын 16-нд Улаанбаатар хотод төрсөн. 1985 онд Хөгжим бүжгийн коллежийн хийл хөгжмийн ангид элсэн орж 1997 онд хийлч, төгөлдөр хуурч мэргэжлээр төгссөн. Өдгөө 42 настай ч идэр насны залуу мэт харагддаг Д.Болдын биеэ авч байгаа байдал олны сонирхлыг үргэлж татдаг. Үүний нууцаа тэрээр “Манай урлагийнхан хөгжимтэй их ойрхон, дандаа романтик, гэгээлэг сэдвүүд бодож дотроо их уянгалаг явдагтай холбоотой байж магадгүй. Өөрийгөө үргэлж гэгээлэг зүйлстэй ойрхон байлгах дуртай. Гэгээлэг юмтай ойрхон байвал хүн цаанаасаа тэжээгдэж гоё явдаг. Мэдээж биеийн тамир, зөв хооллолт, ажил амьдралын эрүүл хэвшлүүд бас холбоотой байх” хэмээн ярьжээ.Тэрээр  2006 онд өөрийн “B Production”-г байгуулж,  хэд хэдэн авъяаслаг уран бүтээлчийг олон нийтэд таниулсан. Сүүлийн үед ч залуусын дунд алдаршиж байгаа шинэ үеийн дуучид түүний продакшнаас олноороо төрж байна. Тухайлбал, С.Идэрмаа, Ж.Ариунжаргал, Nene нарыг нэрлэж болно.

Монгол үндэстний уламжлалт язгуур урлагийн дахин давтагдашгүй шинж чанарыг орчин үеийн хөгжмийн урлагийн өвөрмөц хэв маягтай хослуулан хөгжмийн “Монгол поп”  шинэ хандлага, урсгалыг бий болгосон  учир 2011 онд Төрийн соёрхол хүртсэн. Энэ тухайгаа “Төрийн соёрхол хүртсэний дараа өөрийгөө дайчлах, илүү их хөдөлмөрлөх, илүү их эрэл хайгуул хийх чадваруудаа нээсэн. Шазруун зан нэмэгдсэн” гэсэн юм.   Д.Болд “Би чамд хайртай 2” уран сайхны кинонд дүр бүтээсэн. Ингэхдээ  киноны хөгжмүүдийг нь өөрөө хийсэн нь түүний анхны киноны хөгжмийн бүтээл байсан юм. Тэрээр цахим орчинд олон дагагчтай, Монголын нөлөө бүхий эрхэмүүдийн нэг. Facebook-д 370 гаруй мянга,  instagram-д 416 мянга гаруй, twitter-т 170 мянга орчим дагагчтай.

Хамгийн сүүлд дөрвөн сарын өмнө цацсан  “One Shot” хэмээх 1990-ээд оны дурлалын тухай түүхийг эргэн сөхсөн дууг Youtube-ээр 2.4 сая хүн үзжээ.Тэрээр энэ дуугаа  сүүлийн үеийн хамгийн алдартай залуу реппер, дууны өнгө аясаараа өвөрмөц байдлыг гаргаж ирсэн Nene-тэй хамтарч дуулсан юм.

Түүний энэ дууны клипэнд дуучин Ука, жүжигчин Г.Анхбаяр, Э.Ууганбаяр,  The Voice Mongolia-гийн шүүгч, Гавьяат жүжигчин, “Хурд” хамтлагийн гоцлол гитарчин, хөгжмийн зохиолч Д.Отгонбаяр нар гэр бүлээрээ тоглосноороо онцлогтой.  Мөн есөн сарын өмнө залуусыг хайр дурлалд яарахгүй, бодлоготой хандахыг уриалсан “Udaanaar” гэсэн дуугаа цацсан. Өнөөдрийн байдлаар 763 мянган хүнд хүрсэн байна.

Грэммийн найман удаагийн шагналт "Usher"

Харин түүнтэй нас чацуу дэлхийн од АНУ-ын дуучин, жүжигчин, хөгжмийн зохиолч, бүжигчин, бизнесмен Usher 1978 оны аравдугаар сарын 14-нд Техас мужийн Даллас хотод төржээ. Өдгөө гурван хүүхэдтэй түүний цомог дэлхий дахинаа 80 сая хувь борлуулагдсан, бүх цаг үеийн шилдэг дуучдын нэг юм.

 10 настайгаасаа R&B чиглэлээр дуулж эхэлсэн тэрээр найман удаа Грэммийн шагнал хүртэж байсан. “Оддын эрэлд”  /Star Search/ телевизийн шоунаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн. “The Sauce” бүжгийн уралдааны шүүгч, гүйцэтгэх продюсерээр ажиллаж байв. Хамгийн анх 1997 онд Moesha телевизийн цувралд тоглосон. Түүнээс хойш 1998 онд шинжлэх ухааны зөгнөлт, аймшгийн кино “The Faculty”-д, 1999 онд “She’s All that”  романтик, инээдмийн кинонд тоглож байсан. Харин 2016 онд Панамын мэргэжлийн боксчин  Роберто Дураны амьдралыг харуулсан намтарын “Hands of Stone” кинонд боксчин Рей Леонардын дүрийг бүтээсэн юм. Хамгийн сүүлд долоон ангитай “Quibi” цуврал өнгөрсөн оны дөрөвдүгээр сард олны хүртээл болсон. 

Тэрээр ирэх долдугаар сард Лас Вегас хотод тоглолтоо хийнэ. Энэ тоглолтод хамгийн анхны дуунаасаа эхлээд сүүлийн үеийн уран бүтээлүүдээ хүргэх юм. Тэрээр “Шүтэн бишрэгчидтэйгээ биечлэн уулзаагүй удсан учир их саналаа. Лас Вегаст уулзана гэхээс сэтгэл ихэд хөдөлж байна” гэж ярьжээ.

Алдарт дуучин Usher Facebook-д 49 сая гаруй, instagram-д 9 сая дагагчтай. Түүний 1999 онд байгуулсан “Usher’s New look” байгууллага өөрийгөө хөгжүүлэх, дэлхийн удирдагч болох хүсэл тэмүүлэлтэй өсвөр үеийнхэнд боловсрол олгох болон байр сууриа олох, мэргэжлээ сонгоход нь туслах  хөтөлбөр хэрэгжүүлдэг.  21 жилийн хугацаанд тус хөтөлбөр 50 мянган залуу хүнийг хамруулжээ. Амьдралын чадамжгүй гэр бүлд төрсөн ч өөрийгөө хөгжүүлэх чин хүсэлтэй залуусыг дэмждэгээрээ түүний энэ хөтөлбөр алдартай.

2020 онд түүний хувьд маш завгүй жил байв. Тэрээр “Don’t waste my time” цомгоо гаргахаас гадна арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцсэн “I Cry” дуу нь олны сэтгэлд их хүрсэн юм.Хамгийн сүүлд гурван сарын өмнө Netflix-ийн “Jingle Jangle: A Christmas Journey” кинонд зориулсан “This day” дуугаа цацсан.

 Эх сурвалж:www.polit.mn

 

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

1 цаг 8 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

6 цаг 41 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

12 цаг 59 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

12 цаг 59 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин