“Дэлхийн түүхийг бүтээсэн 100 эмэгтэй” ном надад урам зориг хайрласан

2021-03-11
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

Энэ удаагийн “Залуу уншигч” булангийнхаа зочноор “Сант” сургуулийн 4Г ангийн сурагч М.Бадмаригийг урилаа.

 

-Сургуульд ороод бичиг үсэг сурснаар анх ямар ном уншиж байв?

- “Ами Тами” гэдэг зурагтаар гардаг хүүхэлдэйн киноны ном байдаг. Хайчлаад нааж болдог зурагтай номыг анх уншсан. Надад ном уншихад их гоё санагдсан. Гэхдээ эхэндээ зурагтай ном үзэж уншдаг байснаа дараа нь зузаан, үсэгтэй номнууд уншиж эхэлсэн. Харин дараа нь “Адмон” компани франчайз эрхийг  нь авч Диснейн цувралыг монгол хэл рүү орчуулаад зарж эхэлсэн номнуудын рекламанд дуу оруулсны цалин гэж ном өгдөг байсан юм. Тэр цувралын Диснейн гүнжүүдийн тухай киноны бараг ихэнх үлгэрийн номыг уншсан. Түүнээс гадна аав маань жаахан байхад ном, үлгэр их уншиж өгдөг байсан. Харин намайг уншиж сурснаас хойш аав ээж хоёр ном авч өгдөг болсон. Ээж намайг уншсан номынхоо талаар хүүхдүүдтэй сэтгэгдлээ хуваалцаж бай гэж зөвлөснөөр бичлэг хийж эхэлсэн. Ах эгч нар маань ном унших дуртай болохоор намайг ном уншихад их нөлөөлсөн байх. Мөн аавын орой болгон ном, үлгэр уншиж өгдөг байсан нь ч нөлөөлсөн гэж боддог.

-Youtube дуу хөгжмийн сувагт ном уншиж, уншсан номныхоо тухай ярилцсан бичлэгээ оруулдаг юм билээ. Энэ санааг анх яаж олов?

-Ээж намайг жаахан байхад миссийн тэмцээнд оролцуулж, хөтөлж явдаг байсан юм. Харин би том болоод номоо уншиж дууссаныхаа дараа юу ч ярьдаггүй байсан. Тиймээс ээж намайг уншсан номынхоо талаар бичсэн сэтгэгдлээ хүүхдүүдтэй хуваалцаж байгаарай гэж энэ санааг гаргасан юм. Түүнээс хойш номоо уншиж, ярьж эхэлсэн. Гэхдээ ном уншиж байгаа бичлэгээ Youtube-д оруулаад удаагүй байна. Ардын уран зохиолч Л.Түдэвийн “Хорвоотой танилцсан түүх” номыг дөнгөж уншиж, ярьж эхэлж байна. Харин энэ номоо уншиж дуусаад Төрийн шагналт зохиолч Д.Гармаагийн “Хөгжөөнтэй тууж”-ийг уншиж байгаад оруулна гэж төлөвлөсөн. Их хөгжилтэй ном байна лээ. Түүнээс гадна уншсан номынхоо талаар тэмдэглэл хөтлөхөөсөө илүү Youtube-д номынхоо талаар сэтгэгдлээ хуваалцсан бичлэг хийе гэж бодож байна. Өмнө нь номын тэмдэглэл хөтөлдөг байсан ч бичье гэсэн зүйлээ мартчихдаг байлаа. Мөн уншсан номынхоо тухай сэтгэгдлийг ярихаар дахин унших шаардлагагүй болдог. Тиймээс сэтгэгдлээ хуваалцсан бичлэгийг хийх нь илүү дээр гэж бодсон.

-Ном уншсанаар юу сурч мэдэж авсан бэ. Тухайлбал, “Хорвоотой танилцсан түүх” номноос?

-Би уншсан номнуудаа сургамжит өгүүллэг, сургамжтай үлгэр зохиолууд, “Дэлхийн түүхийг бүтээсэн 100 эмэгтэй”, “Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд”, хүний амьдралаас сэдэвлэн намтарчлан бүтээсэн болон “Монгол ардын үлгэрүүд” гэсэн дөрвөн хэсэгт хувааж ангилдаг. Уншсан номноосоо сурсан зүйл гэвэл монгол ардын үлгэрүүдээс уран сэтгэмж, хүншүүлэх сургамж авснаас гадна үгийн баялаг нэмэгдсэн. Харин “Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд”-ээс эмэгтэйчүүд их зориг гаргаснаараа мундаг хүмүүс болсныг ойлгосон. Мөн хүний амьдралаас сэдэвлэн бүтээсэн хүүхэд насыг нь харуулсан Л.Түдэв гуайн “Хорвоотой танилцсан түүх” номноос дээр үеийн хүүхдүүд ямар байдалтай амьдарч байсан. Одоо үеийн хүүхдүүд юугаараа өөр байна вэ гэдгийг ойлгож авсан. Мөн сургамжит өгүүллэгээс хүний сэтгэл санаа, хүний мөн чанарыг мэдэж авсан. Жижиг хэмжээтэй үлгэр шиг болгосон сургамжит өгүүллэгүүдийг унших их гоё байдаг. Найман боть нь гарсан энэ цувралд олон удаа уншсан ч уйдахааргүй, бүгд их гоё сургамжит өгүүллэг бий. Надад их таалагдаж, их зүйл бодогдуулсан хоёр найзын тухай өгүүлсэн “Нөхөрлөл” гэдэг өгүүллэг байна. Энэ өгүүллэгийг уншихад найз нь харахад наанаа муухай зүйл хийж байгаа мэт санагдавч цаанаа их сайхан зүйл хийж байгаа тухай гардаг. 

-Унших номоо яаж сонгодог вэ?

-Би энэ номыг авмаар байна гэхээр аав ээж бид гурав хэлэлцээд аль нэгэнд нь таалагдахгүй бол арай өөр ном авдаг. Мөн миний сонирхлыг татсан гоё ном авахыг хичээдэг. Миний аав ээж хоёр зөв номоо сонгоход надад их тусалдаг. Хамгийн сүүлд Инжинашийн таван боть цуврал номны дөрвийг нь худалдаж авсан юм байна. Тэр номнуудад од эрхэс, эртний Египет, Колумби яагаад далайг тойрч аялсан бэ зэрэг танин мэдэхүйн их сонирхолтой мэдээлэл их байдаг юм билээ. Мөн бид хичээлдээ үзээд ч мэдэхээргүй эрдэмтдийн сонин судалгаа, сансар огторгуйн тухай зөгнөл гэсэн сонин содон зүйлийн талаар бичсэн байдаг. Тухайлбал, “Одод яагаад анивчдаг вэ” нэртэй боть номонд бид дэлхийгээс харахад од анивчиж харагддаг. Гэхдээ сансар огторгуйд харахаар дэлхий шиг жижиг харагддаг гэж бичсэн нь сонин санагдсан. Мөн хар нүх яаж үүсдэг талаар бичсэн байсан. Саяхан бас дэлхийд их хөрөнгө оруулалт хийж, дэлхийг өөрчилсөн мундаг эмэгтэйчүүдийн талаар гардаг “Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд” номны хоёр дахь дэвтрийг уншиж эхэлсэн. Мөн “Дэлхийн түүхийг бүтээсэн 100 эмэгтэй” гэдэг их сайхан эмэгтэйчүүдийн тухай бичсэн номыг уншиж байсан юм байна.

-Ямар мэргэжилтэй болохыг мөрөөддөг вэ?

-Би химич болохыг мөрөөддөг. Анх эмч, дуучин болъё гэж боддог байсан. Жаахан байхаасаа юмнуудыг хооронд нь хольж хутгах дуртай, өмхийрүүлээд хаячихдаг байсан. Миний уншсан номны жагсаалтад “Дэлхийн түүхийг бүтээсэн 100 эмэгтэй” гэж ном бий. Одоогоор 100 гаруй ийм эмэгтэй байгаа. Тиймээс 130 эмэгтэйн дотор нь багтсан дэлхийд нэрээ тод үлдээсэн мундаг эмэгтэй болъё гэж мөрөөддөг. Манай өвөө З.Түмэн-Өлзий их мундаг хүн. Зуны амралтаараа өвөөгөөрөө оньсон тоглоомыг яаж хийдэг, яаж  хурдан угсрах аргыг заалгана гэж бодож байна. Том болоод өөр оронд сурахаар очих учраас одоо үзэж байгаа англи хэлээ сайн сурсан байх хэрэгтэй. Бас хоёр гадаад хэл сурч эзэмшээд явна гэж боддог. Мөн их  сургуульдаа сурч байхдаа гурав дахь хэлээ сурна гэж бодож байна. Түүнээс гадна япон хэл сурна. Харин сонирхлоороо хятад эсвэл франц хэл сурна гэж боддог. Мөн Харвардын их сургуульд сурахыг хүсдэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.11 ПҮРЭВ № 47 (6524)

 

Мундаг Мөрөөдөл нь биелэх болтугай.
Амжилт хүсье 📚💐
Д.Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асаны  Жон Болтоны гэрт шалгалт хийв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Бол

2 цаг 37 мин
“Латин Америкийн Кафка” буюу Аргентины зохиолч, яруу найрагч Хорхе Луис Борхес

Аргентины зохиолч, яруу найрагч Хорхе Луис Борхес бол  латин америкийн төдийгүй дэлхийн утга зохиолд гүн мөрөө үлдээсэн уран бүтээлч. Polit.mn сайт “Төрсөн өдөр”  буландаа Латин Америкийн Кафка гэж алдаршсан аргентин яруу найрагч, зохиолчийг онцоллоо.

4 цаг 47 мин
Атомын мөс зүсэгч "Ямал"-ыг Марина Старовойтова удирдана

Оросын атомын мөс зүсэгч флотын түүхэнд шинэ хуудас нээгдлээ. Марина Старовойтова "Ямал" хөлгийн ахмадаар томилогдож,

Уржигдар 15 цаг 36 мин
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагчид оролцоно

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагчид цуглана

Уржигдар 15 цаг 33 мин
Зөвлөхийн сонгон шалгаруулалт

ЗӨВЛӨХИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Уржигдар 09 цаг 31 мин
Б.Бат-Эрдэнэ: Зүү эмчилгээний үр дүн гам сайн барьснаар гардаг

Уламжлалт анагаах ухааны зүү эмчилгээний үед хэрхэн гам барих талаар Монгол Хьюндай эмнэлгийн Уламжлалт анагаах ухааны эмч Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Улаанбаатарынханд адлагдсан дотуур байр миний хүүхдийн хоёр дахь гэр

Говьсүмбэр аймгийн малчин Н.Ганзориг таван хүүхэдтэй. Хүүхдүүд нь бүгд дотуур байранд амьдран сургуулиа

Уржигдар 06 цаг 00 мин
Эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэсчээ

Эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Х найзынхаа санал болгосноор анх хар т

2025-08-21
АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

2025-08-20
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

2025-08-20